З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхины хэрэглээний түвшинг Шизофренитэй эмчлүүлэгчдийн дунд тодорхойлж түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлстэй уялдуулан судалсан дүн(2023-11-03) ;Ж.Чимэгсайхан ;М.ЕликҮндэслэл: Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадалтай никотин хэмээх бодис агуулдаг.5 Тамхинд 5000 гаруй төрлийн химийн хорт бодис агуулагддаг бөгөөд үүний 250 орчим нь хорт хавдрын 60, хавдрын бус 48 төрлийн өвчнийг үүсгэдэг.6 Тамхи нь хэрэглэгчдийнхээ тал хувийг устгадаг бөгөөд ДЭМБ-ын тооцооллоор жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээний эмгэгээр, 1.2 сая хүн дам тамхидалтын улмаас, ам насаа алддаг байна.7 Олон улсад шизофренитэй эмчлүүлэгчдийн тамхины хэрэглээтэй холбоотой судалгаа олон байдаг ч манай улсад одоогоор уг сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн тамхины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар 2023-03-02 хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үзүүлэлтүүдийг Microsoft Word, Microsoft Excel программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18–79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас хүйсийн хувьд 48.8% (n=102) эрэгтэй, 51.2% (n=107) эмэгтэй байв. Тамхи хэрэглэдэг шизофренитэй эмчлүүлэгчдийн 57.9% (n=121) нь тамхины хэрэглээтэй, 42.1% (n=88) нь тамхины хэрэглээгүй байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Тамхины нийт хэрэглээг хүн ам зүйн ерөнхий үзүүлэлттэй харьцуулаж үзэхэд нас (p=0.230), харъяалал (p=0.261), боловсрол (p=0.292), гэрлэсэн эсэх (p=0.553), гэртээ хэн хэнтэйгээ хамт амьдардаг эсэх (p=0.896), хаана амьдардаг эсэх (p=0.896), ажил эрхлэлтийн байдал (p=0.702), удам (p=0.942) зэрэг үзүүлэлт нь статистикийн хувьд (p=0) ач холбогдолгүй байсан бол хүйс (p=0.002) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Тамхи хэрэглэдэг эмчлүүлэгчдийн 36% (n=44) нь бүрэн дунд боловсролтой, 74% (n=90) нь ганц бие, 84% (n=102) нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон, 34% (n=42) нь орон сууцанд, 33% (n=41) нь хашаа байшинд амьдардаг зэрэг үзүүлэлтүүд нь ихэнхи хувийг эзэлж байсан бол тамхи татаж эхэлсэн дундаж нас нь 22.9±10.4 жил, тамхи татсан хугацаа нь 19.9±12.3 жил байсан бөгөөд хоногт татдаг нийт тамхины тоо 16±14 ширхэгийн хооронд байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тамхи хэрэглэдэг шизофренитэй эмчлүүлэгчдийн никотины хамаарлын түвшин 30.5% нь маш бага, 19.8% нь бага зэрэг, 11.5% дунд зэрэг, 24.7% хамаарал ихтэй, 13.2% маш өндөр хамааралтай байна. Ихэвчлэн хэрэглэдэг тамхи нь их түвшний хортой байсан ба энэ нь хоногт хэрэглэх тамхины ширхэг болон никотины хамааралтай холбоотой байна. Тамхи татахад нөлөөлж буй хүчин зүйлс нь эцгийн тамхины хэрэглээ, мөн уг өвчнөөр өвчилснөөс хойш тамхи их хэрэглэж байгаа нь бусдыг даган дуурайж хэрэглэсэнтэй холбоотой байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Солиорлын эсрэг эмийн гаж нөлөөг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судалсан дүн(2023-11-03) ;М.ЕликҮндэслэл: Дэлхий дахинаа 1950 оноос эхлэн солиорлын хүрээний эм болох аминазиныг анх эмчилгээнд хэрэглэж эхэлсэн бөгөөд 1980ээд оны сүүл үеэс эхлэн хэвшинжит бус солиорлын эсрэг эмүүдийг эмнэлзүйд ашиглах болсон.1 Шизофрени эмгэг нь солиорлын эсрэг эмийн хамгийн өргөн хэрэглээтэй эмгэг бөгөөд энэ өвчний үед уламжлалт солиорлын эсрэг эмүүдийг хэрэглэхэд сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө их илэрдэг тул эмчлүүлэгчид эмийн эмчилгээнээс татгалзан, эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй байна. Манай орны нөхцөлд эмийн гаж нөлөөний зарим нэг судалгаа хийгдсэн боловч шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй солиорлын эсрэг эмийн гаж нөлөөний илрэлийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй солиорлын эсрэг эмийн гаж нөлөөг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар (2023-03-02) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгаанд судалгааны зорилго, зорилтод нийцүүлэн судалгааны баг боловсруулсан 5 бүлэг 36 асуумж, 22 асуулт бүхий Глазгогийн стандарт сорилыг ашигласан. Судалгааны үр дүнг компьютерийн Microsoft Word, Microsoft Excel, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 47.4% (n=99), эмэгтэй 52.6% (n=110) байв. Судалгаанд хамрагдагсдын 85.2% (n=178) нь шизофрени өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай байсан. Эмчлүүлэгчдэд илэрч буй эмийн гаж нөлөөг Глазгогийн стандарт асуумжаар (Кронбах α=0.859) тодорхойлоход солиорлын эсрэг эмийн гаж нөлөө 59.8% (n=125) нь бага, 38.8% (n=81) дунд зэрэг, 1.4% (n=3) нь гаж нөлөө хүнд хэлбэрээр илэрч байлаа. Эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Морскийн стандарт асуумжаар дүгнэн үзвэл зөвхөн 1.5% нь хангалттай сайн баримталдаг, 98.5% нь дунд зэрэг болон муу баримталдаг байна (α=0.79). Глазгогийн стандарт асуумжаас өдрийн турш нойрмоглох шинж 68.9% (n=144; p=0.032), эмийн гаж нөлөөг мэдрэх, амьгүй юм шиг санагдах шинж 18.2% (n=38; p=0.053), босоход толгой эргэж, бие сулрах шинж 56% (n=117; p=0.044), хөдөлгөөн, алхаа хэвийнхнээсээ удаан болох шинж 49.8% (n=104; p=0.024), нүд бүрэлзэх шинж 47.4% (n=99; p=0.040) илэрч байгаа нь эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай статистик ач холбогдолтой байв. Гаж нөлөөний илрэлийг нарийвчлан үнэлэхэд экстрапирамид гаж нөлөө хамгийн их хувийг 77.1% эзэлж байв. Дүгнэлт: Солиорлын эсрэг эмийн зарим гаж нөлөөний илрэл илүүтэй байх нь эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалд нөлөөлдөг байна. Солиорлын эсрэг сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний илрэлүүдээс экстрапирамид гаж нөлөө хамгийн их хувийг эзэлж байгаа нь судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн ихэнх нь буюу 63.5% уламжлалт эм хэрэглэдэгтэй холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан үр дүн(2023-11-03) ;Ж.Чимэгсайхан ;М.ЕликҮндэслэл: Архи нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөлөх бодис бөгөөд, буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өвчин үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл юм. Донтолт нь тархинд удаан үргэлжилснээр архи, тамхи, мансууруулах бодисыг албадан хайх хараат байдал үүсэх, зүй бусаар хэрэглэхэд хүргэдэг архаг дахилтад өвчин юм. Олон улсад шизофренитэй эмчлүүлэгчдийн мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй холбоотой судалгаа олон байдаг ч манай улсад одоогоор уг сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргыг сонгон, асуумж судалгаа, ажиглалтын судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар 2023.03.02-нд хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үзүүлэлтүүдийг Microsoft Word, Microsoft Excel программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин нь 84% нь эрсдэл багатай архины хэрэглээний түвшин, 8% нь архи хэтрүүлэн хэрэглэгч буюу аюултай хэрэглээний түвшин, 4% нь архи хэтрүүлэн хэрэглэгч буюу хортой үр дагавар өгөхүйц хэрэглээний түвшин, 4% нь архины хамааралд орсон эмчлүүлэгчид байсан. Архины хэрэглээтэй эмчлүүлэгчдийн 88% нь тамхины хэрэглээтэй байгаа нь хосолсон онош байгааг харуулж байна. Архийг ямар байдлаар хэнтэй хамт хэрэглэсэн байдлыг нь дүгнэхэд 92% нь баяр ёслолоор хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг гэж хариулсан нь архины зохистой аюулгүй хэрэглээг харуулж байна. Архи хэрэглэдэг эмчлүүлэгч дунд согтууруулах ундааг хольж хэрэглэдэггүй ба ихэвчлэн үйлдвэрийн цагаан архи хэрэглэдэг байна. Дүгнэлт: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээ нь эрсдэл багатай архины хэрэглээний түвшинтэй байна. Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээнд хүйс, боловсрол, тамхины хэрэглээ, эцгийн тамхины хэрэглээ зэрэг хүчин зүйлсүүд нөлөөлж байна.
