Badamtsetseg, Myagmarsuren
Loading...
Товч нэр
Badamtsetseg, Myagmarsuren
Бүтэн нэр
Badamtsetseg Myagmarsuren
Латин нэр
Badamtsetseg Myagmarsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа(2024-04-13) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр)(2026-05-22) ;Б.Отгонбилэгт; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Байгууллагын хөгжилд байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээ, харилцааны соёл, хамтын ажиллагааны хэв маяг зэргээр илэрхийлэгддэг байгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагын хувьд байгууллагын соёл нь зөвхөн дотоод уур амьсгал төдийгүй ирээдүйн мэргэжилтний мэргэжлийн ёс зүй, хандлага, харилцааны соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын их, дээд сургуулиудад байгууллагын соёлын талаарх ойлголт, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ болон сэтгэл ханамжийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэн судалгаа ховор байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ажилтан болон оюутнуудын байгууллагын соёлын талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлж сэтгэл ханамжтай харьцуулан үнэлэх зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба Эм зүйн сургуульд ажиллаж буй багш, ажилтан болон суралцаж буй оюутнуудыг хамруулан нийт 194 оролцогчоос асуумж хуудсаар мэдээлэл цуглуулав. Судалгааны мэдээллийг SPSS-26.0 программ ашиглан боловсруулж, P<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд нийт 194 оролцогч хамрагдсан бөгөөд 87.6% нь оюутан, 12.4% нь багш байв. Оролцогчдын 93.3% нь эмэгтэй, 6.7% нь эрэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын өөрийн үнэлгээгээр байгууллагын соёлын бодлогын талаар 47.9% нь дунд зэрэг мэддэг, 19.6% нь сайн, 4.6% нь маш сайн мэддэг гэж үнэлсэн бол 24.2% нь мэдэхгүй, 3.6% нь огт мэдэхгүй гэж хариулсан байна. Бүлэг хооронд харьцуулан судлахад сэтгэл ханамжийн дундаж оноо багш, ажилтанд 3.73, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын оюутнуудад 4.19, төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудад 3.42 байсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.003). Төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудын дунд 5-р дамжааны оюутнууд байгууллагын соёлыг хамгийн өндөр үнэлсэн (Yнэт зүйлс 3.99, зан үйл 4.14, сэтгэл ханамж 3.56) бол 4-р дамжаанд зан үйлийн хэм хэмжээ (2.88) болон сэтгэл ханамж (2.41) хамгийн бага байв (p<0.05). Сэтгэл ханамжийн түвшингээр оролцогчдын 41.2% нь “Сайн”, 29.4% нь “Маш сайн” гэж үнэлсэн бөгөөд байгууллагын соёлын бодлогын мэдлэг болон сэтгэл ханамжийн хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (p=0.001). Мөн сэтгэл ханамж нь байгууллагын соёлын үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байсан ба хамгийн хүчтэй хамаарал нь дотоод орчны соёл, тав тух (r=0.802), байгууллагын имиж (r=0.787), мэдээллийн хүртээмж (r=0.760) байв. Дүгнэлт: Эм зүйн сургуулийн багш, ажилтан, оюутнуудад байгууллагын соёлын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээг үнэлэх хандлага нь тэдний албан тушаал, туршлагаас хамааран харилцан адилгүй байна. Соёлын бодлогыг хангалттай түвшинд мэддэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа бол мэдлэг багатай оролцогчдын сэтгэл ханамж доогуур байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ(2022-11-02) ;Ц.Ариунсайхан; ; ; Үндэслэл: Эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжийн бүтэц, зохион байгуулалт, эм зүйчдийн үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ манай улсад ялгаатай байгаагийн зэрэгцээ эмнэлзүйн эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны дескриптив загварыг ашиглан хийсэн бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй эм зүйн болон эмнэлзүйн эм зүйн тусламж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн боловсруулсан асуумжийг ашигласан. Үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 50 оронд дунджаар 0.62 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид 80.9 ор ногдож байна. Судалгаанд хамрагдсан ихэнх эмнэлэг гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, эмийг нэгж тунгаар савлах, эмийг эмчлүүлэгчид олгох үйлчилгээг тогтмол үзүүлдэг бол судсаар сэлбэх шингэний холимог бэлтгэх, эмийн эмчилгээний хяналт хийх, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээг ховор эсвэл огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмнэлзүйн эм зүйч дутагдалтай ба эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын харьцуулсан судалгаа(2024-03-20) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар жагсаалттай харьцуулан хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2019 оны 21 дэх загвар жагсаалтад 29 бүлгийн 570 эм 652 эмийн хэлбэрээр орсноос 47.4%-ийг ууж хэрэглэх эмийн хэлбэр, 28.6%ийг халдварын эсрэг эм, 0.18%-ийг диализийн уусмал, 92%-ийг дан найрлагатай эм, 8%-ийг нийлмэл найрлагатай эм эзэлж байна. 2023 оны 23 дэх загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэрэглэх хэлбэрээр орсон байна. Нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭ-ийн Х дэх жагсаалтад 30 бүлгийн 519 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Нийт 84 эмийн молекул эм судлалын ангилалаар давхардан орсон байна. Дүгнэлт: МУ-ын ЗШЭ-ийн IX, X дэх жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтуудтай ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын зах зээл дэх зарим метронидазол эмийн эквивалент чанарыг тогтоох асуудалд(2022-04-28) ;Б.Даваадулам; ;Г.Дөлгөөн ;Б.Тунгалаг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал(2024-01-28) ;О.Мөнгөнчимэг; ; ; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Дүүргийн 7 нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэгчид үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг 2023 оны байдлаар асуумжийн аргаар аналитик судалгааны агшны загвараар судалж, SPSS–26.0 программаар тойм статистик боловсруулалт хийж, тоон хувьсагчдад дундаж, стандарт хазайлтыг, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгүүд 30-400 ортой, эмнэлэгт ажиллах эм зүйчийн тоо 1-9, эмнэлзүйн эм зүйчийн тоо 0-4, 50 оронд дунджаар 0.22±0.17 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид дунджаар 204.57±118.1 ор ногдож байна. Эмнэлзүйн эм зүйн үндсэн тусламж үйлчилгээнээс эмнэлгийн мэргэжилтэн, эмчлүүлэгчид сургалт, мэдээллээр хангах (100%), зардал үр дүнгийн судалгаа хийх (85.7%) үйлчилгээг хамгийн сайн нэвтрүүлсэн байна. Дүүргийн эмнэлгийн эм зүйн албанаас үзүүлж буй тасгийн эм зүйн тусламж үйлчилгээ ялгаатай ба судалгаанд хамрагдсан бүх эмнэлэг 100.0% тарилгаар хэрэглэх эмийн холимог бэлтгэдэггүй, 85.7% нь шим тэжээлийн багийн гишүүнээр ажиллах, эс хордуулах эм бэлтгэх үйлчилгээг огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нэг эмнэлзүйн эм зүйчид 204.57±118.1 ор ногдож байгаа нь MNS 5260:2015” стандартын шаардлагыг хангахгүй байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, хоорондоо ялгаатай байна.
