Х.Даариймаа
Loading...
Товч нэр
Х.Даариймаа
Бүтэн нэр
Хүрэлбат Даариймаа
Латин нэр
Khurelbat Daariimaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Б.Энхтуул ;Б.Номин ;Б.БуянжаргалҮндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа(2025-10-20) ;Б.Нурдана ;Б.Хулангоо ;Л.Дэнсмаа; Б.ЭнхтуулҮндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчний үед хэрэглэдэг ургамлын гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2026-09-15) ;Б.Нурдана ;Л.Дэнсмаа ;Ч.Хонгорзул ;Б.ТуяацэцэгЖ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Арьсны өвчин нь дэлхий дахинд өндөр тархалттай бөгөөд Монголчуудын дунд ургамлын гаралтай түүхий эдийг арьсны эмгэгийн үед уламжлалт болон ахуйн түвшинд хэрэглэсээр байгаа ч хэрэглээний давтамж, мэдээлэгчдийн зөвшилцөл, соёлын ач холбогдлыг тоон аргаар системтэй үнэлсэн судалгаа хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын иргэдийн арьсны өвчний үед хэрэглэдэг ургамлын гаралтай эмийн түүхий эдийн талаарх уламжлалт мэдлэг, хэрэглээний онцлог, соёлын ач холбогдлыг этноботаникийн тоон үзүүлэлтээр тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд арьсны өвчний үед хэрэглэгддэг ургамлын зүйлийн бүрдэл, хэрэглээний хэлбэр, давтамж, үр нөлөө, гаж нөлөө, бэлтгэх болон номхотгох аргын талаарх мэдээллийг бүртгэн авч, Ашиглалтын индекс (UV), Харьцангуй давтамжийн индекс (RFC), Мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (ICF), Үнэн байдлын түвшин (FL), Харьцангуй алдартай байдлын түвшин (RPL), Эрэмбээр зэрэглэх (ROP), Соёлын ач холбогдлын индекс (CII), Жаккард индекс (JI), Шеннон– Вийнерийн олон янз байдлын индекс (SDI) зэрэг этноботаникийн тоон үзүүлэлтүүдээр үнэлэв. Статистик боловсруулалтыг Microsoft Excel 2016 программаар хийв. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрөл (Протокол №25-06/03-03) болон дүгнэлт (Протокол №26/03-Б02)-ийн хүрээнд гүйцэтгэв. Үр дүн: 36 овгийн 73 зүйл ургамал бүртгэгдэж, Гол гэсэртэн, Сарнайн, Шүхэртэн, Сараана овгийн ургамал зонхилж байв. Хэрэглэх аргын хувьд хандлан угаалга, шавшлагаар хэрэглэх 29.6%, шүүсийг шууд түрхэх 18.9%, нухашлан тавих 18.1% байв. Зуун наст (Aloe barbadensis) UV=0.19, RFC=0.128, CII=0.19, RPL=1.00, ROP=100 үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн ба Нугараа алтан товч, Говийн ганга, Яшилдуу чацаргана, Их таван салаа мөн өндөр эрэмбэлэгдэв. Мэдээлэгчийн зөвшилцлийн индекс нь арьсны дулааны түлэгдэлд 0.82, ил шарханд 0.77, идээт батганд 0.76 зэрэг үзүүлэлттэй байв. Уламжлалт жорын 126 түүхий эдтэй 18 зүйл давхцаж, JI=10%; H′=3.4184, E=0.7967 гарав. Мэдээлэгчдийн 40.8% зовуурь багассан, 61.9% гаж нөлөө илрээгүй гэж мэдээллэв. Дүгнэлт: Арьсны өвчний үед ургамлын гаралтай түүхий эд хэрэглэх уламжлалт мэдлэг Улаанбаатар хотын иргэдийн дунд хадгалагдан байна. Өндөр эрэмбэлэгдсэн ургамлуудыг цаашдын фитохими, фармакологи, аюулгүй байдал, стандартчиллын судалгаанд зорилтот байдлаар сонгох боломжтой. Эдгээр үр дүн нь клиникийн үр нөлөөний шууд нотолгоо бус, уламжлалт хэрэглээ ба мэдээлэгчдийн туршлагын хэмжүүр болох боломжтой.
