Loading...
Уушгины эмгэгийн үед хэрэглэж буй зарим биохүрэхүй өндөртэй эмийн зардлыг хэмнэх боломжийн судалгаа
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
4
Start Page
92
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нянгийн эсрэг бэлдмэлийг эмийн биохүрэхүйгээс нь хамааран тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлэх (IVOST) удирдамжийн дагуу шилжүүлснээр эмчлүүлэгчийн судсанд хатгалт хийх тоог цөөрүүлэх, янз бүрийн халдвар авах болон тромбофлебит үүсэх эрсдэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэх хоногийг цөөрүүлэх, эмчилгээнд гарах зардлыг бууруулах болон эмнэлгийн ажилтны ажлын ачааллыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой тул “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотик эмийн хэрэглээг судлан зарим биохүрэхүй өндөртэй антибиотикийг удирдамжийн дагуу үйлчлүүлэгчид тарилгын хэлбэрээс уух эмийн хэлбэрт шилжүүлснээр гарах зардлын хэмнэлтийг тооцох зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан “Уушгины эмгэг судлалын тасаг”-т хэвтэн эмчлүүлсэн 520 эмчлүүлэгчийн өвчний түүхээс шаардлагатай мэдээллийг цуглуулан авч үр дүнгийн боловсруулалтыг SPSS-26.0 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн:Судалгаанд хамрагдсан 520 эмчлүүлэгчийн 39.2% (n=204) эрэгтэй, 60.8% (n=316) эмэгтэй дундаж нас 57.6±16.8, хэрэглэсэн эмийн дундаж тоо 14.14±2.52 байв. Эмчлүүлэгчид нийт 14 төрлийн антибиотик хэрэглэсэн байснаас 6 нь удирдамжийн дагуу шилжүүлэх боломжтой байлаа. Эмчлүүлэгчдийн 62.5% (n=325) шилжүүлэх боломжтой антибиотик хэрэглэсэн, IVOST удирдамжийн шаардлага хангасан байсан ба тэдний 7.7% (n=25) нь ууж хэрэглэсэн, үлдсэн 92.3% (n=300) нь тарилгаар хэрэглэсэн байна. Тарилгаар хэрэглэсэн нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 29271.42±7815.68 төгрөг байсан ба нийт 8,682,365 төгрөг байв. Эмчилгээ эхэлснээс 72 цагийн дараа уух эмийн хэлбэрт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн тохиолдолд нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардал 17,384.65±1,791.93 төгрөг, нийт зардал 4,777,565.1 төгрөг байсан ба хатгалтын тоог 6.07±0.84оор бууруулах, нэг эмчлүүлэгчийн антибиотикийн дундаж зардлыг 40.6%-иар, нийт зардлыг 3,904,800 төгрөгөөр буюу 44.97%-иар хэмнэх боломжтой байна. Дүгнэлт: IVOST олон улсын удирдамжийн дагуу уух эмийн хэлбэрт шилжүүлснээр тарилгын шингэн, нэг удаагийн хэрэгсэл болох шприц, систем болон хөвөн, наалт зэрэг туслах материалуудын зардлыг нэг эмчлүүлэгчид дунджаар 11,608.65±5,022.26 төгрөгөөр, нийт 895,666.3 төгрөгөөр бууруулах боломжтой байна.
Background: Medicines misuse, a global concern highlighted by the World Health Organization (WHO), often involves inappropriate administration routes, such as injectable drugs when oral alternatives are viable. Implementing IVOST guidelines for converting injectable antibiotics to oral form presents a significant cost-saving opportunity. Aim: This study aims to assess antibiotic usage in the Pulmonary Pathology Department and quantify potential cost savings by converting highly bioavailable antibiotics from injectable to oral forms, following IVOST guidelines. Materials and methods: A retrospective analysis was conducted, utilizing medical records of 520 patients admitted to the Pulmonary Pathology Department. Data were processed using SPSS-26.0 software. Results: Among the 520 inpatients included in the study, 39.2% (n=204) were men, and 60.8% (n=316) were women, with an average age of 57.6±16.8 years. The average number of drugs used per patient was 14.14±2.52. Of the patients, 62.5% (n=325) used switchable antibiotics meeting IVOST guidelines, among which only 7.7% (n=25) utilized oral antibiotics, while the remaining 92.3% (n=300) administered them via injection. The average cost of injectable antibiotics was 29,271.42 ± 7,815.68 MNT, totaling 8,682,365 MNT. After 72 hours from the start of treatment, if continued in the form of oral medicine, the average cost per patient was 17,384.65±1,791.93 MNT, resulting in a total cost of 4,777,565 MNT. This approach also reduced the number of injections by 6.07±0.84 per patient, with the average cost of antibiotics per patient reduced by 40.6%, totaling 3,904,800 MNT or 44.97% in savings. Conclusion: Additionally, adhering to IVOST guidelines could reduce the cost of sodium chloride, novocaine and disposable tools such as syringes, systems, and auxiliary materials such as sponges and stickers by an average of 11,608.65 ± 5,022.26 MNT per patient, amounting to a total savings of 895,666.3 MNT.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/185
Эшлэл
Г.Дауренбек, Э.Ганзул, А.Мөнхзаяа, Б.Тунгалаг, Б.Анхтуяа, Б.Мягмарсүрэн нар. Уушгины эмгэгийн үед хэрэглэж буй зарим биохүрэхүй өндөртэй эмийн зардлыг хэмнэх боломжийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(4):92-96.
