Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цус тасалдах харвалтын эмгэг загварын үед үрэвслийн цитокины ялгаралтанд хүдрийн заарын үзүүлэх нөлөө
    (2019-11-18) ;
    Н.Оюунцэцэг
    ;
    Ж.Бат-Эрдэнэ
    ;
    Ч.Чимэдрагчаа
    Дэлхий дахинд болон манай оронд цусны эргэлтийн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа бөгөөд 2018 онд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн шалтгаант нас баралт 10000 хүн амд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7оор нэмэгдэж, нийт нас баралтын 28.8 хувийг эзэлж байна. Уламжлалт анагаах ухаанд хүдрийн заарыг нянгаар үүсгэгдсэн өвчнүүд, гараг адын саа өвчний үед хэрэглэж иржээ. Иймд харханд үүсгэсэн цус тасалдах харвалтын эмгэг загварын үед үрэвслийн цитокины ялгаралтанд хүдрийн заарын үзүүлэх нөлөөг судаллаа. Арга аргачлал: Туршилтанд Вистар үүлдрийн 180-220 грамм жинтэй, 180 толгой хархыг авч эрүүл, хуурамч мэс заслын, эмгэг загварын, хүдрийн заар 50 мг/кг, хүдрийн заар 100 мг/кг, нимодипин 10 мг/кг гэсэн бүлгүүдэд хуваан эрүүлээс бусад бүлэгт тархины дунд артерийг бөглөх замаар шигдээс-реперфузи үүсгээд туршилтын бүлэг тус бүрт эмийг 7 хоног амаар өгсөн ба үр дүнг 1, 3, 7 дахь хоногуудад сийвэнд IL-1β, TNF-α, IL-6, IL-10 цитокины хэмжээг фермент холбоот урвалаар тодорхойлсон. Үр дүн: Хархны тархины дунд артерийг бөглөх замаар үүсгэсэн тархины шигдээс-реперфузи эмгэг загварын үед үрэвслийн цитокины хэмжээг тодорхойлоход хүдрийн заарын 50, 100 мг/кг тунд 3, 7 дахь хоногуудад хархны сийвэнд агуулагдах үрэвсэл өдөөгч IL-1β, TNF-α, IL-6 цитокиныг бууруулах (*p<0.05), үрэвслийн эсрэг IL-10 цитокины хэмжээг нэмэгдүүлэх (*p<0.05) нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Хүдрийн заар 50, 100 мг/кг тундаа тархины шигдээс-реперфузийн эмгэг загварын үед хархны цусны сийвэнд агуулагдах үрэвслийг өдөөгч IL-1β, IL-6, TNF-α цитокиныг бууруулан, үрэвслийн эсрэг IL-10 цитокиныг нэмэгдүүлэх замаар үрэвслийг бууруулж байна.