Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн
    (2024-11-07) ; ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Арвинзаяа
    ;
    М.Сувд
    Үндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн
    (2024-05-13) ; ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Арвинзаяа
    ;
    Б.Маналжав
    Үндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна.