Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2023-11-03) ;Ц.Амаржаргал ;Ц.Шинэцэцэг; ;Б.ЭнхтуулҮндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Silybum marianum (L.) Gaertn.-ыг үрээр үржүүлэн тарималжуулах боломжийн урьдчилсан судалгаа (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эрдэнэ сум дахь тарималжуулалтын талбайн нөхцөлд)(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Ч.Хонгорзул ;Б.Энхтуул ;Б.НоминБ.БуянжаргалҮндэслэл: Silybum marianum-ийн эмчилгээний боломжийг судалсан олон тооны туршилт, эмнэлзүйн судалгаанд түүний биологийн идэвхийг голчлон антиоксидант, үрэвслийн эсрэг, фиброзын эсрэг болон элэг хамгаалах үйлдэлтэй холбон авч үзсэн байдаг. Ялангуяа silymarin нь исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн мембраныг тодорхой төрлийн хорт нөлөөллөөс хамгаалах, уургийн нийлэгжилтэд нөлөөлөх зэрэг механизмаар элэг хамгаалах боломжтой гэж судалгаанд дурдсан байна. Иймээс Silybum marianum-ийг тарималжуулж, үрийг нь үйлдвэрлэлийн болон судалгааны зориулалтаар ашиглах нь эмийн ач холбогдол бүхий идэвхт бодисын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, чанартай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: S. marianum-ийг үрээр тарималжуулах боломжийг судалж, үрийн соёололт, суулгацын өсөлт хөгжил шилжүүлэн суулгасны дараах ургалт, фенологийн үе шат болон үрийн ургацын үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад S. marianum-ийн үрийг ашиглаж, тасалгааны нөхцөлд соёолуулан, хэвийн хөгжсөн суулгацыг хүлэмжинд бойжуулж, улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын тарималжуулалтын талбайд шилжүүлэн суулгав. Үрийн соёололтыг germination percentage (GP), дундаж соёололтын хугацааг (MGT), суулгацын өсөлтийг морфометрийн үзүүлэлтээр, ил талбайн амьдралтыг хувиар тооцоолов. Үрийн ургацын үед баг цэцгийн тоо, голч, нэг ургамлын үрийн жин, 1000 үрийн жин болон нэгж талбайн үрийн ургацыг тодорхойлов. Өгөгдлийг дундаж стандарт хазайлтаар илэрхийлж (±MNSD), статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлэв. Үр дүн: Нийт 1000 үрээс 852 үр соёолж, соёололтын хувь 85.2%, дундаж соёололтын хугацаа 11 хоног байв. Хүлэмжийн нөхцөлд суулгацын ургамлын өндөр 1.0-3.0 см, розеткын голч 1.2-7.0 см хүртэл нэмэгдэв. Ил талбайд шилжүүлэн суулгасан 452 суулгацаас 353 ургамал амьд үлдэж, амьдралт 78.1% байв. Анхны цэцэглэлт 6 дугаар сарын 12нд, бүрэн цэцэглэлт 7 дугаар сарын 9-нд, үр бүрэн боловсролт 8 дугаар сарын 30-нд ажиглагдсан бөгөөд тарилтаас үр боловсрох хүртэл 175 хоног зарцуулав. Нэг ургамалд дунджаар 18 салаа, 20 баг цэцэг үүсэж, баг цэцгийн голч 4.4 см, нэг ургамлын үрийн жин 15.5 г, 1000 үрийн жин 11.5 г, үрийн ургац 195.325 кг/га байв. Дүгнэлт: S. marianum нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын нөхцөлд үрээр үржиж, өсөлт хөгжил болон үр боловсролтын үндсэн үе шатыг бүрэн дамжин, үрийн ургац өгөх боломжтой болохыг тогтоов. Иймээс уг ургамлыг тухайн нөхцөлд эмийн түүхий эдийн зориулалтаар тарималжуулах боломжтой гэж үзэж байна.
