З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь(2026-09-15) ;Н.Өлзийхутаг ;Д.ОюунсүрэнҮндэслэл: Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА) нь цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвараас гадна бие бялдар, нийгэм-сэтгэл зүйн асар их тэсвэр хатуужлыг шаарддаг онцлогтойг судлаачид тогтоосон байна. Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тэр дундаа тулааны үеийн стресст нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг иж бүрэн тодорхойлох нь цэргийн багийн байлдааны чадварыг хамгаалахад чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЭСА-ийн өмнөх бэлтгэл шат болон ажиллагааны явцад алба хаагчдын нийгэм, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт, хувь хүний зан төлөв болон тулааны стресст нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив хяналтын загвараар ажиллагааны өмнөх бэлтгэл үе болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн үе гэсэн хоёр шатанд хуваан хийж гүйцэтгэв. Судалгааны хоёр шатанд бүрэн хамрагдсан 283 албан хаагчийн өгөгдлийг SPSS-26.0 программ ашиглан McNemar, Хи-квадрат, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 92.9% нь эрэгтэй, дундаж нас нь 28.9±5.8 жил байв. Ажиллагааны явцад неврозын шинж (33.9%), танин мэдэхүйн бууралт (15.9%), нойрны хямрал (15.2%) зонхилон илэрсэн ба эмэгтэй алба хаагчдын дунд невроз, нойрны хямрал, сэтгэл түгшилт статистик ач холбогдол бүхий өндөр байв (p<0.05). Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ) илэрсэн алба хаагчдын тулааны стресст өртөх эрсдэл 4.22 дахин (aOR=4.22, 95% ИХ: 1.36-13.16, p=0.013), урьд нь хүчтэй стресст өртөж байсан түүхтэй алба хаагчдынх 2.68 дахин (aOR=2.68, 95% ИХ: 1.01-7.11, p=0.048) тус тус их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Энхийг сахиулах ажиллагааны явцад анх удаа оролцогчдод тухайн үеийн сэтгэл түгшилт (83.3%; p<0.01) давамгайлсан бол давтан оролцогчдод хуримтлагдсан стрессээс шалтгаалан Невротизм (42.8%), нойрны архаг хямрал (20.7%) болон архины эрсдэлтэй хэрэглээ (15.9%; p<0.01) өндөр байв. Невроз (β=0.22) болон ЭСА-нд оролцсон давтамж нь (β=0.19) нойрны хямралыг гүнзгийрэхэд голлох нөлөөтэй бие даасан хүчин зүйлс болох нь (р<0.001) тогтоогдлоо. 2. Үүрэг гүйцэтгэгчдийн тулааны стресст өртөх эрсдэлийг бие даан нэмэгдүүлэгч гол хүчин зүйлс нь тэдний өмнө нь амьдралдаа туулж байсан хүчтэй стрессийн түүх (aOR=2.68, p=0.048) болон Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ)ийн суурь илрэл (aOR=4.22, p=0.013) болох нь логистик регрессийн шинжилгээгээр батлагдсан болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын сэтгэлзүйн хэвшинж, сэтгэцийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2023-05-22) ;Н.ӨлзийхутагҮндэслэл: НҮБ-ын ивээл дор явуулж буй энхийг дэмжих ажиллагаа идэвхижсэн сүүлийн 30-аад жилийн түүхээс үзэхэд байлдааны ажиллагаа нь энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэлзүйн дарамт зовуурийг ихэсгэн, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг үүсгэн, амьдралын чанарыг бууруулдаг болох нь харагдаж байна. Иймд бид НҮБ-ийн Энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсаас оролцож буй энхийг дэмжигчдийн сэтгэцийн эрүүл мэндэд дайн, тулаантай нутаг орны байдал хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг сэтгэлзүйн хэв шинжтэй нь уялдуулан судлаж тусламжийн хэрэгцээг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг Өмнөд Судан улсад явагдах энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын дунд дескриптив судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн. Судалгаанд 20-47 насны нийт 372 цэргийн албан хаагч таниулсан зөвшөөрлийн хуудастай танилцан, сайн дураар хамрагдсан бөгөөд тэдний 20-34 насныхан 81.1%, байсан бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд 90% байв (p≤0.001). Судалгаанд нийт оролцогчийн 45.1% нь тусгай дунд, 37% нь дээд боловсролтой, 72.3% нь гэр бүлтэй, 72.9% нь 0-3 насны хүүхэдтэй байв (p≤0.001). Судалгаанд хамрагдагсадын 99% нь өөрийн хүсэлтээр энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа ба 47.3% (p≤0.001) нь урьд нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай байлаа. Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл нь цэргийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхээс (p≤0.001) гадна сэтгэлзүйн бэлтгэл (p≤0.001), стрессийг даван туулах чадвар (p=0.002), багаар хамтран ажиллах чадвар (p≤0.001)-ыг хөгжүүлэх боломжийг олгосон хэмээн 60-78% нь хариулсан байв. Хувь хүний сэтгэлзүйн хэвшинжийг Айзенкийн сорилоор тодорхойлоход, 21.5% холерик, 35.2% сангвиник, 24.2% флегматик, 9.1% нь меланхолик хэв шинжтэй байлаа. Неврозын илрэл нь меланхолик хэв шинжийн оролцогчдод бусад хэв шинжийн оролцогчдоос статистик ач холбогдол бүхий (p≤0.001) ялгаатай тодорхойлогдсон болно. Архины хэрэглээг үнэлэхэд, нийт оролцогчийн 89.5% (n=333) нь бага хэрэглээтэй, 9.9% (n=37) нь хэтрүүлэн хэрэглэгч байсан бол нас ахих тусам архины хэрэглээний түвшин ихтэй буюу хэтрүүлэн хэрэглэгч, хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй оролцогчийн тоо нэмэгдэж, 35-аас дээш насныхны дунд архины хэрэглээ статистик ач холбогдол бүхий (p=0.002) ялгаатай байлаа. Дүгнэлт: Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлт нь хувь хүний сэтгэлзүйн хэвшинжээс хамааран ялгаатай (p≤0.001) тодорхойлогдож байсан ба архины хэрэглээ 35-аас дээш насныханд илүү байгаа нь цаашид цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, стресс тайлах энгийн аргад суралцах, сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг авах шаардлагатайг харуулж байна.
