Badamtsetseg, Myagmarsuren
Loading...
Товч нэр
Badamtsetseg, Myagmarsuren
Бүтэн нэр
Badamtsetseg Myagmarsuren
Латин нэр
Badamtsetseg Myagmarsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины эмгэгийн үед хэрэглэж буй зарим биохүрэхүй өндөртэй эмийн зардлыг хэмнэх боломжийн судалгаа(2024-04-13) ;Г.Дауренбек ;Э.Ганзул ;А.Мөнхзаяа ;Б.ТунгалагҮндэслэл: Нянгийн эсрэг бэлдмэлийг эмийн биохүрэхүйгээс нь хамааран тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлэх (IVOST) удирдамжийн дагуу шилжүүлснээр эмчлүүлэгчийн судсанд хатгалт хийх тоог цөөрүүлэх, янз бүрийн халдвар авах болон тромбофлебит үүсэх эрсдэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэх хоногийг цөөрүүлэх, эмчилгээнд гарах зардлыг бууруулах болон эмнэлгийн ажилтны ажлын ачааллыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой тул “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотик эмийн хэрэглээг судлан зарим биохүрэхүй өндөртэй антибиотикийг удирдамжийн дагуу үйлчлүүлэгчид тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлснээр гарах зардлын хэмнэлтийг тооцох зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлсэн 520 эмчлүүлэгчийн өвчний түүхээс шаардлагатай мэдээллийг цуглуулан авч үр дүнгийн боловсруулалтыг SPSS-26.0 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн:Судалгаанд хамрагдсан 520 эмчлүүлэгчийн 39.2% (n=204) эрэгтэй, 60.8% (n=316) эмэгтэй дундаж нас 57.6±16.8, хэрэглэсэн эмийн дундаж тоо 14.14±2.52 байв. Эмчлүүлэгчид нийт 14 төрлийн антибиотик хэрэглэсэн байснаас 6 нь удирдамжийн дагуу шилжүүлэх боломжтой байлаа. Эмчлүүлэгчдийн 62.5% (n=325) шилжүүлэх боломжтой антибиотик хэрэглэсэн, IVOST удирдамжийн шаардлага хангасан байсан ба тэдний 7.7% (n=25) нь ууж хэрэглэсэн, үлдсэн 92.3% (n=300) нь тарилгаар хэрэглэсэн байна. Тарилгаар хэрэглэсэн нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 29271.42±7815.68 төгрөг байсан ба нийт 8,682,365 төгрөг байв. Эмчилгээ эхэлснээс 72 цагийн дараа уух эмийн хэлбэрт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн тохиолдолд нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 17,384.65±1,791.93 төгрөг, нийт зардал 4,777,565.1 төгрөг байсан ба хатгалтын тоог 6.07±0.84оор бууруулах, нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардлыг 40.6%-иар, нийт зардлыг 3,904,800 төгрөгөөр буюу 44.97%-иар хэмнэх боломжтой байна. Дүгнэлт: IVOST олон улсын удирдамжийн дагуу уух эмийн хэлбэрт шилжүүлснээр тарилгын шингэн, нэг удаагийн хэрэгсэл болох шприц, систем болон хөвөн, наалт зэрэг туслах материалуудын зардлыг нэг эмчлүүлэгчид дунджаар 11,608.65±5,022.26 төгрөгөөр, нийт 895,666.3 төгрөгөөр бууруулах боломжтой байна.
