З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ахмад настны эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, үйлдлийг судалсан дүн(2024-12-21) ;Д.Долгорсүрэн; Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2018 оны мэдээгээр Дэлхий дээр 2015 онд 60 ба түүнээс дээш настай хүн 900 сая байгаа бол 2050 онд 2 тэр бумаар өснө гэж тооцоолсон байна.1 Хятадын хүн амын дунд ахмад настнуудын хүчирхийлэл түгээмэл буюу 0.2%-64% байдаг болохыг судлаачид тогтоосон байна.2 Монгол улсад судлаач Р.Оюунханд нар ахмад настны хүчирхийлэлтэй холбоотой байж болохуйц зан төрхийн эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутрах эмгэг хамгийн их байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дурдсан байна.3 Зорилго: Улаанбаатар хотын ахмад настны эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, үйлдлийг судалсан дүн. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар, зорилтот түүврийн аргаар судалгааны тоон болон чанарын аргыг хослуулж мэдээ материалаа цуглуулсан. Үр дүн: Бидний судалгаанд 55-96 насны нийт 962 ахмад настан хамрагдсаны дундаж нас нь 65.6±7.49 жил, ам бүлийн дундаж тоо 3.33±1.96 байлаа. Хүчирхийлэлд өртсөн ахмад настнууд бие махбодын 161(16.7%), Сэтгэл санааны 295 (30.7%), Бэлгийн 26 (2.7%), Үл хайхрах 255 (26.5%), Эдийн засгийн 268 (27.9%) өртжээ. Үүнээс харахад аль ч хүчирхийллийн үед сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртдөг байна. Бие махбодын хүчирхийлэл үйлдэл нь өшиглөх 72 (10.0%) алагдах 86 (8.6%), цохих 107(6.3%), 22.4% чимхэх 36 (13.5%), түлхэх 80 (9.2%), хазах, эд зүйл шидэх 81 (9.1%), үйлдэл нь статистик ач холбогдолтой байна (p<0.05). Үүнээс зэвсгийн чанартай эд зүйл тодруулахад хутга, мэс 15 (15.4%), мод чулуу 53 (11.9%), бусад шил сандал 29 (14.2%) ашигласан статистик ач холбогдолтой байв (p<0.05). Сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэл нь муу үгээр хараах 215 (22.3%), Загнах 224 (23.3%), буруутгах 160 (16.6%), айлгах 108 (11.2%), хардаж мөрдөх 33 (3.4%), сүрдүүлэх 84 (8.7%), сонирхол харгалзахгүй шийдвэр 67 (7.7%), ганцаардуулах 184 (19.1%), шийтгэнэ асрамжид өгнө гэж сүрдүүлэх 64 (6.7%) үйлдэл нь статистик ач холбогдолтой байна (p=0.000). Үл хайхрах хүчирхийллийн үйлдэл нь 190 (18.9%) гадуурхах, 190 (18.9%) ярихгүй байх,107 (11.3%) хэрэгцээ хангагдахгүй, 173 (18.8%) асаргаа хийгдэхгүй, 55 (5.7%) гэрээс хөөх, 36 (3.7%) эм уулгахгүй, 78 (8.1%) ад шоо үздэг байна (p=0.000). Эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь эд хөрөнгө завших 73 (7.6%), мөнгө хулгайлах 110 (11.4%), зээл зөвшөөрөлгүй авхуулах 132 (137%), тэтгэвэр өгөхгүй байх 101(10.5%), өөрийн хэрэгцээнд зарцуулахгүй 174 (18.1%), орон байр зөвшөөрөлгүй зарах 31(3.2%), данснаас мөнгө зөвшөөрөлгүй авах 76 (7.9%), бичиг баримтад гарын үсэг зуруулах 33 (3.4%), ахуйн хэрэгцээ хангагдахгүй байх 67 (7.0%), эрүүл мэндийн хэрэгцээ хангагдахгүй 165171.2%), байх зэрэг хүчирхийлэх үйлдэл нь статистик ач холбогдолтой байлаа (p<0.05). Дүгнэлт: Хүчирхийллийн хэлбэрээр нь авч үзвэл бие махбодын 161 (16.7%), сэтгэл санааны 295 (30.7%), бэлгийн 26 (2.7%), үл хайхрах 255 (26.5%), эдийн засгийн 268 (27.9%) өртөж аль ч хүчирхийллийн үед сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртдөг болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 15–18 насны эрэгтэй хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдоход нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан үр дүн(2026-09-15) ;Б.Халиунаа; Үндэслэл: Монгол орны хувьд хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоосноор эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 2021 онд СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамрагдсан нийт 1053 тохиолдолдлын 20.7% нь насанд хүрээгүй хүүхэд байсан бол 2022 онд 20.4 хувь (n=251), 2023 онд 19.6 хувь (n=203), 2024 онд 19.4 хувь (n=225), 2025 онд 23.6 хувь (n=318)-ийг тус тус эзэлж байна. Ялангуяа 2025 онд өмнөх оноос 4.2% өссөн байна. Гэвч хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлс, хүмүүжигчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн загвараар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын 35 хүмүүжигч, ЕБС-ийн 70 сурагч буюу 15-18 насны 105 эрэгтэй хүүхдийг хамруулж, CPSS-5-SR, PBI, KFLS болон тусгай асуумжаар мэдээлэл цуглуулав. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 16.69±0.87 жил. Хүмүүжигчдийн 45.7% нь өмнө нь хэрэгт холбогдож байсан бөгөөд 45.7% нь хүчиндэх, 17.1% нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн байв. Хүмүүжигчдийн 82.9% нь тамхи татдаг, 71.4% нь согтууруулах ундаа, 20.0% нь бусад бодис хэрэглэж үзсэн нь ЕБС-ийн сурагчидтай харьцуулахад өндөр байв. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр хүүхдийн тамхи ба согтууруулах ундааны хэрэглээ, эцгийн архидалт, гэр бүлийн хэрүүл маргаан нь гэмт хэрэгт холбогдоход статистик ач холбогдол бүхий нөлөөлж байв. Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн болзошгүй тохиолдол хүмүүжигчдийн 40.0%-д, сурагчдын 27.5%-д илэрсэн. Дүгнэлт: Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын хүмүүжигчдийн дунд тамхи, согтууруулах ундаа болон бусад бодисын хэрэглээ, гэр бүлийн орчны таагүй нөлөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас өндөр байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсгэдэг тул сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах шаардлага тулгарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2022-12-26) ;Э.Бат-эрдэнэ ;Ж.Чимэгсайхан ;Д.Оюунсүрэн ;Н.БилгүүнҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн Стресс эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг Хүчирхийлэл байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн Согтууруулах ундааны эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын хэрэглээ болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Сэтгэцийн эмгэг Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, Ялган оношлох сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтэнд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг сонголоо. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөх. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлахад оршино. Тохиолдлын танилцуулга: Уг тохиолдлыг эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс авсан болно. Эмчлүүлэгч 40 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг өгсөн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн 3 удаагийн хэвтэлтэнд нөхөр цагдаа, түргэн дуудаад, намайг солиороод байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн ярина. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй гээд байрны гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021 оны 6-дугаар сар, 2022 оны 10-дугаар сард хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2023-11-03); ;Д.Оюунсүрэн ;Н.Билгүүн ;Б.БаасандоржЭ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг танилцуулав. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөхөд оршино. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг чанарын судалгааны аргаар хийж, судалгаанд хамрагдах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар авсан болно. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 42 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй, гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021-2022 онд хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна.
