Bayarmaa, Agarzandan
Loading...
Товч нэр
Bayarmaa, Agarzandan
Бүтэн нэр
Bayarmaa Agarzandan
Латин нэр
Bayarmaa Agarzandan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд наалдуулагч туузын аргаар энтербиозыг илрүүлсэн дүн(2023-05-18); ;О.Мөнхзаяа ;А.Гүрбадам; Үндэслэл: Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин (энтеробиоз) нь дэлхий дахинд болон манай улсын хүн амын дунд гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай, халдварлалтаараа нэгдүгээрт ордог. Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 2008 онд энтеробиозын тархалт 46.55±0.13% байсан бөгөөд уг судалгаанд наалдуулагч тууз болон арчдас авах аргыг хослуулан ашиглажээ. Ялангуяа хүн амын төвлөрөлт ихтэй нийслэлийн цэцэрлэгүүд, цэцэрлэгийн байршил, хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд энтеробиозыг наалдуулагч туузын аргаар илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхийг зорилоо. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 6 дүүргийн 6 цэцэрлэгийн 207 хүүхэд, 70 эмч, багшийг хамруулав. E.vermicularis-ийн халдварыг илрүүлэхдээ наалдуулагч туузыг хошногоны хуниас дээр дарж аваад, хий оруулалгүйгээр нааж, хүүхдийн код, насыг тэмдэглэн, лабораторид микроскопын х100 өсгөлтөөр харж E.vermicularis-ийн өндөг илрүүлэв. Цэцэрлэгийн эмч, багш нараас асуумж судалгаа авч наалдуулагч туузын аргыг практикт нэвтрүүлэх сэтгэл ханамжийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д хүүхдийн хялгасан хорхойн халдвар илэрсэн (p=0.002) бөгөөд 24 цагийн болон зөөврийн ус хэрэглэдэг, гэр хороолол дунд байрлалтай цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд халдвар хамгийн их байсан. Халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон орчны ариун цэвэр, эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн багшийн ачаалал зэрэг нь E.vermicularis-ийн халдварт шууд нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д халдвар илэрсэн ба энтеробиозын халдварын тархалтад хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон ахуйн ариун цэвэр, эцэг эхийн анхаарал, цэцэрлэгийн багшийн ачаалал, халдварыг эрт илрүүлээгүй, илрүүлэг шинжилгээнд өвөрмөц болон мэдрэг чанар багатай арга ашигладаг зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна.
