Namdag, Gerelt-Od
Loading...
Товч нэр
Namdag, Gerelt-Od
Бүтэн нэр
Namdag Gerelt-Od
Латин нэр
Namdag Gerelt-Od
Албан тушаал
Судлаач
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүний нөөцийн зарим асуудалд(2025-01-01); ; ; Л.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхийн Эмнэлгийн тоног тулд эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэшсэн инженер, техникчдийн төхөөрөмжийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай. Үүнийг инженер эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр Хүний нөөц хангах болон тэдгээрийн сэлбэг, хэрэгслийн бэлэн байдал зэрэгтэй Эрүүл мэндийн уялдуулах хэрэгтэй. Олон улсад нэг инженерт ойролцоогоор 100 тоног мэргэжилтэн төхөөрөмж, соронзон резонанст томографи аппарат (МК1), компьютерт томографи аппарат (СТ), позитрон эмиссоны томограф аппарат (РЕТ 8СА№), ангиографийн аппарат зэрэг томоохон тоног төхөөрөмжийг тус бүр нэг инженер хариуцан ажиллах жишигтэй байдаг бол манай оронд эмнэлгийн тоног төхөөрөмжийн тооноос үл хамаарсан стандарттай байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийг улсын хэмжээнд 4 их, дээд сургууль бэлдэж байгаа ч өсөн нэмэгдэж байгаа зах ------------------------------зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Зорилго: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтний хүний нөөцийн хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийсэн. Судалгаанд нийт 272 инженер, техникчдээс ажилласан жил, төгсөлтийн дараах сургалтад хамрагдалт, мэргэшлийн зэрэг, ажлын ачаалал зэрэг урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу мэдээлэл цуглуулсан. Судалгааны өгөгдлийг 8Р88 81а118Ис8 26 программ ашиглан боловсруулж, үр дүнг зураг, хүснэгт, хүүрнэсэн өгүүлбэрээр илэрхийллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийн 72.4% нь эрэгтэй, 95.6% нь үндсэн ажилтан, 68.8% нь бакалаврын зэрэгтэй байна. Харин ихэнх (90.4%) мэргэжилтнүүд нь мэргэшлийн зэрэггүй байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийг ажлын байран дээрх болон бусад сургалтад хамрагдсан байдлыг судлахад 73.5% нь сургалтад огт хамрагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдсан байдал нь ямар байгууллагад ажиллаж байгаагаас хамаарахгүй байна. Харин гадаадын болон үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан байдал нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд нь ажлын байран дээр гарснаасаа хойш сургалтад харьцангуй бага хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд мэргэжлээрээ ажилласан жил нэмэгдэх тусам үйлдвэрлэгчийн зохион байгуулсан сургалтад хамрагдах нь нэмэгдсэн байна. Харин дотоод, гадаадын сургалт, төгсөлтийн дараах сургалтад хамрагдах нь ажилласан жилтэй хамааралгүй байна. Дүгнэлт: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид нь олон улсын мэргэжилтнүүдээс ажлын ачаалал ихтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын хамрагдалт хангалтгүй байгаа нь салбарын хувьд анхаарах асуудал болж байна.
