Х.Чингэрэл
Loading...
Товч нэр
Х.Чингэрэл
Бүтэн нэр
Хорлоо Чингэрэл
Латин нэр
Khorloo Chingerel
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр эрсдэл бүхий хүмүүсийн дунд цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлыг илрүүлэх нь(2020-05-01) ;Ө.Цолмон; ;Ө.Ганчимэг; Зорилго: Энэхүү судалгааны зорилго нь зүрхний дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүст цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлын тархалтыг үнэлж, NT-pro BNP ба зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд зүрхний архаг дутагдлын шинж тэмдэггүй, зүрхний дутагдлын эрсдэл өндөртэй 3564 насны хүмүүсийг сонгон агшингийн загвараар хийв. Сийвэн дэх натри хөөгч пептид (NT-pro BNP)-ын хэмжээг FIA8000 аппаратыг ашиглан Европын Зүрхний Нийгэмлэгийн 2016 оны Зүрхний дутагдлын удирдамжид заасны дагуу NT-pro BNP>125 пг/мл-ээс их гарсан тохиолдолд сорилыг эерэг гэж үзэв. Цацалтын фракци хадгалагдсан зүрхний архаг дутагдал, диастолын үйл ажиллагааны алдагдлыг үнэлсэн. үр дүн: Судалгаанд зүрхний дутагдлын эрсдэлт хүчин зүйл бүхий 602 хүн хамрагдсан ба үүнээс 256 (42.5%) нь эрэгтэй, 346 (57.5%) нь эмэгтэй байсан. Судалгаанд оролцогсдын дундаж нас 51.71 ± 8.07 байлаа. Судалгаанд оролцогсдын 83 (13.8%)-д NT-pro BNP сорил эерэг тодорхойлогдов. Бидний судалгаанаас NT-pro BNP нь зүрхний архаг дутагдлын шинж тэмдэггүй хүмүүст нас, систол ба диастолын даралт, зүүн ховдлын масс, E/e’ харьцаатай шууд хамааралтай, харин бүсэлхийн тойрог, биеийн жингийн индекс, зүүн ховдлын цацалтын фракци болон E/A харьцаатай урвуу хамааралтай байсан. Натри хөөгч пептид (NT-pro BNP) нь нас, даралт ихсэлт болон чихрийн шижинтэй статистик ач холбогдолтой байлаа (p<0.05). Судалгаанд хамрагдагсдын 12.3%-д цацалтын фракци хадгалагдсан, шинж тэмдэггүй зүрхний дутагдал оношлогдсон. Цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлын эрт оношлогоонд натри хөөгч пептид (NTpro BNP)-ыг үнэлэхэд оношлогооны мэдрэг чанар 85.0%, өвөрмөц чанар 88.6%, (AUC) 0.92 (95% CI 0.86-0.98) тус тус байв. Дүгнэлт: NT-pro BNP хэмжээ (≥125 pg/ml) харьцангуй ихэссэн судалгаанд оролцогчдод зүрхний архаг дутагдлын онош батлагдах нь илүүтэй байна. Натри ялгаруулагч пептидэд суурилсан эрт илрүүлгийг зүрхний хэт авиан шинжилгээний хамт эрсдэлт бүлэгт хийх нь шинж тэмдэггүй зүүн ховдлын диастолын үйл ажиллагааны алдагдлын тархалтыг илрүүлэхэд ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал ба зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн харьцуулсан судалгаа(2021-09-01) ;Б.Индэрмаа; Ц.СумъяаСудалгааны зорилго нь Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн дундах тосгуурын жирвэгнэх хэм алдагдлыг илрүүлж, зүрх судасны зарим эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулан судлахад оршиж байв. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 127 өрхийн эрүүл мэндийн төвөөс нийт 4515 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, тосгуурын жирвэгнэх хэм алдагдлын эрсдэлт хүчин зүйлсийг судлахдаа асуумж, биемахбодийн хэмжилтүүд, оношийг батлахын тулд багажийн шинжилгээг хийсэн. Судалгаанд оролцсон 4515 хүнд microlife аппаратыг ашиглан тосгуурын жирвэгэнх хэм алдагдлыг илрүүлэхэд 49 тохиолдол буюу 1.1%-д нь тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн. Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн хүмүүсийн дундах зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг судлахад хорт зуршлын хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь зонхилох эрсдэлт хүчин зүйл болж байна.
