Badamtsetseg, Myagmarsuren
Loading...
Товч нэр
Badamtsetseg, Myagmarsuren
Бүтэн нэр
Badamtsetseg Myagmarsuren
Латин нэр
Badamtsetseg Myagmarsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр)(2026-05-22) ;Б.Отгонбилэгт; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Байгууллагын хөгжилд байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээ, харилцааны соёл, хамтын ажиллагааны хэв маяг зэргээр илэрхийлэгддэг байгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагын хувьд байгууллагын соёл нь зөвхөн дотоод уур амьсгал төдийгүй ирээдүйн мэргэжилтний мэргэжлийн ёс зүй, хандлага, харилцааны соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын их, дээд сургуулиудад байгууллагын соёлын талаарх ойлголт, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ болон сэтгэл ханамжийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэн судалгаа ховор байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ажилтан болон оюутнуудын байгууллагын соёлын талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлж сэтгэл ханамжтай харьцуулан үнэлэх зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба Эм зүйн сургуульд ажиллаж буй багш, ажилтан болон суралцаж буй оюутнуудыг хамруулан нийт 194 оролцогчоос асуумж хуудсаар мэдээлэл цуглуулав. Судалгааны мэдээллийг SPSS-26.0 программ ашиглан боловсруулж, P<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд нийт 194 оролцогч хамрагдсан бөгөөд 87.6% нь оюутан, 12.4% нь багш байв. Оролцогчдын 93.3% нь эмэгтэй, 6.7% нь эрэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын өөрийн үнэлгээгээр байгууллагын соёлын бодлогын талаар 47.9% нь дунд зэрэг мэддэг, 19.6% нь сайн, 4.6% нь маш сайн мэддэг гэж үнэлсэн бол 24.2% нь мэдэхгүй, 3.6% нь огт мэдэхгүй гэж хариулсан байна. Бүлэг хооронд харьцуулан судлахад сэтгэл ханамжийн дундаж оноо багш, ажилтанд 3.73, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын оюутнуудад 4.19, төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудад 3.42 байсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.003). Төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудын дунд 5-р дамжааны оюутнууд байгууллагын соёлыг хамгийн өндөр үнэлсэн (Yнэт зүйлс 3.99, зан үйл 4.14, сэтгэл ханамж 3.56) бол 4-р дамжаанд зан үйлийн хэм хэмжээ (2.88) болон сэтгэл ханамж (2.41) хамгийн бага байв (p<0.05). Сэтгэл ханамжийн түвшингээр оролцогчдын 41.2% нь “Сайн”, 29.4% нь “Маш сайн” гэж үнэлсэн бөгөөд байгууллагын соёлын бодлогын мэдлэг болон сэтгэл ханамжийн хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (p=0.001). Мөн сэтгэл ханамж нь байгууллагын соёлын үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байсан ба хамгийн хүчтэй хамаарал нь дотоод орчны соёл, тав тух (r=0.802), байгууллагын имиж (r=0.787), мэдээллийн хүртээмж (r=0.760) байв. Дүгнэлт: Эм зүйн сургуулийн багш, ажилтан, оюутнуудад байгууллагын соёлын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээг үнэлэх хандлага нь тэдний албан тушаал, туршлагаас хамааран харилцан адилгүй байна. Соёлын бодлогыг хангалттай түвшинд мэддэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа бол мэдлэг багатай оролцогчдын сэтгэл ханамж доогуур байна.
