С.Мөнхбат
Loading...
Товч нэр
С.Мөнхбат
Бүтэн нэр
Сүхээ Мөнхбат
Латин нэр
Sukhee Munkhbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
34 results
Now showing 1 - 10 of 34
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Potentially Inappropriate Medications in Hospitalized Elderly Patients with Kidney Disease(Mongolian National University of Medical Sciences, 2019-09-25); ;Ganbold, Dashdulam ;Olonbayar, Otgonjargal; Bayarkhangai, BuuveeObjective: Our purpose was to use the Beers criteria to determine potentially inappropriate medications in people 65 years of age and older who were hospitalized in the Nephrology and Endocrinology Department of The Second General Hospital in Ulaanbaatar, Mongolia from October to December in 2017. Methods: A total of 75 patients’ medical records were selected who were aged ≥ 65 and diagnosed with kidney diseases. The patient’s age, sex, serum creatinine, the number of potentially inappropriate medications prescribed were determined. Descriptive statistics, frequency analysis, and t-tests were used for normally distributed variables. The Mann-Whitney U test was used for variables with a non-normal distribution. Results: Most patients for whom data were creatine clearance data were available (36/41, 87%) were prescribed at least one potentially inappropriate medication, and the number prescribed of potentially inappropriate medications was moderately correlated with length of hospital stay (r= .326, p < .05). The frequency of potentially inappropriate medications prescribed in patients with CrCL <60 ml/min was significantly higher than in patients with CrCL level 60 – 90 ml/min (29/31 vs. 7/10, X2 (1) = 50.45, p < .001). A total of 195 potentially inappropriate medications were prescribed to 75 elderly patients diagnosed with renal disease, and these included antibiotics, anticonvulsants, proton pump inhibitors, and calcium channel blockers. Conclusion: Potentially inappropriate medications were frequently prescribed to hospitalized geriatric patients with kidney disease. Health care professionals in Mongolia need to collaborate to optimize pharmacotherapy based on renal function to avoid the complications of potentially inappropriate medications for geriatric patients with kidney disease. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Biochemical and Hematological Patterns of Hospitalized COVID-19 Patients in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2023-11-06); ; ; Objectives: The impact of COVID-19 prompted a race to find a treatment that would reduce its mortality. This study aimed to analyze how the clinical and laboratory characteristics reflect the disease process and progression of COVID-19 cases in hospitalized patients of Mongolia, which could be informative in managing patients with COVID-19. Methods: A cross-sectional study was conducted on the prescription patterns of drugs given to hospitalized patients diagnosed with COVID-19. A total of 1012 participants were recruited in the study. These were identified from the reported positive cases by polymerase chain reaction or antigen reactivity performed in Ulaanbaatar. Result: A total of 1096 patients participated in this study. The mean age was 51.86 ± 16.98 for male patients and 52.23 ± 16.4 for female patients. It has been revealed that there are statistically significant differences between male and female patients. RBC was 4.56 ± 0.79 M/ UL and 5.08 ± 1.36 M/UL, men and women respectively. The levels of C-reactive protein (CRP) in female COVID-19 patients were significantly higher (46.75 ± 72.83 mg/dL) compared to male patients (33.94 ± 47.96 mg/dL). The platelet count (PLT) was 245.32 ± 77.71 for male patients, while there was a significant reduction in PLT count in female patients (229.30 ± 71.59). Conclusions: Patients with COVID-19 in Mongolia appeared to remain in the hospital for 6.86 ± 2.43 days, shorter than in other countries. Hematological analysis showed that female patients had elevated C-reactive protein levels and decreased PLT count. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний архаг дутагдал оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд тун тохируулах болон эсрэг заалттай эмийн хэрэглээний судалгаа(2023-04-24) ;Ц.Дэлгэрмаа ;М.Хулан ;Ц.Зулмандах ;Н.Насанжаргал - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жор баригчийн мэргэжлийн ёс зүйн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь(2025-01-01) ;Б.Удвал; Үндэслэл: Эмийн санд ажиллаж буй эм зүйн мэргэжилтнүүд бол нийтэд хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн мэргэжилтэн бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгуур юм. Тэд өөрийн бие даасан байдал, байгууллагын зорилго, мэргэжлийн үйл ажиллагааны стандартын тэнцвэрийг хадгалж ажиллах шаардлагатай бөгөөд ёс зүйн олон бэрхшээл, сорилттой тулгардаг болохыг цөөнгүй судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. Олон улсад нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа эм зүйн мэргэжилтнүүдийн анагаах ухааны ёс зүйн мэдлэг, үүсэж буй ёс зүйн асуудалд хандах хандлага, түгээмэл тохиолдож буй асуудлыг илрүүлэх судалгаа нэлээдгүй хийгдсэн ч манай улсад энэ чиглэлээр хийсэн судалгаа ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн мэргэжлийн ёс зүйн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загварыг ашиглан 2024 оны 03 сараас 09 сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулав. Судалгааны мэдээллийг 4 бүлэг, 39 хаалттай асуулт бүхий асуумжаар цуглуулан мэдлэг, хандлага, дадлын түвшнийг тодорхойлов. Статистик боловсруулалтад 8Р88-25.0 программ ашигласан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй ба 301 (80.48%) нь эм зүйч, 73 (19.52%) эм найруулагч байв. Мөн 259 (69.3%) нь II зэрэглэлийн эмийн санд ажилладаг бөгөөд ёс зүйн сургалтад 305 (81.6%) нь хамрагдсан. Эм зүйн мэргэжилтнүүдийн 56.1% нь мэргэжлийн ёс зүйн дүрмийн мэдлэг хангалтгүй, 54.5% нь ёс зүйн асуудалд хандах хандлага муу, 48.9% нь зохисгүй дадалтай байгаа нь тогтоогдсон бөгөөд мэргэжилтэй нь уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Жор баригчдын ёс зүйн мэдлэг нь мэргэжил, нас, нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилласан жил, мэргэжлийн зэрэг, төгссөн сургууль зэрэгт ялгаагүй, харин оролцогчдын өөрийгөө үнэлсэн ёс зүйн мэдлэгийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна (С^ 95%, р=0.0001). Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн ёс зүйн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг хангалтгүй байна. 2. Ёс зүйн зарим тохиолдлуудад хандах хандлага сөрөг, дадал зохисгүй байна. Иймд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг талаарх мэдлэг олгох сургалтыг эм зүйн мэргэжилтнүүдийн хэрэгцээнд суурилан эрчимжүүлэх шаардлагатай юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны хавдрын эмийн эмчилгээний бодит өртгийн тооцоллын судалгаа(2021-03-21) ;Л.ХэрлэнчимэгЭрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч бүрт тэгш хүртээмжтэй, тасралтгүй, чанартай хүргэх үндсэн нөхцөл нь Хавдар тухайн үйлчилгээнд тохирсон санхүүжилтийг олгох явдал юм. Нөгөө Химийн эмчилгээ талаас санхүүжилтийн дутагдалтай байдал нь чанартай тусламж Бодит өртөг үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн насжилтыг нэмж сэтгэл Төсөв ханамжийг дээшлүүлэхэд бэрхшээл учруулж хувь хүн эмчилгээнд дутагдсан зүйлсийг авахад зориулж нэмэлт зардал гаргах нөхцлийг үүсгэж байна. Энэ бэрхшээл манай орны эрүүл мэндийн бүх салбар тэр дундаа хавдрын эмчилгээнд их тулгарч байна. Иймээс салбарын санхүүжилтийн тогтолцоог бодит зардалд тохирсон оновчтой болгох үүднээс цусны хавдрын эмийн эмчилгээний бодит өртгийг тооцож хувиарлагдсан төсвийг нэмэгдүүлэх шаардлага нэн чухал байна. Зорилго: Цусны хавдрын (C81-C85, C90-C92) оноштой хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийн эмчилгээний бодит өртгийг тооцож,иргэдээс гарах нэмэлт зардлыг тодорхойлж цусны хавдрын хими эмчилгээ үйлчилгээний бодит өртгийг одоогийн төсөвлөгдсөн санхүүжилттэй харьцуулан судлаж дүгнэлт өгөхөд оршино. Материал, арга зүй: Ретроспектив судалгааны аргачлалаар хийсэн бөгөөд судалгааны материал цуглуулахдаа 2020.01.01-2020.12.31 хүртлэх хугацаанд Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төв (ЦЭСЧШСТ)–д цусны хавдар (C81-C85, C90-C92) оноштой хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийн өвчний түүхийг түүвэрлэн авч эмчилгээ үйлчилгээний бодит өртөг, тусламж үйлчилгээнд эмчлүүлэгчээс гарч буй нэмэлт зардлын судалгаа хийв. Үр дүн: Судалгаанд нийт 173 эмчлүүлэгч хамрагдсан эдгээрээс 90 эрэгтэй, 83 эмэгтэй, дундаж наслалт 50, дундаж ор хоног 8.9±1.3 байв. Эмчлүүлэгчдийн 98(55%) нь Ходжикны бус лимфом (ХБЛ), 23(12.9%) нь цочмог миелойдлейкеми (ЦМЛ), 11(6.1%) нь ТМ, 14(7.8%) нь ходжкины лимфом (ХЛ), 11(6.1%) нь архаг миелоллейкеми (АМЛ), 8(4.4%) нь цочмог лимфойдлейкеми (ЦЛЛ), 4(2.2%) нь архаг лимфойдлейкеми (АЛЛ), 4 (2.2%) нь цочмог промиелоцитын лейкеми оноштой байв. Нийт зардалын 56.7%-ийг Ходжикны бус лимфомын эмчилгээнд зарцуулж байна.Цусны хавдрын 1 удаагийн хими эмчилгээний дундаж өртөг 1’183’461.25 төгрөг, бусад дэмжих эмчилгээний дундаж зардал 191’080 төгрөг байсан бөгөөд нэг эмчлүүлэгчид хийх хими эмчилгээний зардал дунджаар 1’374’541.50 төгрөг байв. Үйлчлүүлэгчээс гарсан зардал ХБЛ-н эмчилгээнд хамгийн их өртөгтэй ба хамгийн багадаа жилд 5’250’000 төгрөг, хамгийн өндөр зардал 18’000’000 төгрөг, бусад оношийн тухайд жилд дундажаар 3’580’000 төгрөг тус тус байв. Нийт хими эмчилгээний зардалд жилд дунджаар 1’329’415’726 төгрөгийн төсөв шаардагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зан үйлийн шалтгаант антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн эдийн засгийн хохирлыг тооцох нь(2020-04-13) ;М.Халиунаа ;М.Уранчимэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн(2025-01-01) ;Б.Удвал; Үндэслэл: Нийтийн үйлчилгээтэй эмийн сан нь үйлчлүүлэгчид урьдчилан цаг товлох. төлбөр төлөх шаардлагагүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг олгодог байгууллага юм. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ хөгжиж жор баригчийн үүрэг зөвхөн эм. эмнэлгийн хэрэгслийг хангах. олгохоос гадна эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх. эрүүл мэндийг дэмжих. хамгаалах чиглэл рүү өргөжиж байгаа нь тэднийг өдөр тутам ёс зүйн асуудалтай тулгарах нөхцөлийг бүрдүүлж байна. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарт тохиолдож буй ёс зүйн асуудлыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2024 оны 03-р сараас 09-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй. судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж асуумжийн хуудсаар мэдээллийг цуглуулав. Статистик боловсруулалтад ЗРЗЗ-25.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй. 301 (80.48%) нь эм зүйч. 230 (61.5%) нь 30-аас доош насны. 214 (57.2%) нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд 5 хүртэлх жил ажилласан байв. Тулгамдаж буй асуудлыг илрүүлэх нээлттэй асуултын хариултуудыг агуулгаар нь эмийн сангийн удирдлага. зохион байгуулалттай холбоотой. мөрдөж ажиллах хууль. дүрэм журамтай холбоотой болон үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн харилцаатай холбоотой асуудал гэсэн үндсэн 3 бүлэг. 15 дэд бүлэгт ангилан кодолж давтамжийг тооцоход жороор олгох эмийг жоргүйгээр авахыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн харилцаа хандлага (27.5%). хүчингүй жороор эм авах (14%) зэрэг нь хамгийн түгээмэл тохиолдож байгааг тогтоов. Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөж ажиллах ёстой эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн мэдлэг 56.1%-д нь хангалтгүй байв. 2. Жор баригчдын зарим ёс зүйн тохиолдлуудад хандах хандлага 54.5%-д нь сөрөг. дадал 48.9%-д нь зохисгүй байна. 3. Жор баригчдын хувьд хамгийн түгээмэл тулгарч буй ёс зүйн асуудал нь иргэд жороор олгох эмийг жоргүйгээр олгохыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн ёс зүйгүй харилцаа (27.5%). хүчингүй жороор эм авахыг хүсэх (14%) зэрэг асуудлууд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал(2023-11-03) ;Ч.Батзул; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг манай улсад 1990-ээд оноос эхлэн нэвтрүүлсэн ч эмнэлгүүдийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт өөр, үзүүлж буй тусламж үйлчилгээ ялгаатай байна. Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар судалгаа хараахан олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Орон нутгийн 15 эмнэлгийн эмнэлзүйн эм зүйчийн үзүүлж буй тусламж үйлчилгээг асуумжийн аргаар аналитик судалгааны агшны загвараар судалж, SPSS–23.0 программаар тойм статистик боловсруулалт хийж, тоон хувьсагчдад дундаж, стандарт хазайлтыг, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан орон нутгийн эмнэлгүүд 110-500 ортой, эмнэлэгт ажиллах эм зүйчийн тоо 1-8, эмнэлзүйн эм зүйчийн тоо 0-3, 50 оронд дунджаар 0.198±0.149 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид дунджаар 243.31±98.72 ор ногдож байна. Эмнэлзүйн эм зүйн үндсэн тусламж үйлчилгээнээс эмнэлгийн мэргэжилтэнд сургалт хийх (93.3%) болон эмчлүүлэгчдэд сургалт хийх үйлчилгээ (80.0%)-г хамгийн сайн, эмнэлзүйн судалгаанд оролцох (20.0%) болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ (40.0%)-г хамгийн бага нэвтрүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгийн 53.3% нь тасгийн тойрон үзлэгт орох, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээ болон эс хордуулах эм бэлтгэх үйлчилгээг үзүүлдэггүй, шим тэжээлийн багийн гишүүнээр ажиллах үйл ажиллагаанд 66.7% нь оролцдоггүй байна. Эмчлүүлэгчид эмийг олгох (3.07±1.751), эмийн жорыг үнэлэх (3.2±0.775) үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Дүгнэлт: Орон нутгийн эмнэлгийн нэг эмнэлзүйн эм зүйчид 243.31±98.72 ор ногдож байгаа нь MNS 5260:2015” стандартын шаардлагыг хангахгүй байна. Орон нутгийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, хоорондоо ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа(2021-09-01) ;П.Золжаргал; Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг салбар бол эм хангамжийн салбар юм. Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин гүйцэтгэж буй ажлын ачаалалтай харьцуулахад бага, ажлын ачаалал их байгаагаас өөр салбарт шилжих хандлага эрс нэмэгдэж байгааг дурьджээ.1 Эрүүл мэндийн ажилчдын, түүний дотор нийтийн үйчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал, хөдөлмөрийн нормчлолыг зөв тогтоох нь эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.3-6 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэлийн хувьд ялгаатай эсэхийг тодорхойлох зорилгоор УБ хотын 9 дүүрэгт байрлах нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа 134 жор баригчийг хронометражийн аргаар судлаж, ANOVA шинжилгээний аргыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Судалгаанд оролцсон жор баригчдын 9%(12) нь дипломын боловсролтой, 76.9%(103) нь бакалаврын боловсролтой, 12.7%(17) нь магистрын зэрэгтэй, 1,5%(2) нь докторын зэрэгтэй байсан. Ажлын туршлага нь 1-2 жил 24.6%(33), 3-5 жил 40.3%(54), 6-10 жил 17.2%(23), 10-с дээш жил 17.9%(24)-ийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан жор баригчдын 26.1%(35) нь 1-р зэрэглэлийн эмийн санд, 73.9%(99) нь 2-р зэрэглэлийн эмийн санд ажиллаж байна. Судалгааны дүнгээс харахад эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал нь боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэл нөлөөлөхгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа(2024-04-13) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна.
