Gochoo, Radnaa
Loading...
Товч нэр
Gochoo, Radnaa
Бүтэн нэр
Gochoo Radnaa
Латин нэр
Gochoo Radnaa
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Arg-1 уургийн агууламжид хүдрийн заарын үзүүлэх нөлөө(2020-05-01); ;Н.Оюунцэцэг; ;Ж.Бат-ЭрдэнэЧ.Чимэдрагчааүндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай орны хэмжээнд тархины судасны эмгэг ихээхэн нэмэгдэх хадлагатай байгаа бөгөөд нас баралтын шалтгаанаар 2-р байрыг эзэлдэг үзүүлэлттэй байна. Үүнээс үндэслэн монголын уламжлалт анагаах ухаанд нэн эртнээс хэрэглэгдэж ирсэн эмийн түүхий эд болох хүдрийн заарыг мэдрэлийн эсийг хамгаалах, нейрогенезийг дэмжих байдлыг орчин үеийн молекул биологийн аргаар тодорхойлж, тархины шигдээс-реперфузийн эмгэг загвар үүсгэн Монгол орны Баданга хүдрийн заарын үзүүлэх үйлдлийн нөлөөг судлах нь бидний гол зорилго болно. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд Вистар үүлдрийн 180-220 грамм жинтэй, 120 толгой, эр хархыг авч эрүүл, хуурамч мэс засал, эмгэг загвар, хүдрийн заар 50 мг/кг, хүдрийн заар 100 мг/кг, нимодипин 10 мг/ кг гэсэн бүлгүүдэд хуваан эрүүлээс бусад бүлэгт Longa EZ (1989) нарын аргачлалаар тархины дунд артерийг 90 минут бөглөх замаар шигдээсреперфузи үүсгээд туршилтын бүлэг тус бүрт эмийг 7 хоног уулган үр дүнг 1, 3, 7 дахь өдрүүдэд хархны тархины эдэд агуулагдах Arg-1 уургийн агууламжийг иммунофлюресцент гистохимийн аргаар судаллаа. үр дүн: Тархины шигдээс-реперфузи (MCAO/R) үүсгэсэн туршилтын амьтанд хүдрийн заарын 50 мг/кг, 100 мг/кг тун нь хархны тархины эдэд агуулагдах Arg-1 уургийн агууламжийг үнэний магадтай (р<0.001) ихэсгэсэн үр дүн гарлаа. Дүгнэлт: Тархины шигдээс-реперфузийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтанд хүдрийн заарын 50 мг/кг, 100 мг/ кг тунд Arg-1 уургийн агууламжийг нэмэгдүүлэх замаар мэдрэлийн эсийг хамгаалах, нейрогенезийг дэмжих, шигдээсийн талбайг бууруулах үйлдэл үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус тасалдах харвалтын эмгэг загварын үед үрэвслийн цитокины ялгаралтанд хүдрийн заарын үзүүлэх нөлөө(2019-11-18); ;Н.Оюунцэцэг ;Ж.Бат-ЭрдэнэЧ.ЧимэдрагчааДэлхий дахинд болон манай оронд цусны эргэлтийн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа бөгөөд 2018 онд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн шалтгаант нас баралт 10000 хүн амд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7оор нэмэгдэж, нийт нас баралтын 28.8 хувийг эзэлж байна. Уламжлалт анагаах ухаанд хүдрийн заарыг нянгаар үүсгэгдсэн өвчнүүд, гараг адын саа өвчний үед хэрэглэж иржээ. Иймд харханд үүсгэсэн цус тасалдах харвалтын эмгэг загварын үед үрэвслийн цитокины ялгаралтанд хүдрийн заарын үзүүлэх нөлөөг судаллаа. Арга аргачлал: Туршилтанд Вистар үүлдрийн 180-220 грамм жинтэй, 180 толгой хархыг авч эрүүл, хуурамч мэс заслын, эмгэг загварын, хүдрийн заар 50 мг/кг, хүдрийн заар 100 мг/кг, нимодипин 10 мг/кг гэсэн бүлгүүдэд хуваан эрүүлээс бусад бүлэгт тархины дунд артерийг бөглөх замаар шигдээс-реперфузи үүсгээд туршилтын бүлэг тус бүрт эмийг 7 хоног амаар өгсөн ба үр дүнг 1, 3, 7 дахь хоногуудад сийвэнд IL-1β, TNF-α, IL-6, IL-10 цитокины хэмжээг фермент холбоот урвалаар тодорхойлсон. Үр дүн: Хархны тархины дунд артерийг бөглөх замаар үүсгэсэн тархины шигдээс-реперфузи эмгэг загварын үед үрэвслийн цитокины хэмжээг тодорхойлоход хүдрийн заарын 50, 100 мг/кг тунд 3, 7 дахь хоногуудад хархны сийвэнд агуулагдах үрэвсэл өдөөгч IL-1β, TNF-α, IL-6 цитокиныг бууруулах (*p<0.05), үрэвслийн эсрэг IL-10 цитокины хэмжээг нэмэгдүүлэх (*p<0.05) нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Хүдрийн заар 50, 100 мг/кг тундаа тархины шигдээс-реперфузийн эмгэг загварын үед хархны цусны сийвэнд агуулагдах үрэвслийг өдөөгч IL-1β, IL-6, TNF-α цитокиныг бууруулан, үрэвслийн эсрэг IL-10 цитокиныг нэмэгдүүлэх замаар үрэвслийг бууруулж байна.
