З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
13 results
Now showing 1 - 10 of 13
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйл ба түүнтэй холбоотой зарим хүчин зүйлс(2026-04-28) ;Н.Билгүүн ;Д.Хонгорзул; ;Ж.ДаваалхамҮндэслэл: Мансууруулах бодисын хэрэглээ нь бэлгийн эрсдэлт зан үйл, бэлгийн замаар дамжих халдварын эрсдэл, тухайлбал ХДХВ болон тэмбүүгийн халдварт өртөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг сэтгэц нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад, мансууруулах бодис хэрэглэгчид нь мансуурсан үедээ аливааг шүүн тунгаах, эрсдэлт нөхцөлд дүгнэлт хийх чадвар буурсанаас хамгаалалтгүй болон тохиолдлын бэлгийн хавьталд орох, олон хавьтагчтай байх, цусаар эсвэл бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйлийн талаар мэдээлэл хомс тул энэхүү эрсдэлт бүлгийн хүн амын дундах бэлгийн эрсдэлт зан үйл болон түүнтэй холбоотой хүчин зүйлсийг тодорхойлох нь уг судалгааг хийх үндэслэл болсон билээ. Зорилго: Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйлийн түвшинг тогтоож, түүнд нөлөөлж буй хүн амзүй болон зан үйлийн хүчин зүйлсийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго чиглэсэн болно. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшингийн загвараар гүйцэтгэж, 181 оролцогчийг хамруулав. Мэдээллийг цуглуулахдаа урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу зохион байгуулсан ганцаарчилсан ярилцлагын явцад хагас бүтэцчилсэн асуумж болон мансууруулах бодисын хэрэглээний эмгэгийг үнэлэх DAST (Drug Abuse Screening Test) сорилыг ашигласан болно. Мөн БЗДХ-ыг илрүүлэх лабораторийн түргэвчилсэн шинжилгээг ашиглалаа. Үр дүнг SPSS 27 программ ашиглан боловсруулсан ба хүчин зүйлсийн хамаарлыг χ² тест, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр баталгаажууллаа. Судалгааны ёсзүйн асуудлыг журмын дагуу шийдвэрлэсэн болно (№24-25/05-02). Үр дүн: Нийт оролцогчийн 12.2%-д бэлгийн эрсдэлт зан үйл илэрсэн бөгөөд бэлгийн эрсдэлт зан үйлийн нийлбэр онооны дундаж 8.13±4.40 байв. Статистик шинжилгээгээр хүйс, гэр бүлийн байдал (хамтран амьдрагчгүй байх), анхны бэлгийн хавьталд бэлгэвч хэрэглээгүй байдал нь эрсдэлт зан үйлтэй шууд хамааралтай байлаа (p<0.05). Ялангуяа согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хавсарсан хэрэглээ нь бэлгийн эрсдэлийг үлэмж нэмэгдүүлж байв. Тухайлбал, согтууруулах ундааны нөлөөнд бэлгийн хавьталд орох давтамж болон сүүлийн нэг жилийн бэлгийн хавьтагчийн тоо (r=0.24, p<0.01) нь эрсдэлт зан үйлийн оноог урьдчилан таамаглах статистикийн ач холбогдол бүхий эерэг үзүүлэлт болж байна. Дүгнэлт: Мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйл нь зөвхөн бодисын хэрэглээнээс гадна архины хамаарал болон бэлгийн соёлын дутмаг байдлаас (хамгаалалтгүй хавьтал, олон хавьтагч) ихээхэн хамаарч байна. Иймд эрсдэлийг бууруулах интервенцийг боловсруулахдаа бодисын хамаарал болон бэлгийн эрүүл мэндийн зөвлөгөөг цогцоор нь хүргэх, БЗДХ-ын илрүүлэгт тогтмол хамруулах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтыг сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын байдалтай харьцуулан судлах(2022-04-28) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Хувь хүнийг өвчилсөн өвчнөөр нь бусдаас гадуурхан, иргэний эрхийг хязгаарлах, хасахыг өвчнөөр нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн нэрлэх бөгөөд дэлхий дахинаа COVID-19 цар тахал эхэлснээс хойш хүн амын дунд уг өвчнөөр өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь олон хэлбэрээр илэрч байна. Бид COVID-19 өвчнөөр өвдсөн иргэдийн сэтгэл түгшилт болон ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлыг судлан тогтоохыг зорьсон юм. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион байгуулав. Үр дүн: Шинээр COVID-19 өвчтэй болох нь батлагдсан 18-85 насны, нийт 265 эмчлүүлэгч бөглөсөн бөгөөд 67.2% (n=178) нь эмэгтэй, 71.3% нь дээд боловсролтой, өрхийн дундаж орлого 1000000-2000000 төгрөг байв. Судалгаанд оролцогсодын 62.26%-д нь сэтгэл түгшилт; 66.42%-д (n=176) нь сэтгэл гутрал илэрч байв. Эмэгтэй хүйсийн оролцогчдод сэтгэл гутрал (p=0.005) болон сэтгэл түгшилтийн (p=0.001) түвшин илүү байсан. Нийт оролцогчийн 98% нь ялгаварлан гадуурхалд өртсөн байсан ба тэдний 36%-д нь өөрийн гадуурхалтын түвшин дунд зэрэг, 61.9%-д нь өөрийн гадуурхалтын түвшин өндөр байсан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалтай тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (x2=8.172; p=0.017) байсан бол нийгмийн (x2=2.74; p=0.254) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал нь хүйсийн хувьд ялгаагүй байв. Сэтгэл түгшилтийн илрэлийг нийгмийн (x2=19.47; p=0.003) ба өөрийн (x2=37.27; p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлын түвшингээр харьцуулахад, статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: COVID-19 өвчнөөр өвчлөгсөд нийгмийн болон өөрийн ялгаварлан гадуурхалтанд 98% өртсөн бөгөөд сэтгэл түгшилтийн илрэлийн түвшингээс хамааран нийгмийн (p=0.003) ба өөрийн (p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон боловч сэтгэл гутралын илрэлээс ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд статистик ач холбогдол бүхий ялгаагүй илэрч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон гутаан гадуурхагдсан түвшинг судалсан дүн(2026-04-16) ;Б.Ирмүүн ;Т.Золжаргал ;Э.Мөнхболор ;М.ЯгаанзулД.ОюунсүрэнҮндэслэл: Хорт хавдар нь бие махбодын эмгэг төдийгүй хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг цогц асуудал юм. Хавдрын талаарх олон нийтийн буруу ташаа ойлголт, үхэлтэй адилтгах хандлага болон «өөрөөс нь хамаардаг» хэмээн буруутгах үзэл нь даван туулагчдын дунд нийгмийн гутаан гадуурхалт (стигма)-ыг бий болгодог. Энэхүү гутаан гадуурхалт нь өвчтөний эмчилгээний идэвх, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул даван туулагчдын туршлагад тулгуурлан нийгмийн хандлагыг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Хорт хавдрыг даван туулагчдын өдөр тутмын амьдралын туршлага, нийгмийн зүгээс ирэх гутаан гадуурхалтыг үнэлж, сэтгэл зүйн хүндрэл болон дэмжлэгийн хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Холимог судалгааны аргыг ашиглав. Тоон судалгаанд Cancer Stigma Scale (CASS) болон Attitudes Toward Cancer Questionnaire (ATCQ) асуумжуудыг орчуулан, агуулгын хүчин төгөлдөр байдлыг (CVI) шинжээчийн багаар үнэлүүлж, туршилт судалгаагаар (FVI) баталгаажуулсан. Чанарын судалгаанд даван туулагчидтай бүлгийн ярилцлага хийж, стресс даван туулах чадварыг сэтгэл зүйн сорилоор үнэлэв. Үр дүн: Тоон судалгаанд 33.82±13.7 насны 207 хүн (68% эмэгтэй) хамрагдлаа. Хавдрын талаарх гутаан гадуурхалд дунд түвшинд өртсөн бөгөөд ялангуяа «өвчний ноцтой байдал» болон «хувь хүний хариуцлага»-тай холбосон сөрөг хандлага давамгайлж байв. Чанарын судалгаагаар онош сонсох үеийн сэтгэл зүйн хариу үйлдэлд эмчийн харилцаа, гэр бүлийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй нь тогтоогдлоо. Хэт өрөвдөх эсвэл хөндийрөх нийгмийн хандлага нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг бол энгийн харилцаа, бодит урам зориг нь хамгийн үр дүнтэй дэмжлэг болж байна. Дүгнэлт: Хорт хавдрыг даван туулагчдад үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн дунд хавдрын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх, даван туулагчдын дэмжлэгийн бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь(2026-09-15) ;Н.Өлзийхутаг ;Д.ОюунсүрэнҮндэслэл: Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА) нь цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвараас гадна бие бялдар, нийгэм-сэтгэл зүйн асар их тэсвэр хатуужлыг шаарддаг онцлогтойг судлаачид тогтоосон байна. Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тэр дундаа тулааны үеийн стресст нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг иж бүрэн тодорхойлох нь цэргийн багийн байлдааны чадварыг хамгаалахад чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЭСА-ийн өмнөх бэлтгэл шат болон ажиллагааны явцад алба хаагчдын нийгэм, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт, хувь хүний зан төлөв болон тулааны стресст нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив хяналтын загвараар ажиллагааны өмнөх бэлтгэл үе болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн үе гэсэн хоёр шатанд хуваан хийж гүйцэтгэв. Судалгааны хоёр шатанд бүрэн хамрагдсан 283 албан хаагчийн өгөгдлийг SPSS-26.0 программ ашиглан McNemar, Хи-квадрат, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 92.9% нь эрэгтэй, дундаж нас нь 28.9±5.8 жил байв. Ажиллагааны явцад неврозын шинж (33.9%), танин мэдэхүйн бууралт (15.9%), нойрны хямрал (15.2%) зонхилон илэрсэн ба эмэгтэй алба хаагчдын дунд невроз, нойрны хямрал, сэтгэл түгшилт статистик ач холбогдол бүхий өндөр байв (p<0.05). Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ) илэрсэн алба хаагчдын тулааны стресст өртөх эрсдэл 4.22 дахин (aOR=4.22, 95% ИХ: 1.36-13.16, p=0.013), урьд нь хүчтэй стресст өртөж байсан түүхтэй алба хаагчдынх 2.68 дахин (aOR=2.68, 95% ИХ: 1.01-7.11, p=0.048) тус тус их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Энхийг сахиулах ажиллагааны явцад анх удаа оролцогчдод тухайн үеийн сэтгэл түгшилт (83.3%; p<0.01) давамгайлсан бол давтан оролцогчдод хуримтлагдсан стрессээс шалтгаалан Невротизм (42.8%), нойрны архаг хямрал (20.7%) болон архины эрсдэлтэй хэрэглээ (15.9%; p<0.01) өндөр байв. Невроз (β=0.22) болон ЭСА-нд оролцсон давтамж нь (β=0.19) нойрны хямралыг гүнзгийрэхэд голлох нөлөөтэй бие даасан хүчин зүйлс болох нь (р<0.001) тогтоогдлоо. 2. Үүрэг гүйцэтгэгчдийн тулааны стресст өртөх эрсдэлийг бие даан нэмэгдүүлэгч гол хүчин зүйлс нь тэдний өмнө нь амьдралдаа туулж байсан хүчтэй стрессийн түүх (aOR=2.68, p=0.048) болон Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ)ийн суурь илрэл (aOR=4.22, p=0.013) болох нь логистик регрессийн шинжилгээгээр батлагдсан болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2022-12-26) ;Э.Бат-эрдэнэ ;Ж.Чимэгсайхан ;Д.Оюунсүрэн ;Н.БилгүүнҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн Стресс эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг Хүчирхийлэл байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн Согтууруулах ундааны эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын хэрэглээ болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Сэтгэцийн эмгэг Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, Ялган оношлох сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтэнд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг сонголоо. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөх. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлахад оршино. Тохиолдлын танилцуулга: Уг тохиолдлыг эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс авсан болно. Эмчлүүлэгч 40 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг өгсөн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн 3 удаагийн хэвтэлтэнд нөхөр цагдаа, түргэн дуудаад, намайг солиороод байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн ярина. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй гээд байрны гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021 оны 6-дугаар сар, 2022 оны 10-дугаар сард хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн(2024-03-20) ;М.Номундарь ;Т.Сувд ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааЦ.АнужинҮндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дотоод шалтгаант сэтгэл гутрал, сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийг ялган оношлох асуудалд(2023-11-03) ;Т.Саранцэцэг ;Б.Жавзанхорол ;Х.Эрхцэцэг ;Д.ЛянхуаЯ.ГанхүүҮндэслэл: ДЭМБ-ын мэдээллээр хүн амын дунд зонхилон тохиолдох 6 эмгэгийн 4 нь буюу нойрны хямрал, айдас, сэтгэл түгшилт, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь, сэтгэл гутрал зэрэг нь сэтгэлийн шалтгаан буюу стрессээс үүдэлтэй эмгэгт багтдаг. 2013 онд Монгол улсад хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар тайлбарлаж болмооргүй бие махбодын зовуурь өвчин 1000 хүн амд 11.7 байсан бол сэтгэл гутрах эмгэг 4.4%-ийг тус тус эзэлж байжээ. СЭМҮТ-ийн статистик тоо баримтаас үзвэл 2022 онд СЭМҮТ-ийн амбулаторид сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 80, стресстэй холбоотой болон биеийн хэлбэрийн эмгэгтэй 2665 тохиолдол бүртгэгдсэн бол стационарт сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 383, стресстэй холбоотой эмгэгийн улмаас 1921 хүн тус тус хэвтэн эмчлүүлжээ. Дасан зохицохуйн хямрал нь сэтгэлийн гэмтлийн дараах хариу урвалын нэг хэлбэр бөгөөд сэтгэлийн стресст өртсөн ямар ч хүнд илрэх боломжтой, сэтгэлийн гэмтэл үүсгэж буй нөлөөлөх хүчин зүйл үргэлжилсээр байвал 6 сараас дээш буюу хэдэн жилээр үргэлжлэх боломжтой эмгэг юм.7 Уг эмнэлзүйн хэлэлцүүлгийг хийх үндсэн зорилго нь оношийг хэлэлцэн тогтоох, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргах, эмчилгээг төлөвлөхөд оршино. Эмнэлзүйн хэлэлцүүлгийн зорилго: 1. Эмчлүүлэгчийн оношийг ялган оношлох. 2. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх. 3. Цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэх. Дүгнэлт: Эмчлүүлэгчийн өвчин нь гэр бүлийн, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, амьдралд тохиолдсон олон удаагийн стрессээс үүссэн, төрөлтөөр сэдээгдсэн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг байх бөгөөд, сэтгэл засал эмчилгээнд тууштай явж байгаагүй, хувь хүний хувьд сэтгэлээ нээж ярилцах найз нөхөд, ойр дотнын хүн байхгүй, стресс тайлах энгийн аргыг эзэмшиж чадаагүй зэрэг байдал нь сэтгэлийн шалтгаант эмгэг даамжрах шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд өнөөгийн байдлаар эмчлүүлэгчид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагагүй бөгөөд биеийн таагүй зовуурийн дагуу байн байн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхгүй байх, хяналтын эмчид үзүүлж тухайн үеийн сэтгэцийн байдлаас хамааран сэтгэл тайвшруулах бүлгийн сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ болон сэтгэл засал эмчилгээнд хамрагдан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2022-11-12) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Халдварт өвчинд нэрвэгдсэнээр ялгаварлан гадуурхалт болон гутаан доромжлолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь аливаа халдварт өвчин бол халдвартай хүмүүсийг нийгэм дэх үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт үүсгэх, эсвэл халдварт нэрвэгдэгсдийг үхэлд хүргэснээр олон нийтийн амьдрах чадварт заналхийлэл учруулах болно (Smith RA, Hughes D; 2014). Бид КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг тодорхойлох зорилго тавин энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас ял эдэлж буй хоригдогсдын дундах БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зарим үр дүн(2026-04-28) ;Э.Минжмаа ;Н.Билгүүн ;Д.Оюунсүрэн; Ж.ДаваалхамҮндэслэл: Мансууруулах бодисын хэрэглээ нь бэлгийн замаар дамжих халдвар, ялангуяа тэмбүү, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй нягт холбоотой нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хүмүүс нь бэлгийн эрсдэлт зан үйл, олон төрлийн бодисын хэрэглээ, эрүүл мэндийн үйлчилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалан БЗДХ-ын эрсдэл өндөр бүлэгт хамаардаг. Зорилго: Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хоригдогсдын дундах мансууруулах бодисын хэрэглээний байдал, БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний үр дүнг тогтооход оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн аналитик загвараар хийж, 105 хоригдлыг хамруулав. Судалгааг судалгааны багийн боловсруулсан асуумж болон БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг ашиглан судалгааны мэдээлэл цуглуулсан. Өгөгдлийг Microsoft Excel болон SPSS 23 программд боловсруулж, давтамж, хувь, дундаж, стандарт хазайлт, χ² болон Fisher-ийн exact тестийг ашиглан шинжилсэн, p<0.05-ыг статистикийн ач холбогдолтойд тооцлоо. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хоригдлуудын дундаж нас 29.1±8.4 жил, 78.1% нь эрэгтэй, 55.2% нь 25–34 насныхан байв. Оролцогчдын 16.2% нь өмнө нь БЗДХ-т өвчнөөр өвдөж байсан, 19.0% нь сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн, 39.0% нь сүүлийн 12 сард БЗДХын шинжилгээ өгсөн, 45.7% нь ял эдэлж байх хугацаандаа БЗДХ-ын шинжилгээнд хамрагдсан, 79.0% нь БЗДХ-ын талаарх сургалтанд хамрагдсан байлаа. БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдагсдын 81 оролцогчийн хариу хүчинтэй байснаас 27 тохиолдолд эерэг байгаа нь 33.3%-тийг эзэлж байв. Мансууруулах бодисыг нэгээс дээш аргаар хэрэглэдэг хүмүүсийн бүлэгт тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ эерэг байх хувь 41.4% байсан нь нэг аргаар хэрэглэдэг бүлгийн (13.0%)-хээс статистикийн ач холбогдолтой өндөр байв (p=0.018). Мөн өмнө нь БЗДХ-аар өвдөж байсан түүхтэй оролцогчдын 70.0%-д тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан нь БЗДХ-ын түүхгүй бүлгээс 26.6%-иар статистикийн ач холбогдолтой өндөр байлаа (p=0.011). Харин хүйс, нас, боловсрол, гэрлэлтийн байдал, орлогын байдал, тариур хэрэглэх болон сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдалтай статистикийн ач холбогдол бүхий үзүүлэлт илрээгүй. Дүгнэлт: Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын дунд БЗДХ-ын илрүүлгийг тогтмол хийх, олон төрлийн мансууруулах бодис, олн аргаар хэрэглэгчид болон өмнө нь БЗДХ-аар өвдөж байсан түүхтэй хүмүүст чиглэсэн эрт илрүүлэг, зөвлөгөө, эмчилгээг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна.
