Ц.Бямбажав
Loading...
Товч нэр
Ц.Бямбажав
Бүтэн нэр
Цогт-очир Бямбажав
Латин нэр
Tsogt-Ochir Byambajav
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Scopus Author ID
13 results
Now showing 1 - 10 of 13
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Randomized Controlled Trial Comparing Standard Triple and Sequential Regimens for Helicobacter pylori Eradication(Mongolian National University of Medical Sciences, 2016-11-25); ; ; ; Objectives: The aim of this study was to compare effectiveness of sequential therapy to the standard triple therapy to eradicate Helicobacter pylori (H. pylori) in Mongolia. Methods: From September 2014 to February 2016, 140 patients with confirmed H. pylori infection (upper gastrointestinal tract (GI) endoscopy, rapid urease test, histology, H. pylori stool antigen test (HpStAg)) randomly received 10 days standard triple therapy (20 mg pantoprazole, 1 g amoxicillin, 500 mg clarithromycin, all twice daily for 10 days; STT group, n = 70), and sequential therapy (20 mg pantoprazole, 1 g amoxicillin twice daily for 5 days followed by 20 mg pantoprazole, 500 mg clarithromycin, 500 mg metronidazole twice daily for 5 days; SQT group, n = 70). Successful eradication therapy for H. pylori infection was defined as a negative HpStAg test 4 weeks after the end of eradication treatment. Results: The eradication rates by intention to treat (ITT) analysis were 71.4% (50/70) and 50% (35/70) in the STT and SQT groups, respectively (p = 0.033). The eradication rates by per-protocol (PP) analysis were 72.5% (50/69) and 51.5% (35/68) in the STT and SQT groups, respectively (p = 0.018). The adverse event rates were 7.6% (5/70) and 18.6% (13/70) in the STT and SQT groups, respectively (p = 0.043). Conclusion: The eradication rate was significantly higher in the STT group compared with the SQT group. But the eradication efficacies of both STT and SQT for H. pylori infection in Mongolia are unacceptable. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Кларитромицины тэсвэржилтэд үндэслэсэн Helicobacter pylori-ийг устгах бай эмчилгээний үр дүн(2025-01-01) ;Б.Цолмон ;Г.Сарантуяа ;Г.Золжаргал; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс(2021-09-01) ;Б.Сувданцэцэг; ; ;Д.СоёлмааА.ТуяаҮндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн(2025-01-01) ;Ө.Сарангэрэл; ;Н.Хишигт; Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Peutz-Jeghers хам шинжтэй хүүхдийн нарийн гэдсэн дэх ургацагийг энтероскопийн аргаар эмчилсэн тохиолдол(2025-01-01); ;Г.Сарантуяа; ;Г.СарангэрэлН.ХишигтРеЫг-^едЬеге (Р^) хам шинж нь аутосомын доминант хэлбэрээр удамшиж, амны салстын толбон тууралтууд ба хоол боловсруулах замын улаан хоолойгоос бусад хэсэгт байрласан олон тооны хамартоматоз ургацагаар илэрдэг ховор эмгэг юм. Өвөрмөц тууралт, удмын түүхийн мэдээллийг ашиглан хүүхдийн бага насанд оношлогдох боломжтой. Гэвч ихэвчлэн нарийн гэдсэнд дэх ургацагууд томорсноор түгжрэл үүсгэн анх оношлогдож, гэдэс*ч тайрах мэс заслаар эмчлэгдэх нь элбэг. Эрт оношилж чадвал нарийн гэдэсний дуран ашиглан түгжрэл үүсэх хүртэл томрохоос нь өмнө ургацгуудыг боож цусан хангамжийг зогсоох замаар ургацгийг эмчлэх нь үр дүнтэй инвазив бус арга юм. Монгол улсад Р^ хам шинж ховор тохиолддог ч өвчилсөн тохиолдлуудад нарийн гэдэсний ургацгийг зөвхөн мэс заслаар эмчлэгдсэн байдаг. Нарийн гэдэсний ^оиЫе-ЬаПооп-епЬозсору Р В Е ) энтероскопийн арга Монгол-Япон эмнэлэгт 2023 оноос хийгдэж эхэлсэн тул уг хам шинжийг дурангаар оношлох, эмчлэх боломж бүрдсэн. Манай үйлчлүүлэгч 15 настай хүүд арьс салстын тууралт нь эрт илэрсэн ч оношлогдолгүй өнгөрч 13 настайдаа анх түгжрэлийн шинжээр илэрч оношлогдсон. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн удаа хүчтэй өвдөлт өгч, түгжрэлийн шинж үүссэнээр хоол боловсруулах дээд ба доод зам дахь ургацгуудыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 4 удаа дурангийн аргаар эмчлүүлсэн байсан. 15 настай МЯЭ-т хандсан ба бид нарийн гэдсэнд янз бүрийн хэмжээтэй, олон тооны хамартоматоз ургацаг илрүүлж ба гэдэсний хөндийн 3/4-ийг бөглөсөн 3 мм голчтой ургацгийг боож цусан хангамжийг нь зогсоох аргаар эмчилсэн. Эмчилгээний дараа ажилбартай холбоотой эрт ба хожуу үеийн хүндрэл илрээгүй. Хүүхдийн биеийн байдал дээрдэж гол зовууриуд намдсан ба одоо өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч хяналтын давтан ^В Е шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь(2026-04-16) ;Б.Нарангэрэл ;Б.Батзориг; ; Э.ОюунсүрэнҮндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн шинжилгээгээр тодорхойлсон үр дүн(2025-10-20) ;Г.Золжаргал ;Б.Цолмон; ; Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдвар ойролцоогоор дэлхийн хүн амын 50%-д илэрч байна. Ходоодны хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол H.pylori устгах эмчилгээг зөв, төгс хийх арга юм гэж судлаачид үзэж байна. Гэвч H.pylori устгах нэгдүгээр-сонголтын эмүүдийн нэг болох кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн омгууд ихэссэнээр эмчилгээний үр дүн буурч байна. Сүүлийн жилүүдэд олон улсад H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн аргаар илрүүлж, оношилгоо, эмчилгээний удирдамжид уг шинжилгээг тусгаж эхэлсэн байна. H.pylori-ийн тэсвэржилтийг ходоодны эдээс илрүүлэх аргын судлагдсан байдал цөөнгүй байгаа ч, практикт өтгөнд суурилсан судалгаа хомс байна. Зорилго: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг ходоодны эд болон өтгөнд молекул биологийн аргаар илрүүлж, инвазив ба инвазив бус оношилгооны аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпон эмнэлгийн дурангийн тасагт ходоодны биж хам шинжээр хандсан 18-80 насны, H.pylori-ийн халдвар хоёроос доошгүй аргаар батлагдсан 125 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдсан хүмүүст инвазив (эмгэг бүтэцзүйн, ходоодны эдээс H.pylori илрүүлэх бх-ПГУ) болон инвазив бус (амьсгалын уреаза, өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх, өтгөнөөс H.pylori илрүүлэх бх-ПГУ) аргуудаар H.pylori-ийн халдварыг баталсан. Кларитромицины тэсвэржилтийн мутацийг ходоодны эд болон өтгөнөөс бодит хугацааны полимеразын гинжин урвалын (бх-ПГУ) аргаар тодорхойлсон. Кларитромицины тэсвэржилттэй бүлэгт рибосомын 23S генийн A2143G, A2142G, A2142C цэгэн мутацийг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60% (75) нь эмэгтэй, 40% (50) нь эрэгтэй, дундаж нас 39±1 жил байв. H.pylori-ийн оношилгооны аргуудыг харьцуулан үнэлэхэд өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх аргаар 104 шинжлэгдэхүүнээс 91 (87.5%)-д эерэг, амьсгалын уреазын аргаар 51 шинжлэгдэхүүнээс 45 (88.2%)-д H.pylori илэрсэн. ENAT тээвэрлэх орчинд авсан өтгөнд бх-ПГУ аргаар 101 хүнээс хийж 76 (75.2%)-д эерэг гарсан бол боловсруулаагүй өтгөнд бх-ПГУ аргаар 87 хүнээс хийж 43 (49.4%)-д H.pylori илэрсэн. Оношилгооны аргуудын мэдрэг чанарыг тооцоход амьсгалын уреазын арга 94%, өтгөнд H. pylori-ийн антиген илрүүлэх арга 91% байсан бол бх-ПГУ аргын мэдрэг чанар ENAT тээвэрлэх орчинд 78%, боловсруулаагүй өтгөнд 49% байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 (28.8%)-д кларитромицины тэсвэржилт илэрч, 89 (71.2%)-д илэрсэнгүй. Кларитромицины тэсвэржилт өтгөнд 21 (27.6%), ходоодны эдэд 36 (30.5%) илрэв. Ходоодны эдээс кларитромицины тэсвэржилтийн мутаци илэрсэн тохиолдлын 35 (97.2%) нь A2143G, 1 (2.8%) нь A2142G байсан бол өтгөнөөс илэрсэн тохиолдлын 21 (100%) нь A2143G мутаци байсан бөгөөд A2142G мутаци илрээгүй. Дүгнэлт: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг илрүүлэхэд бх-ПГУ арга нь ходоодны эдэд өндөр үр дүнтэй байв. Өтгөнд суурилсан бх-ПГУ аргын мэдрэг чанар харьцангуй бага боловч ENAT сорьц тээвэрлэх орчныг ашигласнаар үр дүн сайжирч байна. Цаашид өтгөнөөс кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх бх-ПГУ аргын стандарчлал, сорьц боловсруулалтыг илүү нарийвчлан судлах боломжтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн(2024-01-28); ;Б.Цолмон; Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгааны нэг нь H.pylori юм. H.pylori устгах стандарт гурвал, дөрвөл эмчилгээний үндсэн антибиотикуудын нэг кларитромицины тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт гурвал эмчилгээний үр дүн Европын орнуудад 70%иас багасч, Монгол оронд 72.7% болсон байна. “Маастрихтийн VI удирдамж”-д H.pylori устгах эмчилгээг сонгохдоо кларитромицины тэсвэржилтинд үндэслэн тэсвэржилт өндөр (>15%) орнуудад нэгдүгээр сонголтоор висмут-агуулсан дөрвөл эмчилгээ болон сонгомол бусад эмчилгээг хэрэглэхийг зөвлөсөн. Сонгомол эмчилгээний нэг хувилбар өндөр тунт хоёрлосон эмчилгээ нь “Маастрихтийн VI удирдамж”, Франц, Тайван, Хятад зэрэг олон оронд эмчилгээний үр дүн 90%-иас дээш, гаж нөлөө багатай байна. Манай оронд тус эмчилгээ нь судлагдаагүй, эмнэлзүйн салбарт шинэ эмчилгээ тул тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: H.pylori-ийн халдвар оношлогдож, анх удаа эмчилгээ хийлгэж байгаа, судалгаанд хамрагдах шалгуур хангасан 96 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдаж буй бүх хүнд хоол боловсруулах дээд замын дуран, амьсгалын уреазын сорил, өтгөнд H.pylori антиген илрүүлэх шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг баталсан. Судалгаанд хамрагдагсадад 14 хоногийн өндөр тунт хоёрлосон эмчилгээг (эзомепразол 40 мг өдөрт 3 удаа, амоксациллин 1000 мг өдөрт 3 удаа 14 хоног), L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475 (BioGaia, Sweden) өдөрт 1 удаа уулгасан. Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа амьсгалын уреазын сорилд устсан эсэхийг үнэлсэн. Үр дүн: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4) байна. Судалгаанд хамрагдагсадын 6 нь эмээ дутуу уусан тул судалгаанаас хассан. Эмчилгээний үед хөнгөн зэргийн гаж нөлөө илэрсэн 2.1% (n=2) байсан ба амоксациллин ууж эхэлснээс эмчилгээний 7 дох хоногт суулгах гаж нөлөө илэрсэн байна. H.pylori - ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээг хийсний дараа аюулхайд өвдөх шинж тэмдэг 29.4%-иар (p=0.002), цээж хорсох шинж тэмдэг 46.6%-иар (p=0.01) буурсан байна. Дүгнэлт: Өндөр тунт хоёрлосон эмчилгээг H.pylori устгах эмчилгээнд эхний сонголтоор хэрэглэхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврийг дурангийн хэт авиан шинжилгээгээр ялган оношлох нь(2024-05-13) ;Ц.Мөнхзул ;Б.ЭнхжаргалҮндэслэл: Дурангийн хэт авиа (Endoscopic Ultrasound-EUS) нь хэт авиан Дурангийн хэт үүсгэн бүртгэгч бүхий дурангийн тусламжтайгаар Хоол боловсруулах авиан шинжилгээ зам (ХБЗ)-ын салстын болон салстын доорх үүсгэврийг тодруулах, цөс Салстын доорх нойр булчирхайн эмгэгүүдийг ялган оношилох, эд эсийн шинжилгээ авах үүсгэвэр болон эмчилгээний ажилбарууд хийдэг оношилгоо, эмчилгээний арга Лейомиома юм.2 ХБЗ-ын салстын доорх үүсгэвэр нь салстын булчинлаг давхарга, Стромал хавдар салстын доорх болон булчин давхаргаас гаралтай хавдрууд юм. Эдгээр Эд/эсийн үүсгэврийн дийлэнх нь хоргүй боловч 15% нь хортой хавдрын шинж шинжилгээ авах төрхтэй байдаг.4 Дурангийн хэт авиан шинжилгээ (EUS) нь салстын доорх үүсгэврүүдийн шинж чанарыг (хэмжээ, байршил, үүссэн давхарга, эхо ойлт, хэлбэр) тодорхойлох хамгийн сайн арга юм. Одоогоор манай оронд эмнэлзүйн практикт дурангийн хэт авиан шинжилгээгээр хоол боловсруулах замын салстын доорх үүсгэврүүдийг үнэлэх судалгааны ажил хийгдээгүй байгаа зэргийг үндэслэн тус судалгааг хийлээ. Зорилго: Дурангийн хэт авиан шинжилгээгээр хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврүүдийг ялган оношлох, хортой үүсгэвэр болох эрсдэлийг тодорхойлон хяналт, эмчилгээний үр дүнг тооцоолох. Арга, аргачлал: Судалгааг 2019 оны 8 дугаар сараас 2024 он хүртэлх хугацаанд Интермед эмнэлгийн дурангийн тасагт хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэвэр оношлогдсон үйлчлүүлэгчийн эмнэлзүйн мэдээллийг цуглуулан Ретроспектив, Ажиглалтын судалгааны загвар ашиглан хийсэн. Үр дүн: ХБЗ-ын дурангийн шинжилгээгээр салстын доорх үүсгэвэр байх магадлалтай нийт 769 хүнийг дурангийн хэт авиан шинжилгээгээр үнэлэхэд салстын доорх үүсгэвэр 715 (92.9%), гадны дарагдал 54 (7.1%) байв. Үүнээс хоол боловсруулах дээд зам (ХБДэЗ)ын үүсгэвэр 694 (97%) байсан. Судалгаанд 18-85 насны үйлчлүүлэгч хамрагдсанаас дундаж нас 51.59±12.30 жил байснаас 416 (59.9%) нь эмэгтэй, 278 (40.1%) нь эрэгтэй тус тус байсан. ХБДэЗ-ын 694 үүсгэвэрээс 293 (42.2%) өвчтөн улаан хоолойн, 283 (40.8%) ходоод, 118 (17%) арван хоёр хуруу гэдэсний салстын доорх үүсгэвэртэй болох нь тус тус оношлогдсон. Салстын доорх үүсгэврийн дурангийн хэт авиан шинж чанарын хувьд: Лейомиома 321 (46.3%) GIST (Хоол боловсруулах эрхтний стромал хавдар) 102 (14.7%), Hейроэндокрины хавдар (NET) 13 (1.9%), уйланхай 78 (11.2%), эктопик панкреас 87 (12.5%), липома 67 (9.7%), болон бусад (3.7%) салстын доорх үүсгэврүүд тус тус тохиолдсон байна. Эмгэг судлалын шинжилгээ хийгдсэн 113 салстын доорх үүсгэврээс дурангийн хэт авиан хяналтанд нарийн зүүний хатгалтаар эсийн шинжилгээ авах ажилбар (Single-incision with needle-knife (SINK) biopsy, EUSFNA)-38, салстын доорх үүсгэврийг авах ажилбар 75 (мэс заслаар-9, уян дурангаар 66 буюу EMR-Endoscopic mucosal resection-47, ESD-Endoscopic submucosal dissection-2, STER-Submucosal tunneling endoscopic resection-17) хийгдсэн. Дурангийн хэт авиан шинжилгээний онош нь эсийн шинжилгээтэй 76.3%, салстын доорх үүсгэврийг авах ажилбарын дараах эдийн шинжилгээтэй 88% тохирч байв. Дүгнэлт: Дурангийн хэт авиан шинжилгээ нь хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврийн үүссэн давхарга, эхо ойлт, хэмжээ, байрлалаар нь үндэслэн түгээмэл тохиолдох салстын доорх үүсгэврийг ялган оношлоход оношлогооны ач холбогдолтой байна. Мөн салстын доорх үүсгэврүүдийн хортой үүсгэвэр болох эрсдэлийг тодорхойлон, дурангийн хэт авиан хяналтанд эд/ эсийн шинжилгээ авч, эмгэг судлалын шинжилгээгээр оношийг батлах боломжтой болгож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэг шинжилгээгээр судалсан үр дүн(2024-01-28) ;Ж.Билгүүн; ;Ц.Сарантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээрээ дэлхий дахинд тэргүүлсээр байна. Иймд 2022 оноос эхлэн Монгол улсад улаан хоолой ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хүн амын дунд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн түвшинг тодорхойлох олон төвт судалгааг хийсэн. Зорилго: Ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн илрүүлгийн үр дүн, эрт үеийн хавдрын илрүүлэлтийн түвшинг судлах. Арга, аргачлал: 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд Монгол улсын 28 дурангийн төвд ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн доторх хорт хавдрын урьдал эмгэг (бага түвшинт дисплази, эсийн атип) болон хорт хавдар (өндөр түвшинт дисплази, аденокарцинома, сигнет эсийн хорт хавдар гэх мэт)-ыг илрүүлэх зорилгоор олон төвт ретроспектив судалгааг хийсэн. (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дурангийн төвүүд). Энэхүү судалгааны үндсэн үр дүн нь эрт илрүүлэлтийн түвшинг тодорхойлох (эндоскопийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн эерэг тохиолдлын эзлэх хувь), хорт хавдрын төрөл, түүний дотор түүний урьдал өвчний шинж чанарыг тодорхойлох явдал байв. Үр дүн: Бидний судалгаанд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 67634 хүн хамрагдсанаас дурангийн шинжилгээгээр 402 буюу нийт хүмүүсийн 0.5% нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Ходоодны хорт хавдрын эрт үе шатанд өвчлөгсдийн эзлэх хувь 56.9% байна. Дүгнэлт: 1. Ходоодны хавдрын бус өөрчлөлтийн хувьд эдийн шинжилгээнд бага түвшинт дисплази өөрчлөлт давамгай илэрч байна 2. Ходоод-улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломжийг тогтоосноор ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой байгаа нь уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
