Г.Золжаргалан
Loading...
Товч нэр
Г.Золжаргалан
Бүтэн нэр
Гантөмөр Золжаргалан
Латин нэр
Gantumur Zoljargalan
Албан тушаал
Багш
ORCID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Self-Rated Health In Mongolian Older Adults: Insights From Childhood And Life-Course Factors(University of Oxford, 2025-12-01); ; ; Abstract An upper-middle-income country in Asia, Mongolia, is experiencing rapid population aging, with the population aged 65 and above projected to triple by 2060. Healthy aging reflects socioeconomic, and health conditions accumulated across the life course rather than being determined only in old age. Recently, life-course factors have increasingly been emphasized in aging studies to understanding healthy aging better. A cross-sectional survey among 149 older adults aged 60 and above in Ulaanbaatar was carried out from January to March, 2025 to examine whether self-rated health across childhood, midlife, and later life is associated with socioeconomic conditions. A single-item question was used to measure self-rated health both in childhood and midlife. Life-course socioeconomic indicators included childhood (family financial status, parental income adequacy), midlife (education, occupation, salary satisfaction), and older age (pension, household income adequacy). Binary logistic regression examined associations between life-course factors and current health. Participants’ mean age was 68.8 ± 7.1 years, 40.3% were male, 61.8% married, and 57.7% urban residents. Overall, 43% reported poor health, with women more likely to report poor self-rated health than men. Childhood self-rated health was the only significant predictor of current health. Rural residence was also linked to poorer health, while education, marital status, and income showed no significant effects. Childhood health was a key predictor of current self-rated health. This study underscores the need to conduct future research with larger samples to validate the current results and identify additional life-course determinants of healthy aging. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БНМАУ-ын эм бэлтгэлийн газар байгуулагдсан түүхийг судалсан нь(2020-02-15) ;А.Ган-Эрдэнэ; Д.Авирмэд1921 оны хувьсгалаас өмнө Нийслэл Хүрээнд хэд хэдэн газар эмийн сан ажиллаж байсан тухай мэдээ байдаг. Бүх цэргийн зөвлөлөөс 1923 онд Цэргийн яамны дэргэд “Аптек хэмээх эмийн худалдааны газар”-ыг байгуулжээ. Уг эмийн сан нь цэргийн эмнэлгийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулсан боловч иргэдэд илүү үйлчлэх шаардлагатай болсон байна. Үүнээс үүдэн 1925 онд тус эмийн санг Ардын эрүүлийг хамгаалах газарт шилжүүлж нэрийг “Эм найруулах, худалдах газар” болгон өөрчилжээ. 1929 оноос хөдөө орон нутагт эмнэлгийн олон салбар байгуулж, тэдгээрийн эмийн хэрэгцээг хангах шаардлагаас үүдэн Эм найруулах, худалдах газрыг “Эмийн худалдааны ерөнхий газар” болгов. 1929 оноос Монголын төрийн удирдлагад зүүний чиглэлийг баримтлагчид гарч ирснээр улс орны хөгжлийн үзэл баримтлал, үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарч хуучин төвөд ёсны эмнэлгийг боловсон бус, шашны суртлын нэг хэсэг хэмээн үйл ажиллагааг нь зогсоож, хот хөдөөгийн эмнэлгүүдийг европын ёсны эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүнээр хангах, төвлөрсөн газар байгуулах ажлыг эрчимжүүлэн 1930 онд эмийн агуулахыг төв эмийн сангаас тусгаарлаж Улсын эм агуулах газрыг байгуулсан нь Монгол улсын эм хангах, нийлүүлэх газрын үндэс суурь болжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн(2023-11-03); ; ;Ч.Аззаяа; А.Ган-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэр бүл дэх ахмад болон залуу үе хоорондын харилцаанд нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө(2022-04-28) ;У.Номин-Эрдэнэ; ; Үндэслэл: Хүмүүс хоорондын харилцааны нэг хэлбэр нь үе хоорондын харилцаа юм. Энэ дотроо эмээ, өвөө ач, зээгийн хоорондын эерэг харилцаа нь нийгмийн дэмжлэгийн нэг эх сурвалж гэж үздэг1. Хүүхдүүд бага насандаа өвөө, эмээтэйгээ ойр дотно байдаг ч том болохын хэрээр энэ харилцаа хөндийрдөг байна. Өвөө, эмээ болон ач, зээгийн харилцааг удаан хугацааны туршид тогтвортой хадгалахын тулд хэн хэнээс нь хүчин чармайлт шаарддаг2. Зорилго: Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвөө, эмээгийн дурсамжийг ач, зээ нартай хуваалцах нь тэдний ойр дотно байдал, одоогийн харилцааг сайжруулахад хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг квази туршилтын загвараар 2018-2019 онд Улаанбаатар хотоос 60 залуучууд буюу ач, зээ нарыг хамруулсан. Ач, зээ нарыг интервенцийн болон хяналтын гэсэн 2 бүлэгт хуваасан. Интервенцийн бүлэгт 30 өвөө, эмээгээс зураг түүхийг цуглуулан авч фейсбүүк (secret) нууц группээр дамжуулан ач, зээд үзүүлэн интервенц явуулсны дараа өвөө, эмээ ач, зээгийн хоорондын харилцааны үзүүлэлтийн өөрчлөлтийг үнэлсэн. Харилцааг үнэлэхдээ харилцааны ойр дотно байдал, харилцааны чанар, хүчин чармайлт, сэтгэл зүйн нийцэл, харилцааны сэдэв гэсэн бүлэг асуумжуудыг ашигласан. Үр дүн: Фейсбүүкээр зураг хуваалцсан интервенцийн бүлэгт сэтгэл зүйн нийцлийн оноо 0.381-ээр нэмэгдсэн бөгөөд энэ зөрүү нь Кохений нөлөөллийн хэмжээнд их зөрүүтэй буюу хангалттай байна. Зөвхөн энэ үзүүлэлт дээр түүврийн чадал 0.77 буюу 77%-тай P утга=0.017 B=1-0.017=98% байна. Энэ нь өвөө, эмээгийнхээ талаар зураг түүхийг хуваалцсан ач, зээ нарын хувьд сэтгэл зүйн нийцэл буюу өвөө эмээдээ итгэх итгэл, амьдралын талаарх үзэл бодол, ёс суртахуун, хоорондын холбоо болон нээлттэй байдал нэмэгджээ. Дүгнэлт: Өвөө, эмээгийн зураг, түүхтэй танилцсан фейсбүүк интервенцийн үр дүнд ач, зээ нар хувьд өвөө, эмээтэй харилцах сэтгэл зүйн нийцэл статистик ач холбогдол бүхий сайжирсан бол бусад үзүүлэлтүүдийн нөлөө дунд болон бага хэмжээгээр нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ(2026-04-16); ;Т.Ундармаа; ; Үндэслэл: ЭМНА бакалаврын хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг анх 2016 онд боловсруулж, 2023 онд Фулбрайт мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажлын эксперттэй хамтран, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, Монгол дахь ЭМНА хөтөлбөрийн онцлогтой уялдуулан шинэчлэн боловсруулсан. Тус цогц чадамж нь “Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, цогц эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх” бакалаврын сургалтын зорилгын хүрээнд 9 ерөнхий, 40 дэд чадамжаас бүрдэж байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийг /2016/ шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Зорилго: ЭМНА-ын бакалаврын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай харьцуулж, сайжруулах чиглэлийг тодорхойлох Арга, аргачлал: ЭМНА хөтөлбөрийн 30 (Ерөнхий суурь 6, Мэргэжлийн суурь 9, Мэргэшүүлэх 12, Дадлага 3) хичээлийг сонгон шинэчилж боловсруулсан 9 цогц чадамжид тулгуурлан агуулгын шинжилгээ, хөтөлбөрийн зураглал хийх аргыг ашигласан. Зураглал хийх арга нь хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг хичээл тус бүрээр мэдлэг, чадварыг I-танилцуулах, A-ашиглах, M-үнэлэх гэсэн 3 түвшинд харгалзуулан шинжилсэн. Судалгааны боловсруулалтад Nvivo программ ашиглав. Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн 30 хичээлд үнэлгээ хийж шинээр боловсруулсан 9 цогц чадамжтай харьцуулахад (нөхцөл байдалд үнэлгээ хийх), (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх), (нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах) цогц чадамжууд хангалттай тусгагдсан. Харин (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх), (нийгмийн бодлогын үйл явцад оролцох) цогц чадамжууд хичээлийн хөтөлбөрт бага тусгагдсан байв. Шинэчилсэн 40 дэд цогц чадамжаас хөтөлбөрт огт тусгагдаагүй, хангалтгүй тусгагдсан 11 дэд цогц чадамж байв. Хөтөлбөрийн зураглалаар сонгогдсон хичээлийн 38% нь танилцуулах түвшинд, 60% нь ашиглах түвшинд, 2% нь үнэлэх түвшинд байна. Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн суралцахуйн үр дүнгийн түвшин нь танилцахаас ашиглах руу чиглэлтэйгээр ахиж байна. Дүгнэлт: Шинэчлэгдсэн цогц чадамжууд нь одоогийн сургалтын хөтөлбөртэй нийцэж байгаа боловч, үйлчилгээг үнэлэх болон бодлогын үйл ажиллагаанд оролцох чиглэлүүдийг цаашид илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд танилцуулах болон ашиглах түвшин зонхилж байгаа тул цаашид үнэлэх түвшнийг нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлдээ тусгах хэрэгцээ байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан нь(2024-01-28) ;Ц.Цэлмэг; ;Ч.Аззаяа; Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, мэргэжилтнүүдийн тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний ажлын ачаалал их, ажлын байрны стресс өндөр байх зэрэг нь тэдний ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол ба түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хот, хөдөөгийн ЭМАШТҮ-ний 32 байгууллагын 252 эрүүл мэндийн ажилтан хамрагдсанаас 71.8 хувь нь хөдөө, 28.2 хувь нь Улаанбаатар хотоос, оролцов. Бид судалгаандаа Паркер нарын 2003 онд боловсруулсан байгууллагын уур амьсгалыг үнэлдэг стандарт асуумжийг ашигласан. Мөн үйлчилгээний салбарт ажиллах хүсэл, сонирхол, ажлаасаа гарах тухай бодлыг үнэлдэг стандарт асуумж (Auerbach, 2014)-ийг ашиглан мэдээлэл цуглуулав. Үр дүн: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байгаа бол 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байна. Хөдөө ажиллаж байгаа эмч, эх баригч,бага эмч нарын ажлаас гарах бодол бусад мэргэжлүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байна. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байгаа бөгөөд хөдөө ажиллаж байгаа эмч нар, харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Байгууллагын уур амьсгалын хувьд үүрэг тодорхойгүй байх, зөрчилдөөнтэй, хэт их үүрэг хүлээх, мэргэжлийн удирдлага сул байх, шударга байдал, дэмжлэг, инновац бага байх зэрэг хүчин зүйлс нь ажлаас гарах бодолтой илүү хамааралтай байгаа нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effects of Sharing Old Pictures With Grandchildren on Intergenerational Relationships: Protocol for a Randomized Controlled Trial(JMIR Publications Inc., 2020-04); ;Baez, Marcos; ;Ibarra, FranciscoBACKGROUND: Intergenerational relationships are beneficial for both grandparents and grandchildren. A positive grandparent-grandchild relationship can improve the psychological well-being of older adults and be a source of social support, family history, and identity development. Maintaining meaningful interactions can be, however, a challenging endeavor, especially as life events lead to relocating geographically. Grandparents and grandchildren can have different preferences in terms of communication mediums and different assumptions about the real conversational needs of the other. OBJECTIVE: In this study, we will investigate the feasibility and effect of sharing memories of older adults with their grandchildren in social media. This intervention focuses on bringing snippets of the lives of the grandparents into the grandchildren's social media feed and analyzing the potential effect on relational quality, relational investment, and conversational resources from the perspective of the grandchildren. METHODS: A randomized controlled trial will be used to measure the effectiveness of sharing family memories through social media on intergenerational relationships from the perspective of the grandchildren. The study will be implemented in Mongolia among 60 grandparent-grandchild pairs who will be assigned to either a control or intervention group. Pictures and stories will be collected during reminiscence sessions between the researchers and the grandparents before the intervention. During an intervention period of 2 months, grandchildren in the intervention group will receive pictures and stories of their grandparents on their social media account. Pre- and postintervention questionnaires will measure relationship quality, relationship investment, and conversational resources and will be used to assess the effectiveness of the intervention. RESULTS: We conducted a pretest pilot from January to April 2018 among 6 pairs of participants (6 grandparents and 6 grandchildren). The validation of the protocol was focused on the process, instruments, and technological setup. We continued the study after the validation, and 59 pairs of participants (59 grandparents and 59 grandchildren) have been recruited. The data collection was completed in November 2019. CONCLUSIONS: The results of this study will contribute to strategies to stimulate social interactions in intergenerational pairs. A validation of the study process is also presented to provide further operational recommendations. The lessons learned during the validation of the protocol are discussed with recommendations and implications for the recruitment, reminiscence sessions, technological setup, and administration of instruments. INTERNATIONAL REGISTERED REPORT IDENTIFIER (IRRID): DERR1-10.2196/16315.Scopus© Citations 5
