Э.Амгаланзаяа
Loading...
Товч нэр
Э.Амгаланзаяа
Бүтэн нэр
Эрдэнэбаатар Амгаланзаяа
Латин нэр
Erdenebaatar Amgalanzaya
Албан тушаал
Багш
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн(2025-01-01) ;Ө.Сарангэрэл; ;Н.Хишигт; Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Bacterial profile and antimicrobial resistance in patients with pulmonary infection: a retrospective tertiary hospital-based study(Springer Science and Business Media LLC, 2026-07); ; ; ; BACKGROUND: Pulmonary infections remain a major cause of global morbidity and mortality, particularly in low- and middle-income countries (LMICs). The rapid emergence of antimicrobial resistance (AMR) has significantly limited therapeutic options and increased healthcare burden. This study aimed to investigate the bacterial profile and AMR patterns among patients with confirmed pulmonary infections at a tertiary referral hospital in Mongolia, where data from tertiary care settings and internationally disseminated studies on AMR are still scarce, especially in the context of pulmonary infections. METHODS: A retrospective descriptive study was conducted among patients with pulmonary disorders who submitted respiratory specimens for microbiological analysis at Mongolia-Japan Hospital, Ulaanbaatar, between 2023 and 2024. Data were extracted from the electronic medical record (EMR) system. To avoid duplication bias, only the first bacterial isolate recovered from each patient during a single hospitalization episode was included in the analysis. Antimicrobial resistance phenotypes were classified as multidrug-resistant (MDR), extensively drug-resistant (XDR), or pandrug-resistant (PDR) based on the Centers for Disease Control and Prevention (CDC) and the European Centre for Disease Prevention and Control (ECDC) criteria. Clinical characteristics, bacterial profiles, antimicrobial resistance patterns, and clinical outcomes were analyzed. RESULTS: A total of 354 patients were included, of whom 276/354 (78.0%) had an identified bacterial pathogen. The most frequently isolated organisms were Klebsiella pneumoniae 100/276 (36.2%), Acinetobacter baumannii 47/276 (17.0%), methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA) 30/276 (10.9%), and Pseudomonas aeruginosa 17/276 (6.2%). Multidrug resistance was observed in 22/30 (73.3%) of MRSA isolates, while 15/47 (31.9%) of Acinetobacter baumannii isolates were classified as PDR. Patients with cardiovascular disease were significantly more likely to harbor MDR isolates (cOR: 2.669; 95% CI: 1.048-6.796). All-cause hospital mortality was higher among culture-positive than culture-negative patients (21/112 [18.8%] vs. 1/34 [2.9%], p = 0.024). CONCLUSIONS: Gram-negative pathogens, particularly Klebsiella pneumoniae and Acinetobacter baumannii, predominated in pulmonary infections and demonstrated substantial AMR. The high burden of MDR/XDR pathogens highlights major therapeutic challenges and underscores the need for enhanced infection control, antimicrobial stewardship, and ongoing resistance surveillance. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арилжааны ам зайлагч уусмалын Aggregatibacter actinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Д.Золзаяа; Ч.БаттогтохҮндэслэл: Шүдний тулгуур эд болон холбоос эдийн үрэвсэл (ШТХЭҮ) нь түгээмэл тохиолддог ба олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буйл, түүшин яс, холбоос эд, ясжмаг эд бүхлээр гэмтэж шүд хөдөлгөөнд орсноор шүдгүйдэлд хүргэдэг. ШТХЭҮ-ийн эмгэгтөрөгчийн нэг болох Aggregatibacter actinomycetemcomitans нь лейкотоксин (ltxA)ыг нийлэгжүүлдэг, хоруу чанар ихтэй бактери юм. Манай оронд түгээмэл хэрэглэдэг ам зайлагч уусмалын A.аctinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсноор ШТХЭҮ-ийн үеийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зорилго: Монгол оронд түгээмэл хэрэглэж буй ам зайлах арилжааны уусмалын A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийн эсрэг идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омог болон спиртийн агууламжтай, ургамлын гаралтай болон хлоргексидинтэй гурван өөр төрлийн түгээмэл ашигладаг ам зайлагч уусмалыг сонгосон ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо болон АШУҮИС-ийн МонголЯпон эмнэлгийн Эмнэлзүйн судалгааны дэд хорооноос зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ (№2023/3-01, №13). A.actinomycetemcomitans стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж, антисептик уусмалын бактерийн эсрэг идэвхийг шөлөнд бичил шингэрүүлэлтийн шинжилгээгээр тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан боловсруулав. Үр дүн: A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж цустай тэжээлт орчинд тунгалаг, гүдгэр, дугуй, наалдамхай, жижиг хэлбэртэй колони өсгөвөрлөсөн. Шөлөнд бичил шингэрүүлэтийн шинжилгээгээр дээр дурдсан ам зайлагчийг 1:4-1:128 шингэрүүлэхэд 15-30 секундэд бактерийн эсрэг идэвхи үзүүлж байгааг тогтоосон. Дүгнэлт: Aggregatibacter actinomycetemcomitans-ийн стандарт омгийн эсрэг түгээмэл хэрэглээний ам зайлагч уусмалын идэвх сайн боловч найрлагаас хамаарч харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.
