Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 6 of 6
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шегрен өвчин болон аутоиммун гепатит, анхдагч хатууралт холангит хавсарсан эмнэлзүйн ховор тохиолдол
    (2025-01-01) ;
    Б.Дуулим
    ;
    Д.Цолмон
    ;
    Шегрен өвчин нь гадаад шүүрлийн булчирхайн лимфоцитын нэвчилтээр тодорхойлогддог аутоиммун архаг үрэвсэлт өвчин бөгөөд ксеростоми, ксерофтальми зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү өвчин нь бие даасан хэлбэр болон бусад өвчнүүдтэй хавсарсан байдлаар илэрдэг. Ихэвчлэн ревматологийн талаас ревматоид артрит, тогтолцооны улаан яршлын үед тохиолддог бол бага хувьд нь бусад эрхтэн тогтолцоог хамарсан аутоиммун өвчнүүдтэй хавсардаг. Аутоиммун гепатит нь сийвэнгийн глобулин, эсрэгбиеийн түвшин нэмэгдсэнээр илэрдэг элэгний архаг үрэвсэл юм. Шегрен өвчин нь аутоиммун гепатитай хавсарч илрэх тохиолдол маш ховор бөгөөд зарим эх сурвалжаас үзэхэд зөвхөн 1.7%-д үүсдэг байна. Бидний эмнэлзүйн тохиолдлын хувьд 2022 онд шегрен өвчин оношлогдсон 52 настай эмэгтэйд гепатитын шинж тэмдэг илэрч аутоиммун гепатит оношлогдсон ховор тохиолдол юм. Аутоиммун гепатит нь бусад аутоиммун өвчинтэй хавсарсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг багатай илэрдэг учир онош батлагдахад тодорхой хугацаа ордог. Тохиолдлын танилцуулга: 52 настай, эмэгтэй 2020 оноос хойш нүд, ам хуурайших, нүд бүрэлзэх, шүлс ялгаралт багасах, ядарч сульдах зовуурь илэрсэн бөгөөд бодит үзлэгээр тунгалгийн булчирхай үе үе томордог гэх өгүүлэмжтэй байсан. 2022 оны 12 сард Монгол-Япон эмнэлгийн ревматологийн эмчид үзүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр апй-ЗЗА52, сепр-Ь, А ^А 1дС, РР эерэг, элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй, ширмер тест эерэг, шүлс ялгаралт < 0.1 мл/мин байв. АС Р-Е^^АР 2016 оношилгооны шалгуурын дагуу 5 оноо хангаж Шегрен өвчний онош батлагдсан5. Эмчилгээнд гидроксихлорохин, глюкокортикостероид схемээр, ходоод хамгаалах, элэг хамгаалах, хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийгдсэн. 2023 оны 3 сард хяналтын үзлэгт лабораторийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй, элэгний В, С вирусийн эсрэгбие сөрөг, ^мег-9-Ппе өөрчлөлтгүй байв. Шегрен өвчний талаас эмнэлзүйн эерэг динамиктай байсан учир гидроксихлорохины тунг бууруулж, бусад эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхээс гадна гастерэнтрологийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. 2024 оны 8 сард хэвлийн зүүн талаар өвдөнө, нүүр шарлана гэх зовуурьтай Интермед эмнэлгийн гастроэнтрологийн эмчид үзүүлж шинжилгээ бүрдүүлэхэд хэвлийн хэт авиан шинжилгээ хэвийн, 1дО 132 Н, А ^А > 400 ШЦ Алат 119.2 Ц Ц Асат 132.8 Ш_ байсан тул аутоиммун гепатит сэжиглэж элэгний биопси хийсэн. Дүгнэлт: Шегрен өвчин болон аутоиммун гепатит хавсарсан тохиолдол нь эмнэлзүйд ховор тохиолддог бөгөөд энэ нь гадаадын судалгаагаар 1 %-иас бага тархалттай байдаг байна. Гэсэн хэдий ч аутоиммун гепатит нь оношлогдохгүй удсан тохиолдолд элэгний цирроз болон гепатоцеллюляр карцином зэрэг хүндрэлүүдэд хүргэж болзошгүй. Тиймээс шегрен оношлогдсон хүмүүст элэг цөсний талаас зовууриуд, лабораторийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны алдагдал илэрсэн тохиолдолд эсрэгбиеийн шинжилгээнүүд болон эдийн шинжилгээ хийснээр эрт үед илрүүлэх, ялган оношлох чухал ач холбогдолтойг энэхүү эмнэлзүйн тохиолдлоор онцолж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тогтолцооны улаан яршил бүхий өвчтөнүүдийн шээсэн дэх альбумин креатинин, уураг креатинины харьцаа ба хоногийн шээсний уураг алдагдлын харилцан хамаарлыг судалсан нь
    (2025-01-01)
    Б.Дуулим
    ;
    ;
    Д.Цолмон
    Үндэслэл: Тогтолцооны улаан яршил нь эмнэлзүйн янз бүрийн Протеинури хэлбэрээр илэрдэг шалтгаан тодорхойгүй, архаг үрэвсэлт аутоиммун Люпус нефрит өвчин юм. Тогтолцооны улаан яршил үеийн бөөрний хүндрэл нь Шээсний ерөнхий люпус нефритээр илрэх ба ази хүмүүсийн дунд нас баралтын гол шинжилгээ шалтгаан болж байна. Люпус нефритийн үед протеинуриг үнэлэхэд Бөөрний гэмтэл шээсний ерөнхий шинжилгээнд уураг креатинины харьцааг ашигладаг бөгөөд өөрчлөлттэй гарсан тохиолдолд хоногийн шээсэнд дэх уургийн хэмжээг тодорхойлдог. Манай улсад тогтолцооны улаан яршил оноштой хүмүүст альбумин креатинины харьцаа, уураг креатинины харьцаа болон хоногийн шээсэнд уураг алдагдал хоорондын харилцан хамаарал, ач холбогдлын талаар хийгдсэн судалгаа одоогоор байхгүй нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Тогтолцооны улаан яршил бүхий өвчтөнүүдийн шээсний ерөнхий шинжилгээний альбумин креатинин, уураг креатинины харьцаа болон хоногийн шээсний уураг алдагдлын харилцаа хамаарал, ач холбогдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив аналитик судалгааны аргаар 2024 оны 7 сараас 2025 оны 2 сард Монгол-Япон Эмнэлэгийн ревматологийн амбулаториор үйлчлүүлсэн А С К /Е ^ А К 2019 оны оношилгооны шалгуур хангасан тогтолцооны улаан яршил оноштой нийт 41 оролцогчдыг хамруулан хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг уураг алдагдлын хэмжээгээр нь хоногийн шээсэнд 140 мг-аас их (А бүлэг) болон түүнээс бага (Б бүлэг) болгон хоёр бүлэгт хувааж ерөнхий мэдээлэл болон лабораторийн тоон өгөгдлүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт 41 оролцогч хамрагдсанаас 56.1% (п=23) нь А бүлэгт, 43.9% (п=18) нь Б бүлэгт байв. Судалгаанд оролцогчдын дундаж нас 37±9.74, хүйсийн хувьд 92.7% (п=38) нь эмэгтэй, 7.3% (п=3) нь эрэгтэй байсан. Тогтолцооны улаан яршил өвчин оношлогдсоноос хойш дунджаар 5 жилийн дотор бөөрний гэмтэл илэрдэг гэж үзсэнээр бид оношлогдсон хугацааг 5 жилээс бага болон 5 жилээс их хэмээн хувааж авч үзэхэд <5 жил 39% (п=16), >5 жил 61% (п=25) байв. А бүлгийн хувьд хоногийн шээсээр алдагдаж буй уургийн дундаж хэмжээ нь 1883.1±1819.5 мг/24ц байсан бол Б бүлэгт 72.8±29.0 мг/24ц байна. Шээсний ерөнхий шинжилгээний альбумин креатинины харьцаа нь хэвийн үед 30мг/г-аас бага байдаг бөгөөд А бүлэгт 8.7% (п=2) нь хэвийн, 91.3% (п=21) нь альбумин креатинины харьцаа алдагдалтай байв. Хэвийн үед уураг креатинины нь 0.15г/г-аас бага байдаг бол А бүлгийн хувьд 13% (п=3) -д нь хэвийн, харин 87% (п=20)-д нь хэвийн бус тодорхойлогдов. Харин Б бүлэгт альбумин креатинины харьцаа <30мг/г нь 94.4% (п=17), >30мг/г нь 5.6% (п=1) байсан бол тус бүлгийн бүх оролцогчдын уураг креатинины харьцаа нь хэвийн тодорхойлогдсон. Хоногийн шээсэн дэх уураг алдагдал болон шээсэн дэх альбумин креатинины харьцаа хоорондын харилцан хамаарлыг судлахад 1=0.790, р<0.001 тодорхойлогдсон нь статистик ач холбогдол бүхий хүчтэй хамааралтайг харуулж байна. Түүнчлэн хоногийн шээсэн дэх уураг алдагдал болон шээсэн дэх уураг креатинины харьцаа нь хоорондоо өндөр хамааралтай 1=0.829, р<0.001 байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон тогтолцооны улаан яршилтай нийт 41 өвчтөнүүдийн 56.1% (п=23) нь уураг алдагдалтай байсан ба 24 цагт шээсээр ялгарч буй уургийн дундаж хэмжээ нь 1883.1±1819.5 грамм байв. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох арга нь люпус нефритийн үед протеинуриг үнэлэх алтан стандарт бөгөөд энэхүү үзүүлэлт нь шээсний ерөнхий шинжилгээний уураг креатинины харьцаанаас гадна альбумин креатинины харьцаатай хүчтэй эерэг харилцан хамааралтай байгаа учир эдгээр нь шээсэн дэх уураг алдагдлыг үнэлэх, хянахад туслах ач холбогдолтой үзүүлэлтүүд мөн хэмээн үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
    (2026-03-30)
    Б.Намуун
    ;
    Б.Баярмаа
    ;
    ; ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээ авах үеийн харилцааны хэлбэр, гарч буй асуудлын судалгаа
    (2024-04-13) ; ;
    Л.Энэрэл
    ;
    Ц.Зултуяа
    ;
    Б.Дагиймаа
    Үндэслэл: Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна гэж заажээ. Сонсголын бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хэрэгцээ, шаардлагыг хангаж ажилладаг чиглэлээр манай оронд хийгдсэн судалгаа, түүнд тулгуурлан хийгдсэн төсөл, арга хэмжээ хангалтгүй байдаг нь манай судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээтэй холбоотой тулгардаг бэрхшээл, сэтгэл ханамжийг судлах. Материал, арга зүй: Судалгааг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Мандах Наран цуглаан”-д явдаг нийт сонсголын бэрхшээлтэй 32 иргэдийг сайн дураар хамруулж, 4 бүлэг бүхий хаалттай болон нээлттэй асуумжийн төрлийг ашигласан. Асуумжийг бичвэр болон дохионы хэл хэлбэрээр хослуулан авч үр дүнгийн боловсруулалтыг STATA программ ашиглан хи квадрат, логистик регресс шинжилгээгээр тодорхойлж р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд 19-60 насны (дундаж нас 42±14) оролцогчид хамрагдсанаас 40.6% (n=13) нь эрэгтэй байв. Судалгаанд оролцогчид эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцахдаа 64.52% (n=20) нь бичгээр, 25.81% (n=8) нь дохио зангаагаар, 25.81% (n=8) нь дохионы хэлгүй хүнтэй хамт ирдэг, 16.13% (n=5) нь дохионы хэлтэй хүнтэй хамт ирдэг, 12.9% (n=4) нь зургаар, 12.9% (n=4) нь бусад хэлбэрээр болон 3.23% (n=1) нь ярианы хэлбэрээр гэсэн байна. Эмчид зовууриа бүрэн илэрхийлж чаддаггүй 80.64% (n=25) гэсэн ба эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой ерөнхий сэтгэл ханамжийг үнэлэхэд 22.58% (n=7) нь маш муу, 16.13% (n=5) нь муу, 48.39% (n=15) нь дунд байв. Ерөнхий сэтгэл ханамж сайн байх үзүүлэлтийг эмчийн харилцаа хандлага 22.66 дахин (CI:3.13-163.62, p<0.001), эмчийн хэлсэн зүйлийг ойлгодог байх нь 7.42 дахин (CI:1.22-45.0, p=0.02), үйлчлүүлэгчийн хэлсэн зүйлийг эмч ойлгодог байх нь 9.91 дахин (CI:1.74-56.03, p=0.006) тус тус нэмэгдүүлж байв. Дүгнэлт: Сонсголын бэрхшээлтэй иргэд нь нүүр амны тусламж үйлчилгээ авахдаа эмнэлгийн мэргэжилтнүүдтэй төрөл бүрийн аргаар харилцаж байгаа хэдий ч хүндрэлтэй, ерөнхий сэтгэл ханамж муу байгаа тул дохио болон бичгийн харилцааг хүртээмжтэйгээр хялбарчлах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөлийг судалсан дүн
    (2026-04-16)
    Б.Баярмаа
    ;
    Б.Намуун
    ;
    ; ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, зан үйл, мэдрэхүй болон өөрийгөө арчлах чадвар зэрэг хөгжлийн аль нэг эсвэл хэд хэдэн чиглэлд удаан хугацааны хоцрогдол, хязгаарлалтын улмаас өдөр тутмын амьдралд нь дэмжлэг шаардлагатай хүүхэд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад илүү арчилгаа шаардлагатай ба өдрийн дэглэмийн онцлог, хөдөлгөөний чадварын хязгаарлалт, эмийн тогтмол хэрэглээ, хооллолтын хэв маяг, амны эрүүл ахуйн арчилгааны дутмаг байдал нь шүд цоорох өвчин (ШЦӨ) буйл, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийнөвчлөлийн байдал нь тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд түүнийг судлах, тоо баримтан дээр үндэслэн эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлага өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөл, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшны загвараар АШУҮИС-ийн НАССийн ХНАСУС-ийн тэнхим, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй нийт 888 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023/3-06 тоот зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг статистикийн STATA Statistic version 16.0 программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 888 хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус тодорхойлогдлоо. Амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% буюу ихэнх оношны бүлгүүдэд “Муу” үнэлгээ давамгайлж байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д хамгийн багадаа нэг шүд цоорсон ба цоорлын хүндрэлтэй шүд илэрч, эмчилгээний хэрэгцээ өндөр байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус байв. 2. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% байв. 3. ШЦӨ-ний эрчмийн бүтцэд эмчлэгдээгүй, цоорсон шүд давамгайлж, амны хөндийн эрүүл ахуйн байдалтай шууд хүчтэй хамааралтай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д нүүр амны тусламж үйлчилгээ, эмчилгээний хэрэгцээ шаардлагатай байгаагаас байнгын зуулттай, эрэгтэй, оюуны бэрхшээлтэй бүлгүүдэд хамгийн өндөр байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх болон тусгай эмчилгээ үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын зарим дүүргийн сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судалсан дүн
    (2024-11-07) ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Тархины саатай хүүхдэд тархины аль хэсэгт гэмтэл үүссэнээс хамаарч хөдөлгөөний эмгэгүүд дангаараа эсвэл хавсарч илэрдэг байна. Эдгээр хөдөлгөөний эмгэгийн байдлаас хамааран тухайн хүүхэд нь алхах, ярилцах, хооллох, хувцаслах, усанд орох, шүдээ угаах зэрэг өдөр тутмын бие даасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг. Үүний улмаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн байдал нь асран хамгаалагчаас хэсэгчилсэн эсвэл бүрэн хамааралтай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тархины саатай хүүхдийн амны хөндийн байдал нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд түүнийг судлах, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны нэг агшны загвараар сургуулийн өмнөх насны 119 хүүхдийг хамруулан судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг Федорова-Володкина (1970) аргаар үнэлж, нэг удаагийн үзлэгийн багаж ашиглан амны хөндийн өвчлөл, буйл тулгуур эдийн байдал болон бусад шинж тэмдгүүдийг үнэлэв. Судалгааны ажлын үр дүнг статистикийн STATA-18.0 (Stata Corp, USA) программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 1-6 насны 119 хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй (94.1%), шүд цоорох өвчний тархалт 89.1% байсан бол шүд цоорох өвчний эрчим 6.9±0.5 цл/ш байв. Үүнээс 4 насанд шүд цоорох өвчний эрчим хамгийн их буюу 11.2±1.2 байсан (p=0.000). Буйлны үнэлгээгээр 48.7% нь эрүүл, 51.3% нь үрэвсэлтэй байв. Судалгаанд оролцогчдын 37.8%-д нь шүлс гоожих шинж тэмдэг илэрсэн бол 62.2% нь шүлс гоожих шинж тэмдэггүй. Мөн шүдний эмгэг элэгдэл 23.5%-д илэрсэн ба нас нэмэгдэхийн хирээр буюу 6 насанд хамгийн их байгаа нь ажиглагдлаа (p=0.006). Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн төлөв хангалтгүй ба нас нэмэгдэх тутамд шүд цоорох өвчний тархалт, эрчим, буйлны үрэвсэл болон бусад шинж тэмдэг нэмэгдэж байна.