З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2022-12-26) ;Э.Бат-эрдэнэ ;Ж.Чимэгсайхан ;Д.Оюунсүрэн ;Н.БилгүүнҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн Стресс эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг Хүчирхийлэл байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн Согтууруулах ундааны эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын хэрэглээ болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Сэтгэцийн эмгэг Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, Ялган оношлох сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтэнд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг сонголоо. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөх. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлахад оршино. Тохиолдлын танилцуулга: Уг тохиолдлыг эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс авсан болно. Эмчлүүлэгч 40 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг өгсөн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн 3 удаагийн хэвтэлтэнд нөхөр цагдаа, түргэн дуудаад, намайг солиороод байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн ярина. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй гээд байрны гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021 оны 6-дугаар сар, 2022 оны 10-дугаар сард хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дотоод шалтгаант сэтгэл гутрал, сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийг ялган оношлох асуудалд(2023-11-03) ;Т.Саранцэцэг ;Б.Жавзанхорол ;Х.Эрхцэцэг ;Д.ЛянхуаЯ.ГанхүүҮндэслэл: ДЭМБ-ын мэдээллээр хүн амын дунд зонхилон тохиолдох 6 эмгэгийн 4 нь буюу нойрны хямрал, айдас, сэтгэл түгшилт, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь, сэтгэл гутрал зэрэг нь сэтгэлийн шалтгаан буюу стрессээс үүдэлтэй эмгэгт багтдаг. 2013 онд Монгол улсад хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар тайлбарлаж болмооргүй бие махбодын зовуурь өвчин 1000 хүн амд 11.7 байсан бол сэтгэл гутрах эмгэг 4.4%-ийг тус тус эзэлж байжээ. СЭМҮТ-ийн статистик тоо баримтаас үзвэл 2022 онд СЭМҮТ-ийн амбулаторид сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 80, стресстэй холбоотой болон биеийн хэлбэрийн эмгэгтэй 2665 тохиолдол бүртгэгдсэн бол стационарт сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 383, стресстэй холбоотой эмгэгийн улмаас 1921 хүн тус тус хэвтэн эмчлүүлжээ. Дасан зохицохуйн хямрал нь сэтгэлийн гэмтлийн дараах хариу урвалын нэг хэлбэр бөгөөд сэтгэлийн стресст өртсөн ямар ч хүнд илрэх боломжтой, сэтгэлийн гэмтэл үүсгэж буй нөлөөлөх хүчин зүйл үргэлжилсээр байвал 6 сараас дээш буюу хэдэн жилээр үргэлжлэх боломжтой эмгэг юм.7 Уг эмнэлзүйн хэлэлцүүлгийг хийх үндсэн зорилго нь оношийг хэлэлцэн тогтоох, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргах, эмчилгээг төлөвлөхөд оршино. Эмнэлзүйн хэлэлцүүлгийн зорилго: 1. Эмчлүүлэгчийн оношийг ялган оношлох. 2. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх. 3. Цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэх. Дүгнэлт: Эмчлүүлэгчийн өвчин нь гэр бүлийн, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, амьдралд тохиолдсон олон удаагийн стрессээс үүссэн, төрөлтөөр сэдээгдсэн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг байх бөгөөд, сэтгэл засал эмчилгээнд тууштай явж байгаагүй, хувь хүний хувьд сэтгэлээ нээж ярилцах найз нөхөд, ойр дотнын хүн байхгүй, стресс тайлах энгийн аргыг эзэмшиж чадаагүй зэрэг байдал нь сэтгэлийн шалтгаант эмгэг даамжрах шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд өнөөгийн байдлаар эмчлүүлэгчид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагагүй бөгөөд биеийн таагүй зовуурийн дагуу байн байн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхгүй байх, хяналтын эмчид үзүүлж тухайн үеийн сэтгэцийн байдлаас хамааран сэтгэл тайвшруулах бүлгийн сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ болон сэтгэл засал эмчилгээнд хамрагдан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2023-11-03); ;Д.Оюунсүрэн ;Н.Билгүүн ;Б.БаасандоржЭ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг танилцуулав. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөхөд оршино. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг чанарын судалгааны аргаар хийж, судалгаанд хамрагдах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар авсан болно. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 42 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй, гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021-2022 онд хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна.
