Badamjav, Boldsaikhan
Loading...
Товч нэр
Badamjav, Boldsaikhan
Бүтэн нэр
Badamjav Boldsaikhan
Латин нэр
Badamjav Boldsaikhan
Албан тушаал
Судлаач
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Locating and Clarifying the Country Called “Hor” Based on the Traditional Medical Sources on “Fire Moxibustion of Hor”(2025-12-14); ;Da Leng Tai ;Jin Yongli; Bold SharavThis research investigates the traditional medical technique, “Fire Moxibustion of Hor,” using the “Content Analysis” method based on the Sorig Bumzhi (gso rig ’bum bzhi) and the Judshi (rgyud bzhi), the resources of Tibeten Bon religion. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сориг бумши”, “Жүдши” хоёр сурвалжаас эмийн Хот мандал болон зарим тоон утгуудыг харьцуулсан шинжлэлээр “Сориг бумши” эхэнд бичигдсэн болохыг тогтоосон нь(2025-01-01) ;Далантай (Dalantai); ; ;Жин Юн Ли (Jin Yun Li)Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалжуудыг харьцуулан шинжлэх нь анагаах ухааны үүсэл, хөгжил, уламжлал, дамжилт, түүхэн онцлогийг бодитой харуулах боломжтойн зэрэгцээ тухайн ард түмний анагаах ухаанд оруулсан хувь нэмэр тэр үеийн шашин-соёл, сэтгэлгээний уялдаа холбоог илтгэдэг цогц үр дүн болдогт үндэслэн судалгааг хийлээ. Зорилго: “Сориг Бумши”, “Жүдши” хоёр сурвалжийн “Язгуур үндэс”-ийн анхдугаар бүлэг”-т бичигдсэн “Эмийн хот мандал”-ын талаар бичсэнийг харьцуулж гаргалгаа хийх. Арга, аргачлал: Судалгааг “Сориг Бумши”, “Жүдши” сурвалжуудын төвөд эхийг эх хэрэглэгдэхүүн болгож, Эх бичиг сурвалж судлалын Сэдвээр бүлэглэх арга (Ш ете апа 1уз^5), Агууламжийн судалгаа (соп1еп1 апа 1уз^5)-ны аргуудыг ашиглан хийлээ. Үр дүн: Хоёр сурвалжийн адил болон ялгаатай байдал нь Төвөдийн Бонбын ёсны ардын эмнэлэг үүсэж бүрэлдсэн уламжлал дээр үндэслэн Шаншүн оронд Бонбын ёсны “Сориг Бумши” эхлэн бичигдсэнийг их орчуулагч Бярузана Шаншүн хэлнээс орчуулж их Ютог Ёндонгомбо нар тэргүүлэн нэмж, хасаж засварлан, эмхэтгэн найруулж буддын мэдлэг ухааны онолд үндэслэсэн “Жүдши”-ийг бүтээсэн гэж үзэх нь нотолгоо бүхий байгааг дараах байдлаар тодруулан гаргалаа. Дүгнэлт: “Жүдши”-н эмийн хот мандлын зураглал нь үзвээс үзэсгэлэнт эмийн балгасыг төв болгоод дөрвөн зүгийн дөрвөн уулаар тодорхой дүрсэлж харуулсан нь өмнө бичигдсэн “Сориг Бумши”-ийн эмийн хот мандлыг хянан магадалж хасаж, нэмж засварлан цэгцэлж бичсэн болохыг илэрхийлж байна. Хоёр сурвалжид бичигдсэн тооны утга нь тухайн, тухайн үеийнхээ анагаах ухааны онолын сэтгэлгээний хоёр чиглэлийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ “Жүдши”-д анагаах ухааны өмнөх уламжлалыг өвлөн авахын зэрэгцээ бонгийн ёсны мэдлэг, ухааны уламжлалыг хасаж буддын мэдлэг ухааны онолд суурилж шалтгаан-үрийн шүтэн барилдлага ёсоор нэмэлт хийж өөриймшүүлсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Гайхамшигт баясгалангийн хурмын сан” бүтээлийн зарим жор, эмийн түүхий эдийг тодруулах судалгаа(2021-06-10) ;Э.Цэнгүүнбилэг; Ж.БайгалмааМонгол эрдэмтэд Энэтхэг, Төвдийн анагаах ухааны ихэнх зохиол бүтээлүүдийг орчуулан шинжилж судлахын зэрэгцээ өөрийн орны ард түмний өвөрмөц ахуй амьдралын онцлогт тохирсон уламжлалт анагаах ухааны дөрвөн ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эмийн болон бариа засал, төөнөх, самнах, шивэх, дэвтээлэг,ороолт, туулга, ханах, хатгах, гэх мэт заслын эмчилгээний олон аргыг багтаасан чухал бүтээлүүдийг Төвд хэлээр туурвиж барласан байдаг. Иймд 1922 онд цөөн хувиар барлагдсан Бурхан урлагч аяга тахимал Чойжамцын найруулсан “Онцар гадон дэр зод буюу Гайхамшигт баясгалангийн хуримын сан” гэдэг 206 хуудастай 360 орчим эмийн жор найрлагыг багтаасан өмнөх үеийн олон ном зохиолыг шүүн үзэж хэрэгтэй ашигтайг нягт хураангуйлан бичсэнээрээ тухайн үедээ эмч нарын гол чухал гарын авлага болж байжээ.2 Тус бүтээл дэх таван цул, зургаан сав эрхтэний эмгэгт хэрэглэгддэг жор, тэдгээрт агуулагддаг эмийн түүхий эдүүдийн тоо болон давтамж, эмийн түүхий эдийн ангилалыг эх бичиг сурвалж судлалын арга болох магдлан жагсаах арга, анализ синтезийн арга, герменевтикийн аргуудыг ашиглан тодорхойллоо. Үүний үр дүн “Гайхамшигт баясгалангийн хурмын сан” бүтээл дэх таван цул, зургаан сав эрхтэний эмгэгт хэрэглэгддэг нийт 252 жор найрлага байсан ба эмийн түүхий эдийг дэлгэрэнгүй бичсэн 102 жор байлаа. Тэдгээрт агуулагддаг эмийн түүхий эдүүдийг түүвэрлэхэд нийт 243 байсан. Түүвэрлэсэн эмийн түүхий эдүүдийг гарал үүслээр нь ангилахад ургамлын гаралтай нь 193, амьтаны гаралтай нь 21, эрдэсийн гаралтай нь 29 түүхий эд байлаа. Мөн 243 эмийн түүхий эдийн давтамжийг тодорхойлоход “Арүр”-30, “Сүгмэл”-29, “Гүргүм”-25 удаа давтагдсан байгаа бол давтагдаагүй 97 эмийн түүхий эд байгааг бид энэ удаагийн судалгаагаар тодрууллаа.
