Н.Занди
Loading...
Товч нэр
Н.Занди
Бүтэн нэр
Нямжав Занди
Латин нэр
Nyamjav Zandi
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа(2026-02-03) ;Жин Айхуа (Jin Ai Hua) ;Сичень (Si Qin) ;Тана (Tа Na) ;Уудам (Wu Da Mu)Бо Туяа (Bao Tu Ya)Үндэслэл: Бугалга ясны мэс заслын хүзүү нь (Collum chirurgicum) бол (Unspecified fracture of surgical neck of humerus) бугалга ясны анатомийн хүзүүнээс (collum anotomicum) доош 2-3 см зайтай их бага төвгөр болон бугалга ясны их биеийн уулзвар хэсэг юм. Энэхүү хэсэг ясны нягт эд ба сиймхий эдийн уулзвар хэсэг учир амархан хугарч гэмтдэг. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал нь олон улсын өвчний ICD X ангилалаар S42.21.3, S42.22, S42.23 код оношоор оношлогддог. Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 210763 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос даруй 11.6%-иар өссөн байна. Үүнээс 11452 буюу 5.4%-ийг мөр ба бугалга ясны гэмтэл эзэлж байна. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн уламжлалт бариа засал ба мэс заслын эмчилгээний мөрний үений өвдөлт, хөдөлгөөний далайц, өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИС, МАУОУС-Уламжлалт эмчилгээний тэнхим болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны яс гэмтлийн тасаг зэргийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал оношоор оношлогдсон нийт 60 өвчтөнийг сонгон авч, санамсаргүй байдлаар Монгол уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=30 хүн), мэс заслын эмчилгээний бүлэг (n=30 хүн) гэж 2 бүлэгт хуваарилсан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1, 3 сарын хугацаанд мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley оноогоор, өвдөлтийг VAS онооны үнэлгээгээр тус тус үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 өвчтөний дундаж нас 60.8±20.6 жил байсан бөгөөд хоёр бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (P=0.524) байв. Насны бүлгээс харахад өвчтөнүүдийн дийлэнх нь 61–80 насны ангилалд хамрагдсан бөгөөд хоёр бүлэгт, статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (P<0.001). Хүйсийн хувьд нийт өвчтөнүүдийн 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө уламжлалт бариа засал эмчилгээний бүлэгт өвдөлтийг үнэлэхэд VAS (8.2±1.3) оноо, эмчилгээний дараах 1 сарын дараа (2.3±0.8) оноо, 3 сарын дараа (0.9±0.4)оноо болж буурсан байна. Мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний өмнө уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэгт (35.2±5.6) оноо, эмчилгээний 1 сарын дараа (62.4±7.9) оноо, 3 сарын дараа (86.3±6.7) оноогоор нэмэгдэж сайжирч, уламжлалт бариа засал эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Монгол уламжлалт ясны бариа засал нь бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралд богино хугацаанд өвдөлт намдааж, урт хугацааны явцад мөрний үйл ажиллагааны сэргэлт өндөр, хүндрэл бага, аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь тогтоогдлоо. Өндөр настай болон мэс заслын эсрэг заалттай хүмүүст тохиромжтой. Харин мэс заслын эмчилгээ нь эрт үед (эхний 1 сар) үр дүн өндөр ч урт хугацааны хувьд мөрний үйл ажиллагааны сэргэх байдал нь Монгол уламжлалт ясны бариа заслын эмчилгээний үр дүнгээс дутмаг байна.
