Badamtsetseg, Myagmarsuren
Loading...
Товч нэр
Badamtsetseg, Myagmarsuren
Бүтэн нэр
Badamtsetseg Myagmarsuren
Латин нэр
Badamtsetseg Myagmarsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн хэрэглээний судалгаа(2021-03-21); ;Б.Ундрах ;С.Отгонбилэг; Монгол улс нь дэлхийд элэгний эст өмөнгийн өвчлөлийн стандартчилсан түвшингээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд элэгний эсийн өмөнгийн I, II үе шатанд элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс засал нь хамгийн төгс эмчилгээ болдог. Иймд Хавдар Судлалын Үндэсний Төвд элэгний эсийн өмөнг тайрах мэс засал хийлгэж буй эмчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, эмчлүүлэгчид энэхүү мэс засалд орох нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв хязгаарлагдмал байгаа өнөө үед элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн хэрэглээг судлан, зөв оновчтой тодорхойлж, хангалт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон төсөвлөгдсөн санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага гарсаар байна. Иймд мэс заслын дараах эмийн хэрэглээ, хүртээмж, эмийн үнийг судласнаар эмээр хангах ажлыг маркетингийн ухааны үүднээс оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Судалгааны үр дүнд мэс заслын дараа трамадол, цефатаксим, рингер, альбумин, л-орнитин, л-аспартат (гепамерц), стронжер-нео минофаген, глютатион (лутасан) болон метоклопрамид, урсодеоксихолийн хүчил, спиринолактон, аскорбины хүчил зэрэг эмүүдийг хамгийн олон эмчлүүлэгч хэрэглэсэн байна. Мөн элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн нийт зардал дунджаар 617,243₮ бөгөөд үүнээс 162,324₮ буюу 26.3%-ийг эмчлүүлэгч хувиасаа, 454,919₮ буюу 73.7%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна.
