М.Сугармаа
Loading...
Товч нэр
М.Сугармаа
Бүтэн нэр
Мягмаржав Сугармаа
Латин нэр
Myagmarjav Sugarmaa
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлөх зарим хүчин зүйлс(2022-04-28); ; ; ;Б.АнужинФ.КасатиҮндэслэл: Хүн амын дундаж наслалт уртасч, нийт хүн амд ахмад настай хүн амын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул дэлхийн улс орнууд тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаагаа эрүүл мэндийн асуудлаар л хязгаарладаг хандлага өөрчлөгдөж байна. ДЭМБ, НҮБ зэрэг ОУ-ын байгууллагууд гишүүн улс орнууддаа ахмад настануудын бодлогоо шинэчлэн сайжруулах, ирэх 20 жилд сэтгэлзүйн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг өгч, амлалт авч байна. Зорилго: Монгол улсын ахмад настнуудын амьдралын сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүн ам зүй, нийгмийн зарим хүчин зүйлсийг тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд УБ хотын 3 дүүрэг, Говь, Хангайн бүсийн 2 аймгийн 4 сумаас нийт 304 ахмад настнуудыг хамруулав. Амьдралын сэтгэл ханамжийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны (ОУЭЗХА)-хөгжлийн байгууллагын боловсруулсан “Субьектив сайн, сайхан байдлыг хэмжүүр”-ийг ашиглав. Үр дүн: Тус судалгаанд оролцогчдын амьдралын сэтгэл ханамжийн түвшин бусад улс орнуудын үзүүлэлтээс өндөр байна. Ганцаардах мэдрэмжтэй байх, эрүүл мэндээ муу гэж үзэх нь сэтгэл ханамжийн түвшинг бууруулдаг бол хотод амьдардаг, ажил эрхэлдэг, эрүүл мэндээ сайн хэмээн үнэлдэг байх нь сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Монголын ахмад настнуудын сэтгэл ханамжийн түвшин нь өөрийн эрүүл мэндийн үнэлгээ, боловсролын түвшин, ганцаардал, нийгмийн үйл ажиллагаа, хаана амьдардаг зэргээс шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэр бүл дэх ахмад болон залуу үе хоорондын харилцаанд нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө(2022-04-28) ;У.Номин-Эрдэнэ; ; Үндэслэл: Хүмүүс хоорондын харилцааны нэг хэлбэр нь үе хоорондын харилцаа юм. Энэ дотроо эмээ, өвөө ач, зээгийн хоорондын эерэг харилцаа нь нийгмийн дэмжлэгийн нэг эх сурвалж гэж үздэг1. Хүүхдүүд бага насандаа өвөө, эмээтэйгээ ойр дотно байдаг ч том болохын хэрээр энэ харилцаа хөндийрдөг байна. Өвөө, эмээ болон ач, зээгийн харилцааг удаан хугацааны туршид тогтвортой хадгалахын тулд хэн хэнээс нь хүчин чармайлт шаарддаг2. Зорилго: Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвөө, эмээгийн дурсамжийг ач, зээ нартай хуваалцах нь тэдний ойр дотно байдал, одоогийн харилцааг сайжруулахад хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг квази туршилтын загвараар 2018-2019 онд Улаанбаатар хотоос 60 залуучууд буюу ач, зээ нарыг хамруулсан. Ач, зээ нарыг интервенцийн болон хяналтын гэсэн 2 бүлэгт хуваасан. Интервенцийн бүлэгт 30 өвөө, эмээгээс зураг түүхийг цуглуулан авч фейсбүүк (secret) нууц группээр дамжуулан ач, зээд үзүүлэн интервенц явуулсны дараа өвөө, эмээ ач, зээгийн хоорондын харилцааны үзүүлэлтийн өөрчлөлтийг үнэлсэн. Харилцааг үнэлэхдээ харилцааны ойр дотно байдал, харилцааны чанар, хүчин чармайлт, сэтгэл зүйн нийцэл, харилцааны сэдэв гэсэн бүлэг асуумжуудыг ашигласан. Үр дүн: Фейсбүүкээр зураг хуваалцсан интервенцийн бүлэгт сэтгэл зүйн нийцлийн оноо 0.381-ээр нэмэгдсэн бөгөөд энэ зөрүү нь Кохений нөлөөллийн хэмжээнд их зөрүүтэй буюу хангалттай байна. Зөвхөн энэ үзүүлэлт дээр түүврийн чадал 0.77 буюу 77%-тай P утга=0.017 B=1-0.017=98% байна. Энэ нь өвөө, эмээгийнхээ талаар зураг түүхийг хуваалцсан ач, зээ нарын хувьд сэтгэл зүйн нийцэл буюу өвөө эмээдээ итгэх итгэл, амьдралын талаарх үзэл бодол, ёс суртахуун, хоорондын холбоо болон нээлттэй байдал нэмэгджээ. Дүгнэлт: Өвөө, эмээгийн зураг, түүхтэй танилцсан фейсбүүк интервенцийн үр дүнд ач, зээ нар хувьд өвөө, эмээтэй харилцах сэтгэл зүйн нийцэл статистик ач холбогдол бүхий сайжирсан бол бусад үзүүлэлтүүдийн нөлөө дунд болон бага хэмжээгээр нэмэгдсэн байна.
