Badamtsetseg, Myagmarsuren
Loading...
Товч нэр
Badamtsetseg, Myagmarsuren
Бүтэн нэр
Badamtsetseg Myagmarsuren
Латин нэр
Badamtsetseg Myagmarsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа(2024-04-13) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын харьцуулсан судалгаа(2024-03-20) ;Н.Энххишиг; ; ;С.ПүрэвсүрэнҮндэслэл: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар жагсаалттай харьцуулан хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2019 оны 21 дэх загвар жагсаалтад 29 бүлгийн 570 эм 652 эмийн хэлбэрээр орсноос 47.4%-ийг ууж хэрэглэх эмийн хэлбэр, 28.6%ийг халдварын эсрэг эм, 0.18%-ийг диализийн уусмал, 92%-ийг дан найрлагатай эм, 8%-ийг нийлмэл найрлагатай эм эзэлж байна. 2023 оны 23 дэх загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэрэглэх хэлбэрээр орсон байна. Нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭ-ийн Х дэх жагсаалтад 30 бүлгийн 519 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Нийт 84 эмийн молекул эм судлалын ангилалаар давхардан орсон байна. Дүгнэлт: МУ-ын ЗШЭ-ийн IX, X дэх жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтуудтай ойролцоо байна.
