З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
20 results
Now showing 1 - 10 of 20
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсдийг ялгаварлан гадуурхах асуудалд(2021-06-10); ;Р.Оюунгэрэл ;Д.Оюунсүрэн ;Б.БаттуяаС.ОюунгэрэлКоронавирүст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсөд дэлхийн өнцөг булан бүрд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтай тулгарч байгаа ба бид коронавирүст халдвараар өвчлөгсдийн ялгаварлан гадуурхалд өртсөн байдлыг өөрийн оронд анх удаа судлахыг зорилоо. Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн ба 2020 оны 7 дугаар сараас 12 сарын хооронд ХӨСҮТ-д КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн халдварын 45, дотоодын голомтолсон халдварын 45, нийт 90 тохиолдлыг хамруулсан. Судалгааны өгөгдлийг STATA 15 програмаар шинжлэв. Судалгаанд хамрагдсан зөөвөрлөгдсөн тохиолдлын 14-73 насны (дундаж нас 29.7±1.4) нийт 45 тохиолдлын дотор эрэгтэйчүүд (n= 41) зонхилж байсан бол дотоодын голомтолсон халдварын 19-70 насны (дундаж нас 41.2±1.9) 45 эмчлүүлэгчид нь хүйсийн хувьд (эрэгтэй n=23, эмэгтэй n=22) эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь ойролцоо байв. Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 87.8% нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байлаа. Нийгмийн (p<0.001) болон өөрийн (p<0.003) ялгаварлан гадуурхал нь зөөвөрлөгдсөн халдварын үед дунд түвшинд түлхүү илэрч байсан бол дотоодын голомтолсон халдварын үед багаас их түвшинд илэрч байсан нь тус тус статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Нийгмийн ялгаварлан гадуурхал, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдал нь хоорондоо хүчтэй хамааралтай (r=0.677*, p<0.001) байсан ба нийгмийн ялгаварлан гадуурхалын оноо нэгээр нэмэгдэхэд өөрийгөө ялгаварлан гадуурхах нь 0.664 оноогоор нэмэгдэж байв (Prob>F=0.001, r2=0.47, p<0.001). Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн, 87.8% нь өөрийн ялгаварлан гадуурхалд өртөж байна. Нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг нэмэгдүүлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эмчлүүлэгчид номхотгох арга хэрэглэсэн тухай протокол хөтөлсөн судалгааны үр дүн(2020-01-01) ;Л.Мөнхтуяа; ;Д.Оюунсүрэн ;В.ДэлгэрмааС.ОдгэрэлСудалгааны үндэслэл: Сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид номхотгох аргыг 300 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд дундад зууны үеэс “механикжсан сэтгэл засал” нэрийн дор өвчтөний хөдөлгөөнийг хязгаарлах механик аргуудыг хэрэглэсээр иржээ. 1792 онд Францын эрдэмтэн Ф.Пинель сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид механик аргыг хэрэглэхгүйгээр хамгийн зөөлөн аргыг хэрэглэх санааг дэвшүүлжээ. Манай улсад 1935 оноос эхлэн сэтгэцийн өвчтөний хавчлагагүй байлгах тогтолцоог нэвтрүүлж, 2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн хуульд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг номхотгох аргуудыг хуульчлан заасан. ДЭМБын (2005) судалгаагаар Монгол улс нь эмчлүүлэгчийг албадан хэвтүүлсэн, номхотгох аргыг хэрэглэсэн тухай мэдээлэл байдаггүй орны жагсаалтанд орсон байдаг тул сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэж буй өнөөгийн байдал, эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэсэн тохиолдолд протокол хөтлөх үйл ажиллагааг практикт нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор энэхүү судалгааг хийж байна. Зорилго: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эмчлүүлэгчдэд номхотгох арга хэрэглэсэн тухай протокол хөтөлж үр дүнг тооцоход оршино. Судалгааны ажлын ёс зүй: Судалгааг СЭМҮТ-ийн зөвшөөрөл авсан (2019 оны 12-р сарын 2-ны № 1/930) АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын хорооны зөвшөөрөл (2020 оны 06-р сарын 12-ны өдрийн № 2020/3-05)-ийг үндэслэн хийв. Арга, аргачлал. Судалгааны баг СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдэд номхотгох арга хэрэглэсэн тохиолдолд номхотгох арга хэрэглэсэн байдлыг бүртгэх 24 асуулт бүхий протоколыг боловсруулж судалгаанд ашигласан. Судалгааны үр дүн: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй 74 эмчлүүлэгчид номхотгох арга хэрэглэж протоколыг хөтөлсөн байна. Номхотгох арга хэрэглэсэн эмчлүүлэгсэд нь 23-68 насны, хүйсийн хувьд эрэгтэй 48 (64.8%) байгаа нь статистик магадлал бүхий ач холбогдолтой байна (p=0.008). Номхотгох арга хэрэглэсэн эмчлүүлэгсдийн 87.8% нь Улаанбаатар хотын харъяалалтай байсан. Эмчлүүлэгсдийн 66% (n=49)-ийг ар гэрийнхэн нь эмнэлэгт авчирсан, 19% (n=14) нь яаралтай тусламжаар ирсэн гэж өвчний түүхэнд тэмдэглэжээ. Солиорлын хүрээний эмгэг, сэтгэл гутрах эмгэгтэй эмчлүүлэгчид нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал хамгийн өндөр хувийг эзэлж байна гэж үзэж болохоор байлаа. Эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэх заалтыг 66.2%-д нь эмчлэгч эмч нь, 33.8% (n=25)-д нь жижүүр эмч гаргасан байна. Хэлцэмж: Номхотгох аргыг хэрэглэсэн тохиолдлыг бүртгэх протоколыг боловсронгуй болгон албан ёсоор баталгаажуулсны дараа улсын хэмжээнд ашиглах боломжтой эрхзүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Дүгнэлт: Цаашид “Номхотгох арга хэрэглэсэн байдлыг бүртгэх” протоколыг олон улсын шаардлагад нийцүүлэн, боловсронгуй болгож өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйл ба түүнтэй холбоотой зарим хүчин зүйлс(2026-04-28) ;Н.Билгүүн ;Д.Хонгорзул; ;Ж.ДаваалхамҮндэслэл: Мансууруулах бодисын хэрэглээ нь бэлгийн эрсдэлт зан үйл, бэлгийн замаар дамжих халдварын эрсдэл, тухайлбал ХДХВ болон тэмбүүгийн халдварт өртөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг сэтгэц нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад, мансууруулах бодис хэрэглэгчид нь мансуурсан үедээ аливааг шүүн тунгаах, эрсдэлт нөхцөлд дүгнэлт хийх чадвар буурсанаас хамгаалалтгүй болон тохиолдлын бэлгийн хавьталд орох, олон хавьтагчтай байх, цусаар эсвэл бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйлийн талаар мэдээлэл хомс тул энэхүү эрсдэлт бүлгийн хүн амын дундах бэлгийн эрсдэлт зан үйл болон түүнтэй холбоотой хүчин зүйлсийг тодорхойлох нь уг судалгааг хийх үндэслэл болсон билээ. Зорилго: Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйлийн түвшинг тогтоож, түүнд нөлөөлж буй хүн амзүй болон зан үйлийн хүчин зүйлсийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго чиглэсэн болно. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшингийн загвараар гүйцэтгэж, 181 оролцогчийг хамруулав. Мэдээллийг цуглуулахдаа урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу зохион байгуулсан ганцаарчилсан ярилцлагын явцад хагас бүтэцчилсэн асуумж болон мансууруулах бодисын хэрэглээний эмгэгийг үнэлэх DAST (Drug Abuse Screening Test) сорилыг ашигласан болно. Мөн БЗДХ-ыг илрүүлэх лабораторийн түргэвчилсэн шинжилгээг ашиглалаа. Үр дүнг SPSS 27 программ ашиглан боловсруулсан ба хүчин зүйлсийн хамаарлыг χ² тест, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр баталгаажууллаа. Судалгааны ёсзүйн асуудлыг журмын дагуу шийдвэрлэсэн болно (№24-25/05-02). Үр дүн: Нийт оролцогчийн 12.2%-д бэлгийн эрсдэлт зан үйл илэрсэн бөгөөд бэлгийн эрсдэлт зан үйлийн нийлбэр онооны дундаж 8.13±4.40 байв. Статистик шинжилгээгээр хүйс, гэр бүлийн байдал (хамтран амьдрагчгүй байх), анхны бэлгийн хавьталд бэлгэвч хэрэглээгүй байдал нь эрсдэлт зан үйлтэй шууд хамааралтай байлаа (p<0.05). Ялангуяа согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хавсарсан хэрэглээ нь бэлгийн эрсдэлийг үлэмж нэмэгдүүлж байв. Тухайлбал, согтууруулах ундааны нөлөөнд бэлгийн хавьталд орох давтамж болон сүүлийн нэг жилийн бэлгийн хавьтагчийн тоо (r=0.24, p<0.01) нь эрсдэлт зан үйлийн оноог урьдчилан таамаглах статистикийн ач холбогдол бүхий эерэг үзүүлэлт болж байна. Дүгнэлт: Мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйл нь зөвхөн бодисын хэрэглээнээс гадна архины хамаарал болон бэлгийн соёлын дутмаг байдлаас (хамгаалалтгүй хавьтал, олон хавьтагч) ихээхэн хамаарч байна. Иймд эрсдэлийг бууруулах интервенцийг боловсруулахдаа бодисын хамаарал болон бэлгийн эрүүл мэндийн зөвлөгөөг цогцоор нь хүргэх, БЗДХ-ын илрүүлэгт тогтмол хамруулах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүн амын сэтгэл түгшилтийн илрэлийг дархлааны хариу урвалтай харьцуулсан үнэлгээ(2021-11-01) ;Н.Билгүүн ;М.Нямсүрэн; ; Д.ОюунсүрэнIntroduction: Immunization of the vast majority of the world’s population is a way to prevent and reduce the risk of coronavirus infection. The purpose of this study is to compare with the basic and pre- & post-immunization anxieties of the subjects, vaccinated at doses 1 and 2 of the vaccine against coronavirus infection with post-immunization responses. Materials and Methods: The study design was descriptive and cross-sectional and data were collected using a semi-structured questionnaire. Results: 468 respondents aged 18-65 participated in the survey. The majority of them were female (n=272; 63.6%), and the sex ratio was 1.8:1. Of the total respondents, 68.9% (n=295) had a high level of basic anxiety. The current anxiety was detected in 76.6% of respondents before the first dose, and 46.5% before the second dose. 65% of the respondents had 24 symptoms of the immune response after the first dose (average of 4 symptoms per person), and after the second dose, these symptoms were determined to 51% of respondents (average of 2 symptoms per person). 9 of the symptoms of the immune response were occurred significantly related to basic anxiety. Conclusion: Among the population received two doses of immunization, 68.9% had a high level of basic anxiety, and some of the immune response symptoms were statistically significantly related to basic anxiety (p≤0.03) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтыг сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын байдалтай харьцуулан судлах(2022-04-28) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Хувь хүнийг өвчилсөн өвчнөөр нь бусдаас гадуурхан, иргэний эрхийг хязгаарлах, хасахыг өвчнөөр нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн нэрлэх бөгөөд дэлхий дахинаа COVID-19 цар тахал эхэлснээс хойш хүн амын дунд уг өвчнөөр өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь олон хэлбэрээр илэрч байна. Бид COVID-19 өвчнөөр өвдсөн иргэдийн сэтгэл түгшилт болон ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлыг судлан тогтоохыг зорьсон юм. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион байгуулав. Үр дүн: Шинээр COVID-19 өвчтэй болох нь батлагдсан 18-85 насны, нийт 265 эмчлүүлэгч бөглөсөн бөгөөд 67.2% (n=178) нь эмэгтэй, 71.3% нь дээд боловсролтой, өрхийн дундаж орлого 1000000-2000000 төгрөг байв. Судалгаанд оролцогсодын 62.26%-д нь сэтгэл түгшилт; 66.42%-д (n=176) нь сэтгэл гутрал илэрч байв. Эмэгтэй хүйсийн оролцогчдод сэтгэл гутрал (p=0.005) болон сэтгэл түгшилтийн (p=0.001) түвшин илүү байсан. Нийт оролцогчийн 98% нь ялгаварлан гадуурхалд өртсөн байсан ба тэдний 36%-д нь өөрийн гадуурхалтын түвшин дунд зэрэг, 61.9%-д нь өөрийн гадуурхалтын түвшин өндөр байсан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалтай тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (x2=8.172; p=0.017) байсан бол нийгмийн (x2=2.74; p=0.254) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал нь хүйсийн хувьд ялгаагүй байв. Сэтгэл түгшилтийн илрэлийг нийгмийн (x2=19.47; p=0.003) ба өөрийн (x2=37.27; p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлын түвшингээр харьцуулахад, статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: COVID-19 өвчнөөр өвчлөгсөд нийгмийн болон өөрийн ялгаварлан гадуурхалтанд 98% өртсөн бөгөөд сэтгэл түгшилтийн илрэлийн түвшингээс хамааран нийгмийн (p=0.003) ба өөрийн (p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон боловч сэтгэл гутралын илрэлээс ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд статистик ач холбогдол бүхий ялгаагүй илэрч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон гутаан гадуурхагдсан түвшинг судалсан дүн(2026-04-16) ;Б.Ирмүүн ;Т.Золжаргал ;Э.Мөнхболор ;М.ЯгаанзулД.ОюунсүрэнҮндэслэл: Хорт хавдар нь бие махбодын эмгэг төдийгүй хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг цогц асуудал юм. Хавдрын талаарх олон нийтийн буруу ташаа ойлголт, үхэлтэй адилтгах хандлага болон «өөрөөс нь хамаардаг» хэмээн буруутгах үзэл нь даван туулагчдын дунд нийгмийн гутаан гадуурхалт (стигма)-ыг бий болгодог. Энэхүү гутаан гадуурхалт нь өвчтөний эмчилгээний идэвх, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул даван туулагчдын туршлагад тулгуурлан нийгмийн хандлагыг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Хорт хавдрыг даван туулагчдын өдөр тутмын амьдралын туршлага, нийгмийн зүгээс ирэх гутаан гадуурхалтыг үнэлж, сэтгэл зүйн хүндрэл болон дэмжлэгийн хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Холимог судалгааны аргыг ашиглав. Тоон судалгаанд Cancer Stigma Scale (CASS) болон Attitudes Toward Cancer Questionnaire (ATCQ) асуумжуудыг орчуулан, агуулгын хүчин төгөлдөр байдлыг (CVI) шинжээчийн багаар үнэлүүлж, туршилт судалгаагаар (FVI) баталгаажуулсан. Чанарын судалгаанд даван туулагчидтай бүлгийн ярилцлага хийж, стресс даван туулах чадварыг сэтгэл зүйн сорилоор үнэлэв. Үр дүн: Тоон судалгаанд 33.82±13.7 насны 207 хүн (68% эмэгтэй) хамрагдлаа. Хавдрын талаарх гутаан гадуурхалд дунд түвшинд өртсөн бөгөөд ялангуяа «өвчний ноцтой байдал» болон «хувь хүний хариуцлага»-тай холбосон сөрөг хандлага давамгайлж байв. Чанарын судалгаагаар онош сонсох үеийн сэтгэл зүйн хариу үйлдэлд эмчийн харилцаа, гэр бүлийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй нь тогтоогдлоо. Хэт өрөвдөх эсвэл хөндийрөх нийгмийн хандлага нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг бол энгийн харилцаа, бодит урам зориг нь хамгийн үр дүнтэй дэмжлэг болж байна. Дүгнэлт: Хорт хавдрыг даван туулагчдад үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн дунд хавдрын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх, даван туулагчдын дэмжлэгийн бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 өвчний зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тохиолдлуудын сэтгэл гутрал, стрессийн илрэлийг харьцуулан судалсан дүн(2021-03-21); ;С.Оюунгэрэл ;П.Дэлгэрмаа ;Б.ЦолмонД.ОюунсүрэнҮндэслэл: COVID-19 өвчин нь дэлхий дахинаа маш хурдацтай тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн ба Азийн орнуудад хийсэн зарим судалгаанд өвчлөгсдийн дундах сэтгэл гутрал нь, эрүүл мэндийн ажилчид болон хүн амын дундах тархалттай харьцуулахад өндөр байсан байна. Өнөөгийн байдлаар манай оронд ч COVID-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн дотоодын халдвар бүртгэгдсэн тул өвчлөгсдийн сэтгэл гутралын илрэлийг судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: COVID-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн болон голомтолсон халдварын тохиолдлуудын сэтгэл гутрал, стрессийн илрэлийг харьцуулан судлах. Материал арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвараар хийлээ. Судалгаанд ХӨСҮТ-д 2020.07-12 сарын хугацаанд COVID-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн халдварын 45, голомтолсон халдварын 45 тохиолдлыг хамруулсан. Статистик боловсруулалтыг STATA 15 програмаар тооцоолов. Судалгааны ажлын ёс зүй: Судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан (2020.07.08, дугаар № 172). Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 90 эмчлүүлэгсдийн дундаж нас 35.4±1.3, хүйсийн хувьд эрэгтэйчүүд (n=64, 71.1%) давамгай байв. Зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тохиолдлууд нь хүйс (р<0.001), насны бүлэг (р<0.001), гэрлэлтийн байдал (р<0.011), боловсрол (р<0.001)-ын хувьд ялгаатай байлаа. Эмчлүүлэгсдийн 16.6%-д хүчтэй стресс, 35.6%-д нь сэтгэл гутрал илэрснээс эрэгтэйчүүд (n=67)-ийн 26.6%, эмэгтэйчүүд (n=26)ийн 58%-д сэтгэл гутрал илэрсэн нь хүйсийн хувьд ялгаатай (Fisher´s exact<0.005) байв. Сэтгэл гутрал илэрсэн 32 тохиолдлын дийлэнх буюу 20 нь дотоодын халдварын тохиолдол (p=0.046) байсан бол хүчтэй стресс илэрсэн 15 эмчлүүлэгчийн 10 тохиолдолд сэтгэл гутрал илэрсэн (p=0.004). Дүгнэлт: Эмчлүүлэгсдийн 35.6%-д нь сэтгэл гутрал илэрснээс хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү, дотоодын халдварын тохиолдол, хүчтэй стресс илэрсэн хүмүүсийн гуравны хоёр нь сэтгэл гутралтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ(2020-01-01); ; ;Д.Оюунсүрэн; Д.НаранзулҮндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эмгэгтэй хүний нийгэмд аюултай үйлдлээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн үүрэг(2021-06-10) ;Б.Баасандорж ;Д.ОюунсүрэнҮндэслэл: Хэвлэлийн тоймоос үзвэл Хятад, Энэтхэг улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн 90%, Германд өвчтөнүүдийн олонхи нь гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг бөгөөд өвчний засралын үед гэр бүлийн гишүүд нь үйлчлүүлэгчид хяналт тавьдаг. Гэвч өвчтөний өвчин дахисан тохиолдолд ойр дотны хүмүүс нь нийгэмд аюултай үйлдлийн хохирогч болох тохиолдол олонтаа байдаг. Зорилго, зорилт: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдлын зарим шалтгаан, өвчний дахилтаас урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоог судлан тогтооход оршино. Материал арга зүй: Судалгааг СЭМҮТ-ийн шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлэгсдийн асран хамгаалагч нарыг хамруулан агшингийн судалгааны загвараар асуумж судалгааны аргаар хийв. Үр дүн: Судалгаанд эмнэлэгт 1-13 жил хэвтэн эмчлүүлж буй 80 эмчлүүлэгч, тэдний асран хамгаалагчийг хамрууллаа. Эмчлүүлэгчдийн 48.3% нь (n=39) эмнэлэгт хэвтэхээс өмнө сэтгэцийн эмчийн хяналтанд байсан, 16.3% нь шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамрагдаж байсан. Эмчлүүлэгчдийн 19% нь гэр бүл, хүүхдийн хамт, 50% нь аав, ээжийн хамт амьдарч байжээ. Эмчлүүлэгчдийн 33 (41.2%)-д нь аав, ээж, 21 (26.2%) нь хамаатан садны хүмүүс анхаарал тавьдаг гэсэн бол 3.7 % (n=3) нь хэн ч анхаарал тавьдаггүй (p=0.02) гэжээ. Эмчлүүлэгчдийн 58.7% (n=47) нь гэр бүлийнхний зүгээс эмчлүүлэгчтэй үгэн харилцаа тогтоодог, 41.3% (n=33) нь гэр бүлийнхэн бараг ярилцдаггүй хэмээн хариулсан байлаа. Судалгаагаар эмчлүүлэгчийн ойр дотны хүмүүсийн 48.7% (n=39) хохирогч болсон, 32.2% нь танихгүй хүнд хохирол учруулсан тохиолдол байгаагаас үзвэл сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ойр дотны хүмүүстээ хохирол учруулах эрсдэл өндөр байдаг болох нь статистик ач холбогдолтой байна (p=0.005). Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн олонхи нь эцэг эхийн хамт амьдардаг, эмчлүүлэгчдэд ар гэрийнхний зүгээс тавих хяналт хангалттай бус, эмчлүүлэгчдийн ойр дотны хүмүүс нийгэмд аюултай үйлдэлд өртөх эрсдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь(2026-09-15) ;Н.Өлзийхутаг ;Д.ОюунсүрэнҮндэслэл: Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА) нь цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвараас гадна бие бялдар, нийгэм-сэтгэл зүйн асар их тэсвэр хатуужлыг шаарддаг онцлогтойг судлаачид тогтоосон байна. Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тэр дундаа тулааны үеийн стресст нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг иж бүрэн тодорхойлох нь цэргийн багийн байлдааны чадварыг хамгаалахад чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЭСА-ийн өмнөх бэлтгэл шат болон ажиллагааны явцад алба хаагчдын нийгэм, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт, хувь хүний зан төлөв болон тулааны стресст нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив хяналтын загвараар ажиллагааны өмнөх бэлтгэл үе болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн үе гэсэн хоёр шатанд хуваан хийж гүйцэтгэв. Судалгааны хоёр шатанд бүрэн хамрагдсан 283 албан хаагчийн өгөгдлийг SPSS-26.0 программ ашиглан McNemar, Хи-квадрат, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 92.9% нь эрэгтэй, дундаж нас нь 28.9±5.8 жил байв. Ажиллагааны явцад неврозын шинж (33.9%), танин мэдэхүйн бууралт (15.9%), нойрны хямрал (15.2%) зонхилон илэрсэн ба эмэгтэй алба хаагчдын дунд невроз, нойрны хямрал, сэтгэл түгшилт статистик ач холбогдол бүхий өндөр байв (p<0.05). Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ) илэрсэн алба хаагчдын тулааны стресст өртөх эрсдэл 4.22 дахин (aOR=4.22, 95% ИХ: 1.36-13.16, p=0.013), урьд нь хүчтэй стресст өртөж байсан түүхтэй алба хаагчдынх 2.68 дахин (aOR=2.68, 95% ИХ: 1.01-7.11, p=0.048) тус тус их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Энхийг сахиулах ажиллагааны явцад анх удаа оролцогчдод тухайн үеийн сэтгэл түгшилт (83.3%; p<0.01) давамгайлсан бол давтан оролцогчдод хуримтлагдсан стрессээс шалтгаалан Невротизм (42.8%), нойрны архаг хямрал (20.7%) болон архины эрсдэлтэй хэрэглээ (15.9%; p<0.01) өндөр байв. Невроз (β=0.22) болон ЭСА-нд оролцсон давтамж нь (β=0.19) нойрны хямралыг гүнзгийрэхэд голлох нөлөөтэй бие даасан хүчин зүйлс болох нь (р<0.001) тогтоогдлоо. 2. Үүрэг гүйцэтгэгчдийн тулааны стресст өртөх эрсдэлийг бие даан нэмэгдүүлэгч гол хүчин зүйлс нь тэдний өмнө нь амьдралдаа туулж байсан хүчтэй стрессийн түүх (aOR=2.68, p=0.048) болон Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ)ийн суурь илрэл (aOR=4.22, p=0.013) болох нь логистик регрессийн шинжилгээгээр батлагдсан болно.
