Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол анагаах ухааны бариа заслаар хүзүүний хуян өвчнийг эмчилсэн үр дүн
    (2025-12-05)
    Жанг Вэймин (Zhang Weimin)
    ;
    Н.Оюунцэцэг
    ;
    ;
    Ж.Байгалмаа
    ;
    Үндэслэл: Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд хүзүүний хуян өвчний тархалт 4.9-22.3% хүрч байна. Аж үйлдвэржсэн орнуудын оффисын ажилчдын дунд энэ үзүүлэлт 34.7%-д хүрдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвдөхөөс гадна хүзүүний хуян нь хүний сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодын үйл ажиллагаа, нийгмийн оролцоонд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгааны үр дүн харуулж байна. Тиймээс бид хүзүүний хуян өвчний үед монгол анагаах ухааны эмчилгээний үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Зорилго: Хүзүүний хуян өвчинд монгол анагаах ухааны бариа заслын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, МАУТЭ, БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны заслын тасагт түшиглэн санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт судалгааны дан нууцлалын аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хүзүүний хуян өвчтэй 50 оролцогчийг хамруулж, хоёр бүлэгт хуваан, эхний бүлэгт Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээг, хоёр дахь бүлэгт хөдөлгөөн эмчилгээг 14 хоногийн хугацаанд 10 удаа хийсэн. Эмчилгээний үр дүнг VAS үнэлгээ, хүзүүний чадвар алдалтын индекс (NDI), өвдөлтийн туйлын босгыг хэмжигч, амьдралын чанарын асуумж, хүзүүний үений хөдөлгөөний далайцыг хэмжих зэрэг үнэлгээний аргуудаар эмчилгээний өмнө ба дараа тус тус үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 52 хувь нь эрэгтэй, 48 хувь нь эмэгтэй, дундаж нас 43.3±21.3 жил байв. Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийг үнэлэх VAS оноо эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 5.44±0.96, харьцуулах бүлэгт 5.44±0.96 байсан бол эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.80±0.71, харьцуулах бүлэгт 1.44±0.77 болж тус тус буурсан байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.01). Өвдөлтийн туйлын босгыг эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 934±154.60, харьцуулах бүлэгт 934±154.60 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 1536±22.91, харьцуулах бүлэгт 1392±83.77 болж статистик ач холбогдол бүхий өссөн байв (p<0.01). Хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн хүзүүний чадвар алдалтын индекс эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 11.44±2.87, харьцуулах бүлэгт 11.56±2.55 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.88), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 0.84±0.69, харьцуулах бүлэгт 1.40±0.87 болсон байв (p<0.05). Амьдралын чанарын асуумж эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 8.64±2.25, харьцуулах бүлэгт 8.16±1.60 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.39), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 5.28±0.54, харьцуулах бүлэгт 7.44±1.23 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Амьдралын чанарын асуумжийн үнэлгээ нь эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 58.84±8.50, харьцуулах бүлэгт 44.00±8.68 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.1), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 77.08±7.42, харьцуулах бүлэгт 51.00±8.03 болж тус тус статистик ач холбогдол бүхий сайжирсан байв (p<0.01). Хүзүүний урагш тонгойх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.60±2.45, харьцуулах бүлэгт 37.24±2.35 байсан, эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.32±2.14, харьцуулах бүлэгт 39.32±2.14 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Хүзүүний хойш гэдийх хөдөлгөөний далайц эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 36.20±1.89, харьцуулах бүлэгт 36.56±2.24 байсан, 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаагүй (p=0.542), эмчилгээний дараа эмчилгээний бүлэгт 42.80±2.06, харьцуулах бүлэгт 39.76±1.88 болж тус тус статистик ач холбогдол бүхий буурсан байв (p<0.01). Дүгнэлт: 1. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн чадвар алдалтыг бууруулж байна. (p<0.05) 2. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн өвдөлтийн туйлын босгыг нэмэгдүүлж байна. (p<0.01) 3. Монгол анагаах ухааны бариа засал нь хүзүүний хуян өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах нөлөөтэй байна. (p<0.01)