Н.Занди
Loading...
Товч нэр
Н.Занди
Бүтэн нэр
Нямжав Занди
Латин нэр
Nyamjav Zandi
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр нөлөө(2026-04-16); ;Jin Ai Hua ;Ba Hu Shan ;Tа NaWu Da MuҮндэслэл: Монголын уламжлалт ясны бариа засал нь ясны хугарлыг эмчлэх мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд үр дүнг эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 6 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгт эмчлүүлсэн бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 тохиолдолыг санамсаргүй бус аргаар ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=64), мэс засал эмчилгээний бүлэгт (n=56 ) хувааж, эмчилгээний дараах 1, 3, 6 сард мөр, бугалганы үйл ажиллагааг үнэлэх Constant–Murley, Оксфордын үнэлгээ (OSS), өвдөлтийн түвшин үнэлэх VAS үнэлгээний аргаар тус тус үнэлэв. Үр дүн: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 өвчтөн эмчилгээний хоёр бүлэгт суурь үзүүлэлтүүдийн хувьд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Уламжлалт ясны бариа заслын бүлэгт эмчилгээний 1 болон 3 сард өвдөлт мэс заслын эмчилгээний бүлгээс статистик ач холбогдолтой буурсан байна. (p<0.01) Эмчилгээний дараах 3 болон 6 сард өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа сайжирч (p<0.01), 6 сард мөрний үйл ажиллагаа мэс заслын бүлгээс илүү сэргэсэн байв. (p=0.049). Мэс заслын бүлэгт эмчилгээний эхний 1 сард үений хөдөлгөөн болон булчингийн хүч хурдан сэргэсэн боловч эмчилгээний дараах 6 сард хоёр бүлэгт ижил түвшинд сайжирсан байв. Дүгнэлт: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний хөдөлгөөний далайц болон булчингийн хүчний сэргэлтэд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй. Харин ясны бариа засал эмчилгээ нь өвдөлтийг богино хугацаанд намдааж, булчингийн хүчийг сайжруулах давуу талтай байв. Эмчилгээний дараах 3 болон 6 сарын хугацаанд гар, мөрний үений үйл ажиллагааны сэргэлт мэс заслын эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэйг тодруулав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа(2026-02-03) ;Жин Айхуа (Jin Ai Hua) ;Сичень (Si Qin) ;Тана (Tа Na) ;Уудам (Wu Da Mu)Бо Туяа (Bao Tu Ya)Үндэслэл: Бугалга ясны мэс заслын хүзүү нь (Collum chirurgicum) бол (Unspecified fracture of surgical neck of humerus) бугалга ясны анатомийн хүзүүнээс (collum anotomicum) доош 2-3 см зайтай их бага төвгөр болон бугалга ясны их биеийн уулзвар хэсэг юм. Энэхүү хэсэг ясны нягт эд ба сиймхий эдийн уулзвар хэсэг учир амархан хугарч гэмтдэг. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал нь олон улсын өвчний ICD X ангилалаар S42.21.3, S42.22, S42.23 код оношоор оношлогддог. Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 210763 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос даруй 11.6%-иар өссөн байна. Үүнээс 11452 буюу 5.4%-ийг мөр ба бугалга ясны гэмтэл эзэлж байна. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн уламжлалт бариа засал ба мэс заслын эмчилгээний мөрний үений өвдөлт, хөдөлгөөний далайц, өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИС, МАУОУС-Уламжлалт эмчилгээний тэнхим болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны яс гэмтлийн тасаг зэргийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал оношоор оношлогдсон нийт 60 өвчтөнийг сонгон авч, санамсаргүй байдлаар Монгол уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=30 хүн), мэс заслын эмчилгээний бүлэг (n=30 хүн) гэж 2 бүлэгт хуваарилсан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1, 3 сарын хугацаанд мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley оноогоор, өвдөлтийг VAS онооны үнэлгээгээр тус тус үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 өвчтөний дундаж нас 60.8±20.6 жил байсан бөгөөд хоёр бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (P=0.524) байв. Насны бүлгээс харахад өвчтөнүүдийн дийлэнх нь 61–80 насны ангилалд хамрагдсан бөгөөд хоёр бүлэгт, статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (P<0.001). Хүйсийн хувьд нийт өвчтөнүүдийн 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө уламжлалт бариа засал эмчилгээний бүлэгт өвдөлтийг үнэлэхэд VAS (8.2±1.3) оноо, эмчилгээний дараах 1 сарын дараа (2.3±0.8) оноо, 3 сарын дараа (0.9±0.4)оноо болж буурсан байна. Мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний өмнө уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэгт (35.2±5.6) оноо, эмчилгээний 1 сарын дараа (62.4±7.9) оноо, 3 сарын дараа (86.3±6.7) оноогоор нэмэгдэж сайжирч, уламжлалт бариа засал эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Монгол уламжлалт ясны бариа засал нь бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралд богино хугацаанд өвдөлт намдааж, урт хугацааны явцад мөрний үйл ажиллагааны сэргэлт өндөр, хүндрэл бага, аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь тогтоогдлоо. Өндөр настай болон мэс заслын эсрэг заалттай хүмүүст тохиромжтой. Харин мэс заслын эмчилгээ нь эрт үед (эхний 1 сар) үр дүн өндөр ч урт хугацааны хувьд мөрний үйл ажиллагааны сэргэх байдал нь Монгол уламжлалт ясны бариа заслын эмчилгээний үр дүнгээс дутмаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол дахь “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа(2024-01-28) ;И.Дүүрэнжаргал ;Г.Мөнхзул ;Д.Цэнд-Аюуш ;Н.ОюунцэцэгҮндэслэл: Уламжлалт анагаахын засалч /УАЗ/ хөтөлбөр нь АШУҮИССэтгэл ханамж ийн МАУОУС нь Японы Токио Ариаке Их Сургуультай хамтран 2016 Уламжлалт онд шинээр нээсэн хөтөлбөр юм. 2023 оны 4 сарын байдлаар УАЗ анагаахын засалч хөтөлбөрийн 3 удаагийн төгсөлтөөр нийт 52 мэргэжилтэн төгсөж, 53 Хөтөлбөр оюутан суралцаж байна. Дээд боловсролын байгууллагын сургалтын үйлчилгээний чанарын нэг үзүүлэлт нь суралцагчдын сэтгэл ханамж байдаг бөгөөд суралцагчдын сэтгэл ханамж нь эргээд ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанарын баталгаа болдог учир бид тус хөтөлбөрөөр төгсөгчид болон суралцагчдаас хөтөлбөрийн талаар үнэлгээ хийхийг зорилоо. Зорилго: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагчдын сэтгэл ханамжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшингийн загвараар тоон судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Асуумж судалгаанд нээлттэй ба хаалттай асуулт хосолсон судалгааны картыг боловсруулж, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудаас 5 бүлэг бүхий 20 асуумж, УАЗ хөтөлбөрөөр төгсөгчдөөс 5 бүлэг 18 асуумжийг авсан. Үр дүн: УАЗ хөтөлбөрөөр төгссөн 50 мэргэжилтэн, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй 50 оюутныг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 22.04±2.24, хүйсийн байдлаар авч үзвэл 17% нь эрэгтэй, 83% нь эмэгтэй байв. Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр суралцагчдын сэтгэл ханамжийн асуулгад тус мэргэжлээр суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг тодруулахад 28% нь дунд зэрэг, 44% нь хангалттай, 28% нь хангалттай сайн гэж хариулсан байна. Энэ үзүүлэлтийг голч утгаар илэрхийлбэл 3.63±0.92 байв. Харин уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ 3.91±0.70 байв. Тус 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байхгүй байлаа (p=0.17). Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн нийт сэтгэл ханамжийн Ликертийн үнэлгээ 3.79±0.81 байсан нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг илтгэж байна (p=0.0001). УАЗ хөтөлбөрөөр суралцагчдын сургалтын орчин нөхцөл сайжрах, хичээлийн агуулга уялдаа холбоотой байдал хангалттай сайн байх, сонгон судлах хичээлүүд нэмэгдэж сайжрах нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, шууд хамааралтай байлаа. Суралцах мэдлэгээ эмнэлзүйд шууд хэрэглэх итгэл бага байх, сургалтын ачаалал их байх нь суралцагчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, урвуу хамааралтай байгаа нь регрессийн шинжилгээгээр харагдлаа. (p=0.032). Дүгнэлт: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамж Ликертийн үнэлгээгээр 3.79±0.81 байгаа нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг харуулж байна (p=0.0001).
