Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    “Гайхамшигт баясгалангийн хурмын сан” бүтээлийн зарим жор, эмийн түүхий эдийг тодруулах судалгаа
    (2021-06-10)
    Э.Цэнгүүнбилэг
    ;
    ;
    Ж.Байгалмаа
    Монгол эрдэмтэд Энэтхэг, Төвдийн анагаах ухааны ихэнх зохиол бүтээлүүдийг орчуулан шинжилж судлахын зэрэгцээ өөрийн орны ард түмний өвөрмөц ахуй амьдралын онцлогт тохирсон уламжлалт анагаах ухааны дөрвөн ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эмийн болон бариа засал, төөнөх, самнах, шивэх, дэвтээлэг,ороолт, туулга, ханах, хатгах, гэх мэт заслын эмчилгээний олон аргыг багтаасан чухал бүтээлүүдийг Төвд хэлээр туурвиж барласан байдаг. Иймд 1922 онд цөөн хувиар барлагдсан Бурхан урлагч аяга тахимал Чойжамцын найруулсан “Онцар гадон дэр зод буюу Гайхамшигт баясгалангийн хуримын сан” гэдэг 206 хуудастай 360 орчим эмийн жор найрлагыг багтаасан өмнөх үеийн олон ном зохиолыг шүүн үзэж хэрэгтэй ашигтайг нягт хураангуйлан бичсэнээрээ тухайн үедээ эмч нарын гол чухал гарын авлага болж байжээ.2 Тус бүтээл дэх таван цул, зургаан сав эрхтэний эмгэгт хэрэглэгддэг жор, тэдгээрт агуулагддаг эмийн түүхий эдүүдийн тоо болон давтамж, эмийн түүхий эдийн ангилалыг эх бичиг сурвалж судлалын арга болох магдлан жагсаах арга, анализ синтезийн арга, герменевтикийн аргуудыг ашиглан тодорхойллоо. Үүний үр дүн “Гайхамшигт баясгалангийн хурмын сан” бүтээл дэх таван цул, зургаан сав эрхтэний эмгэгт хэрэглэгддэг нийт 252 жор найрлага байсан ба эмийн түүхий эдийг дэлгэрэнгүй бичсэн 102 жор байлаа. Тэдгээрт агуулагддаг эмийн түүхий эдүүдийг түүвэрлэхэд нийт 243 байсан. Түүвэрлэсэн эмийн түүхий эдүүдийг гарал үүслээр нь ангилахад ургамлын гаралтай нь 193, амьтаны гаралтай нь 21, эрдэсийн гаралтай нь 29 түүхий эд байлаа. Мөн 243 эмийн түүхий эдийн давтамжийг тодорхойлоход “Арүр”-30, “Сүгмэл”-29, “Гүргүм”-25 удаа давтагдсан байгаа бол давтагдаагүй 97 эмийн түүхий эд байгааг бид энэ удаагийн судалгаагаар тодрууллаа.