Б.Пэрлэйдулам
Loading...
Товч нэр
Б.Пэрлэйдулам
Бүтэн нэр
Бунддулам Пэрлэйдулам
Латин нэр
Bunddulam Perleidulam
Албан тушаал
Багш
ORCID
Scopus Author ID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Preclinical Safety Assessment of a Polyherbal Formulation: Acute, Subchronic, and Mutagenic Evaluation(Manuscript Technomedia LLP, 2026-02-01); ; ; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр хамгаалах үйлдэлтэй нийлмэл бэлдмэлийн фитохимийн судалгааны үр дүн(2020-01-01); ;Г.Энхмаа ;И.Энхцог; Аливаа өвчний эмчилгээнд зөвхөн байгалийн цэвэр нэгдлээс гадна эмийн ургамлын идэвхтэй бодис өндөр агуулсан хандыг ургамлын гаралтай эмээр бүртгэж хэрэглэдэг ба энэ нь бие махбодын ерөнхий байдлыг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хурц болон архаг өвчнийг эмчлэх үйлдэлтэй байдаг бөгөөд хандад агуулагдаж буй олон бодис нь эс, молекулын төвшинд бие биенээ дэмжих эсвэл үгүйсгэх зэрэг үйлдлийг үзүүлдэг буюу олон байд зэрэг үйлчилдэг тул эмчилгээний идэвхтэй, мөн хорон чанар багатай байдаг. Бид Монгол оронд ургадаг, уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн бөөр хамгаалах үйлдэлтэй зарим ургамлыг сонгон авч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж цаашид фармакологийн идэвхтэй үйлдэлтэй, аюулгүй, гаж нөлөө багатай эмийн бэлдмэл гарган авах зорилго тавин ажиллаж байна. Сөөгөн боролзгоно, Өргөст нохой хошуу, Артишок зэрэг ургамлын түүхий эдээс идээшмэл болон 20%, 40%, 70%-ийн этанолын ханд гарган авч тус бүрийн ба нийлмэл хандын фармакологийн үйлдэл үзүүлж буй гол биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойллоо. Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L.) цэцгийн 70%-н этанолын хандад нийлбэр флавоноидын агууламж, Өргөст нохойн хошуу (Rosa acicularis L)-ны үр жимсний идээшмэлд аскорбины хүчлийн агууламж, Артишок (Cynara scolymus L.)-н өвсний 70%-н этанолын хандад цинарины агууламж нь идээшмэл болон бусад этанолын хандаас өндөр байсан тул цаашид нийлмэл ханд гарган авахдаа биологийн идэвхт бодисын агууламж өндөр ханд болон идээшмэлийг сонгон авах дүгнэлтэд хүрэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын гистохимийн болон чанарын шинжилгээний зарим үзүүлэлтийн судалгаа(2026-09-15) ;Ц.Шинэцэцэг ;С.Уранбайгаль ;Ц.Амаржаргал; Үндэслэл: Өмхий жавай (Cimicifuga foetida L.) нь Холтсон цэцэгтний (Ranunculaceae) овогт хамаарах олон наст өвслөг ургамал бөгөөд Зүүн болон Төв Азийн сэрүүн бүсэд тархдаг1. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг төрөл бүрийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд фитохимийн судалгаагаар тритерпеноид, сапонин, фенилпропаноид, флавоноид, фенолт нэгдэл, алкалоид зэрэг биологийн идэвхт нэгдэл агуулагддаг болохыг тогтоосон2. Монгол орны нөхцөлд ургасан Өмхий жавайн биологийн идэвхт нэгдэл болон хандлалтын тохиромжтой нөхцөлийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах зарим биологийн идэвхт нэгдэл болон хандлах тохиромжтой нөхцөлийг тодорхойлох. Арга, аргачлал: 2025 оны 8 дугаар сард Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсээс түүж, бэлтгэсэн ургамлын газрын дээд хэсгийг судалгаанд ашиглав. Биологийн идэвхт нэгдлийг гистохимийн аргаар калийн бихромат, төмрийн (III) хлорид, метилен хөх, Люголь, Драгендорфын урвалж болон тимол–концентрацитай хүхрийн хүчлийн урвалжаар тодорхойлов. Хандлалтын тохиромжтой нөхцөлийг 1, 2, 3 мм-ийн жижиглэлтэй түүхий эдийг 20–80%-ийн этилийн спиртээр хандлан, нийт полифенолт нэгдлийг Фолин–Чиколтьегийн аргаар спектрофотометрээр тодорхойлон үнэлэв. Мөн мацераци, перколяци, хуйлруулж хандлан мацерацийн эрчимжүүлсэн хувилбар болон хэт авианы тусламжтай мацерацийн аргуудыг харьцуулан судлав. Үр дүн: Гистохимийн шинжилгээгээр фенолт нэгдэл, флавоноид, алкалоид, цардуул болон полисахаридын эерэг урвал илэрч, эфирийн тосны урвал сөрөг байв. Нийт полифенолт нэгдлийн агууламж 2 ммийн жижиглэлтэй, 60%-ийн этилийн спиртийн ханданд 0.742% буюу хамгийн өндөр, 3 мм-ийн жижиглэлтэй, 20%-ийн этилийн спиртийн ханданд 0.03882% буюу хамгийн бага байв. Хандлах аргуудаас Хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбарт хандлагдах бодисын хэмжээ 38.3±0.66% буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байв. 60%-ийн этилийн спиртээр гарган авсан өтгөн хандны гарц 15%, нийт полифенолт нэгдлийн агууламж 0.43325% байв. Дүгнэлт: 1. Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын ишний хөндлөн зүслэгт фенолт нэгдэл болон флавоноидын бүлгийн полифенолт нэгдэл, түүнчлэн алкалоид, цардуул, полисахаридын эерэг урвал илэрч, эфирийн тосны урвал сөрөг байв. 2. Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын түүхий эдийг 2 мм хэмжээтэй жижиглэж, 60%-ийн этилийн спирт ашиглан, хэт авиагаар хандлах мацерацын эрчимжүүлсэн хувилбараар хандлах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Linaburiosides A−D, acylated iridoid glucosides from Linaria buriatica(Elsevier BV, 2020-03) ;Niwa, Kanji ;Yi, Ren ;Tanaka, Naonobu ;Kitaguchi, ShindaiTsuji, DaisukeScopus© Citations 20 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effects of Astragalus membranaceus Leaf Extract on Allergic Inflammation in Immune Cell Lines(The Korean Society of Food Science and Nutrition, 2025-02-28); ;Nakamura, Mizuki ;Zorig, Anuu ;Hinata, YuTakasugi, MikakoScopus© Citations 5
