Х.Даариймаа
Loading...
Товч нэр
Х.Даариймаа
Бүтэн нэр
Хүрэлбат Даариймаа
Латин нэр
Khurelbat Daariimaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Standardization Study of Aerial Parts of Iceland Poppy (Papaver Nudicaule L.)(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-20); ; ; ; Objective: This study aimed to establish quality standards for the aerial parts of the medicinal plant Iceland poppy (Papaver nudicaule L.). Methods: The anatomical structures of the aerial parts of plants were determined using microscopy. Bioactive compounds were identified and quantified using High-Performance Liquid Chromatography (HPLC). General quality parameters of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined using the methods outlined in the European Pharmacopoeia. Results: The plant was collected from gravelly soil along the riverbank near the mouth of the Gorkhi-Terelj Valley in Erdene Soum, Tuv Province. The microstructure of the aerial parts of the Iceland poppy (Papaver nudicaule L.) was determined. The quality parameters of the aerial parts of Iceland poppy (Papaver nudicaule L.) were determined as follows: total ash content 5.54±0.2131%, moisture content 4.11±0.41%, and extractable substances with 70% ethanol were found to be highest at 27.61±0.43%. Additionally, the heavy metal and microbiological purity levels complied with the recommendations of the WHO and the requirements of the European Pharmacopoeia. Conclusion: The standardization criteria for the aerial parts of Papaver nudicaule L. were established. In addition, the pseudoprotopine alkaloid content in the aerial parts of Papaver nudicaule was found to be 0.0288 ± 0.0005%. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын биологийн идэвхт нэгдэл ба эластаза ферменттэй харилцан үйлчлэлийн судалгаа(2026-05-22) ;Э.Буянжаргал; ;Б.Энхтуул; Д.ЭнхжаргалҮндэслэл: Ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд нь гоо сайхны болон арьс судлалын салбарт өргөнөөр судлагдаж, хэрэглэгдэх болсон. Ялангуяа ургамлын гаралтай полифенол, антрахинон зэрэг нэгдлүүд нь антиоксидант болон эластаза ферментийн идэвхийг саатуулах идэвхээрээ онцлогтой байдаг. Эластаза нь арьсны уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй эластин уургийг задлах фермент бөгөөд түүний хэт идэвхжил нь арьсны хөгшрөлт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх ургамлын гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь шинэ бүтээгдэхүүний найрлага, чанар, эмчилгээний үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзсэн нь судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын ханданд биологийн идэвхт нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх идэвхийг судлах Арга, аргачлал: Бид Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндсийг агшигласан ба шинжилгээний дээж бэлтгэхдээ эхлээд ургамлын үндсийг жижиглэж ханд гарган авсан. (50%-ийн этанол, хэт авиан усан ванн). Бэлтгэсэн хандыг вакуум центрифуг багаж ашиглан этанол уусгагчийг бүрэн ууршуулан хатаасан. Хатаасан дээжээс 10 мг-ыг жинлэн авч дээр нь 100 мкл метанол, 900 мкл ус нэмж хольсны дараа дээжийг 0.1 мкм мембранан шүүлтүүрээр шүүж, 1:1 хяналтын дээж болон эластаза энзимтэй дээж бэлтгэн LC-MS багажаар шинжилсэн. Үр дүнг Agilent Mass Hunter Qualitative Analysis 10.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд нийт 16 биологийн идэвхт нэгдэл илрүүлэв. Ургамлын ханд болон эластаза энзимтэй дээжийн харьцуулсан шинжилгээнд глюконы хүчил, нимбэгийн хүчлийн пикийн талбай буурч, эмодины пикийн талбай нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өөрчлөлт нь дээжүүдийн хооронд ялгаатай байдлыг илэрхийлж байна. Дүгнэлт: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр антрахинон, фенолт болон флавоноидын бүлэгт хамаарах олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд илэрсэн. Эластаза энзимтэй харьцуулсан шинжилгээнд зарим нэгдлүүдийн пикийн талбайд өөрчлөлт ажиглагдсан нь эдгээр нэгдлүүд ферменттэй харилцан үйлчлэлцэж байгааг илтгэв. Иймээс уг ургамлын үндэс нь эластаза ферментийн идэвхэд нөлөөлөх боломжтой биологийн идэвхт нэгдлүүдийг агуулж байгаа бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны чиглэлд ашиглах судалгааны үндэслэлтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Б.Энхтуул ;Б.Номин ;Б.БуянжаргалҮндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь хотой (Leonurus sibiricus L.) ургамлын хандны тирозиназа дарангуйлах идэвхийн судалгаа(2026-09-15); ;Wirginia Kukuła-KochҮндэслэл: Тирозиназа нь меланогенезийн эхний болон хурд хязгаарлагч шатанд оролцож, L-тирозиныг L-DOPA болгон гидроксилжуулах, L-DOPA-г допахинон болгон исэлдүүлэх урвалыг катализладаг зэс агуулсан фермент юм. Тирозиназын идэвхийг бууруулах байгалийн гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь эм зүй, фармакогноз, гоо сайхны бүтээгдэхүүний судалгаанд ач холбогдолтой. Leonurus төрлийн ургамлууд фенолт нэгдэл, фенилпропаноид, флавоноид, иридоид, алкалоид болон дитерпеноид зэрэг олон төрлийн хоёрдогч метаболит агуулдаг бөгөөд зарим Leonurus зүйлээс ялгасан нэгдлүүдийн тирозиназа дарангуйлах үйлдэл өмнө нь мэдээлэгдсэн. Гэвч Сибирь хотой (Leonurus sibiricus L.) ургамлын центрифугийн хуваарилалтын хроматографиар ялгасан фракцуудын тирозиназа дарангуйлах идэвхийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: L. sibiricus ургамлын бутанолын фракцыг центрифугийн хуваарилалтын хроматографийн аргаар фракцлан, нимгэн үеийн хроматографийн профайлд үндэслэн нэгтгэсэн дээжүүдийн mushroom tyrosinase дарангуйлах идэвхийг үнэлж, хамгийн идэвхтэй фракцын бүлгийг тогтоох. Арга, аргачлал: L. sibiricus-ийн бутанолын фракцыг центрифугийн хуваарилалтын хроматографийн системээр ялгаж нийт 82 фракц цуглуулав. Фракцуудыг нимгэн үеийн хроматографийн аргаар silica gel хавтан дээр этилацетатметанол (85:15, v/v) хөдөлгөөнт фаз ашиглан хөгжүүлж, NPG илрүүлэгч урвалжаар боловсруулан хэт ягаан туяаны гэрэлд ажиглав. Ижил төстэй толбоны байрлал, тоо болон флуоресценцийн профайлтай дараалсан фракцуудыг нэгтгэж нийт 15 нэгтгэсэн дээж бэлтгэв. Центрифугийн хуваарилалтын хроматографийн 59-64-р фракцууд ижил төстэй TLC профайл үзүүлсэн тул дээж 11 болгон нэгтгэсэн. Тирозиназа дарангуйлах идэвхийг mushroom tyrosinase болон L-DOPA субстрат ашигласан 96-нүхт микроплейтийн спектрофотометрийн аргаар тодорхойлов. Дээжүүдийг DMSO-д 1 мг/мл концентрациар бэлтгэж, 100 мМ фосфатын буфер (pH 6.8), 20 мкл дээж, 20 мкл mushroom tyrosinase (500 ОУН/ мл)-ийг 10 минут урьдчилан инкубацалсны дараа 80 мкл 8 мМ L-DOPA нэмж 25°C-д 20 минут урвал явуулав. Допахромын үүсэлтийг Promega GloMax Explorer microplate reader-ээр 450 нм-д хэмжив. Дээжийн өөрийн шингээлтийг background хэмжилтээр засварлаж, кожик хүчил (1 мг/мл)-ийг эерэг хяналтаар ашиглав. Үр дүн: Нэгтгэсэн 15 дээжийн тирозиназа дарангуйлах идэвх харилцан адилгүй байв. Центрифугийн хуваарилалтын хроматографийн 59-64-р фракцуудыг агуулсан дээж 11 хамгийн өндөр идэвх үзүүлж, тирозиназын идэвхийг 35.89% дарангуйлав. Дараагийн өндөр идэвхийг дээж 14 (21.98%), дээж 5 (20.43%), дээж 3 (16.96%) үзүүлсэн бол бусад дээжийн дарангуйлалт 0-11.73%-ийн хооронд байв. Эерэг хяналт кожик хүчил ижил нөхцөлд 59.14% дарангуйлалт үзүүлсэн. Дээж 11-ийн идэвх бусад нэгтгэсэн дээжээс өндөр байсан нь биологийн идэвхтэй нэг буюу хэд хэдэн бүрэлдэхүүн центрифугийн хуваарилалтын хроматографийн 59–64-р фракцын мужид харьцангуй баяжсан байж болохыг таамаглаж байна. Дүгнэлт: Центрифугийн хуваарилалтын хроматографийн фракцлалт, TLC-д суурилсан фракцуудын нэгтгэл болон mushroom tyrosinase-L-DOPA скринингийг хослуулснаар L. sibiricus-ийн бутанолын фракцаас тирозиназа дарангуйлах идэвх харьцангуй өндөртэй бүлгийг тогтоох боломжтой байв. Центрифугийн хуваарилалтын хроматографийн 59-64-р фракцуудыг нэгтгэсэн дээж 11 нь цаашид LC-MS/MS шинжилгээ, биоидэвхэд чиглэсэн дахин фракцлалт, нэгдэл тусгаарлалт болон концентрацихамааралт IC5050 судалгаанд тэргүүлэх дээж болох боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа(2025-10-20) ;Б.Нурдана ;Б.Хулангоо ;Л.Дэнсмаа; Б.ЭнхтуулҮндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Silybum marianum (L.) Gaertn.-ыг үрээр үржүүлэн тарималжуулах боломжийн урьдчилсан судалгаа (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эрдэнэ сум дахь тарималжуулалтын талбайн нөхцөлд)(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Ч.Хонгорзул ;Б.Энхтуул ;Б.НоминБ.БуянжаргалҮндэслэл: Silybum marianum-ийн эмчилгээний боломжийг судалсан олон тооны туршилт, эмнэлзүйн судалгаанд түүний биологийн идэвхийг голчлон антиоксидант, үрэвслийн эсрэг, фиброзын эсрэг болон элэг хамгаалах үйлдэлтэй холбон авч үзсэн байдаг. Ялангуяа silymarin нь исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн мембраныг тодорхой төрлийн хорт нөлөөллөөс хамгаалах, уургийн нийлэгжилтэд нөлөөлөх зэрэг механизмаар элэг хамгаалах боломжтой гэж судалгаанд дурдсан байна. Иймээс Silybum marianum-ийг тарималжуулж, үрийг нь үйлдвэрлэлийн болон судалгааны зориулалтаар ашиглах нь эмийн ач холбогдол бүхий идэвхт бодисын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, чанартай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: S. marianum-ийг үрээр тарималжуулах боломжийг судалж, үрийн соёололт, суулгацын өсөлт хөгжил шилжүүлэн суулгасны дараах ургалт, фенологийн үе шат болон үрийн ургацын үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад S. marianum-ийн үрийг ашиглаж, тасалгааны нөхцөлд соёолуулан, хэвийн хөгжсөн суулгацыг хүлэмжинд бойжуулж, улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын тарималжуулалтын талбайд шилжүүлэн суулгав. Үрийн соёололтыг germination percentage (GP), дундаж соёололтын хугацааг (MGT), суулгацын өсөлтийг морфометрийн үзүүлэлтээр, ил талбайн амьдралтыг хувиар тооцоолов. Үрийн ургацын үед баг цэцгийн тоо, голч, нэг ургамлын үрийн жин, 1000 үрийн жин болон нэгж талбайн үрийн ургацыг тодорхойлов. Өгөгдлийг дундаж стандарт хазайлтаар илэрхийлж (±MNSD), статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлэв. Үр дүн: Нийт 1000 үрээс 852 үр соёолж, соёололтын хувь 85.2%, дундаж соёололтын хугацаа 11 хоног байв. Хүлэмжийн нөхцөлд суулгацын ургамлын өндөр 1.0-3.0 см, розеткын голч 1.2-7.0 см хүртэл нэмэгдэв. Ил талбайд шилжүүлэн суулгасан 452 суулгацаас 353 ургамал амьд үлдэж, амьдралт 78.1% байв. Анхны цэцэглэлт 6 дугаар сарын 12нд, бүрэн цэцэглэлт 7 дугаар сарын 9-нд, үр бүрэн боловсролт 8 дугаар сарын 30-нд ажиглагдсан бөгөөд тарилтаас үр боловсрох хүртэл 175 хоног зарцуулав. Нэг ургамалд дунджаар 18 салаа, 20 баг цэцэг үүсэж, баг цэцгийн голч 4.4 см, нэг ургамлын үрийн жин 15.5 г, 1000 үрийн жин 11.5 г, үрийн ургац 195.325 кг/га байв. Дүгнэлт: S. marianum нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын нөхцөлд үрээр үржиж, өсөлт хөгжил болон үр боловсролтын үндсэн үе шатыг бүрэн дамжин, үрийн ургац өгөх боломжтой болохыг тогтоов. Иймээс уг ургамлыг тухайн нөхцөлд эмийн түүхий эдийн зориулалтаар тарималжуулах боломжтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
