Б.Бүрэнжаргал
Loading...
Товч нэр
Б.Бүрэнжаргал
Бүтэн нэр
Батмөнх Бүрэнжаргал
Латин нэр
Batmunkh Burenjargal
Албан тушаал
Багш
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Impact of Booster Vaccination on Infection and Hospitalization Rates during the Mass Vaccination in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2025-09-30); ; ; ; Objective: Our study aims to evaluate the effectiveness of booster vaccination in preventing new COVID-19 infections and related hospitalizations among groups that received the primary vaccination series. Methods: Booster vaccination started on August 31, 2021, at recruitment in May 2022. By May 2022, 64% of the Mongolian population had received two primary doses of a COVID-19 vaccine, and 31% had received a booster dose. We followed 1,251 participants (459 males and 792 females, with a mean age of 41.5 ± 14.5 years [18–93], and a median age of 39.0 years) over six months, from the start of booster immunization on September 1, 2021, to February 28, 2022. We compared infection and hospitalization rates among vaccinated groups using logistic regression and calculated vaccine effectiveness (VE) for booster recipients with the formula: VE = 1 – (vaccinated rate/unvaccinated rate) × 100. Results: All participants received two doses of one of four vaccines used in the nationwide campaign. During the study period, we identified 449 new infection cases, accounting for 35.9% of all participants, and 150 subsequent hospitalizations, or 12.0% of the total. Participants who did not receive a booster demonstrated significantly higher infection rates compared to those who did. Booster vaccination provided notably better protection against new infections among frontline workers and reduced hospitalizations in high-risk groups. No significant differences were found in VE when comparing participants based on seroconversion after initial vaccination or the type of booster vaccine used.Conclusion: Therefore, we concluded that COVID-19 booster vaccinations effectively enhanced protection against new SARS-CoV-2 infections among frontline healthcare workers, government employees, and individuals at higher risk for severe disease, thereby reducing their risk of hospitalization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн(2025-01-01) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: Манай улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-аас бага орлоготой гишүүн орнууддаа эрүүл мэндийн ажилтнууд ба КОВИД-19 өвчний хүнд хэлбэрээр өвдөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй хүн амын бүлгээ эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн байна. Зорилго: Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын халдварт өртөх эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл, аюулыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (Ю11ош-ир зЮйу) судалгааны загвараар 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоногт хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Орхон, Булган, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагсадыг хамруулсан. Анхдагч дархлаажуулалт буюу вакцины эхний 2 тунг хийлгэснээс хойш 1.5 жил (80 долоо хоног)-ийн хугацаанд дагаж судалсан. Судалгаанд оролцогчдоос вакцинд хамрагдахын өмнө, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа, нэмэлт тунд хамрагдсаны дараа сорьц цуглуулах тухай бүрд 7 бүлэг 49 асуулттай асуумжаар мэдээллийг цуглуулж үр дүнг ЗРЗЗ-26.0 программд боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадаас халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллагсад буюу “Улаан бүс”-д ажиллагсад 574 (60%), халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллахгүй буюу “Шар бүс”-д ажиллагсад 370 (40%), Улаанбаатар хотын эрүүл мэндийн ажиллагсад 250(27.1%), орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад 674(72.9%) байв. Бидний дагаж ажигласан судалгаагаар ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Ажиглалтын хугацаанд эмнэлэгт хэвтэлт 12 долоо хоногт 24 (2.6%), 24 долоо хоногт 160 (17,3%), 48 долоо хоногт 202 (21,9%) 80 долоо хоногт 204 (22,1%) байв. Хөдөө орон нутагт тэргүүн шугаманд ажиллагсадаас Баянхонгор ба Орхон аймагт ажилласан хүмүүсийн халдварт өртөх эрсдэл бусад аймагт ажиллагсдынхаас илүү бага байв. Дүгнэлт: Бидний дагаж ажигласан судалгаагаар анхдагч дархлаажуулалиын дараа ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь шинэ халдвар авах эрсдлийг бууруулж байна. КОВИД-19 вакцин эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүндрэлийг бууруулж байна. Хөдөө орон нутагт, улаан бүсэд ажиллах нь шинэ халдварт өртөх, хэвтэн эмчлүүлэх, дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнгийн судалгаа(2024-12-21) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: 2020 онд коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласанаас хойш 2023 оны байдлаар нийт 772 сая гаруй хүн халдварлаж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Монголд улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19 халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхий дахинд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар SARS-CoV-2 вирусийн эсрэг 380 гаруй вакциныг хөгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт нь зорилтот бүлгийн хүн амыг халдварын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэлт болохыг судлаачид нотолсон. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг халдварын хүнд хэлбэрийн өвчлөл, нас барах эрсдлийг хэрхэн бууруулж байгаагаар үнэлдэг. Монгол улс хүн амаа коронавируст халдварын эсрэг 4 төрлийн вакцинаар өндөр хамралттай дархлаажуулан цөөнгүй судалгаа хийгдсэн хэдий ч дархлаажуулалтын үр нөлөө, үр дүнг үнэлэх, судлах шаардлага тавигдсан хэвээр байна. Зорилго: Mонгол улсад хийгдсэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (follow-up study) судалгааны загвараар 2021 оны 2 сарын 23-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоног даган ажигласан өгөгдлийг ашигласан. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш нийт 1.5 жил(80 долоо хоног)ийн өвчлөл ба нас баралтын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (ЭМХҮТ)-өөс, дархлаажуулалт, нэмэлт дархлаажуулалтын мэдээг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас, полимеразын гинжин урвалын шинжилгээ(polymerase chain raction, PCR)-гээр халдварын тохиолдол бүртгэгдсэн мэдээг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанаас тус тус мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS-26.0 программд боловсруулсан. Судалгаанд 5 аймгийн болон Улаанбаатар хотын коронавируст дархлаажуулалтад хамрагдсан зорилтот бүлгийн насанд хүрсэн хүн ам хамрагдсан. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан, өмнөх ба үргэлжилж буй коронавируст халдвар үгүйсгэгдсэн 1833 хүнээс оруулах шалгуур хангасан 1709 хүнээс 839 хүнд буюу 49.1%-д нь вакцины эхний тун хийснээс хойш полимеразын гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын халдвар, 107 хүн буюу 12.7%д нь (нийт хамрагдагсадын 6.3%) шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын хоёр дахь халдвар бүртгэгдсэн. Ажиглалтын хугацаанд 281(33.5%) хүн (нийт хамрагдагсадын 16.4%) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тэдний 2(0.71%) нь (нийт хамрагдагсадын 0.12%) КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. КОВИД-19-ийн эсрэг вакцины 2 дах тунг хийлгэсний дараах 12 долоо хоногт тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугаманд ажиллагсад бусад аймгийнхнаас, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй бусад хүн амаас өндөр эрсдэлтэй байсан. Улаанбаатар хотын тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугамны ажиллагсад бусад аймгийн ажиллагсадаас, жирэмсэн эмэгтэйчүүд бусад хүндрэх эрсдэлтэй хүмүүсээс, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү халдварт өртөж байсан байна. Дүгнэлт: Цар тахлын тэргүүн шугаманд, тэр дундаа улаан бүсэд ажиллах нь дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Судалгаанд хамрагдагсдын 39 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дахин халдварт өртөх харьцангуй эрсдэл бусад хүн амаас даруй 1.1 дахин өндөр байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, RBD-specific antibody response after two doses of different SARS-CoV-2 vaccines during the mass vaccination campaign in Mongolia(Public Library of Science (PLoS), 2023); ;Otgonbayar, Dashpagma; ; The SARS-CoV-2 vaccination campaign began in February 2021 and achieved a high rate of 62.7% of the total population fully vaccinated by August 16, 2021, in Mongolia. We aimed to assess the initial protective antibody production after two doses of a variety of types of SARS-CoV-2 vaccines in the Mongolian pre-vaccine antibody-naïve adult population. This prospective study was conducted from March-April to July-August of 2021. All participants received one of the four government-proposed COVID-19 vaccines including Pfizer/BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBP-CorV), and Sputnik V (Gam-COVID-Vac). Before receiving the first shot, anti-SARS-CoV-2 S-RBD human IgG titers were measured in all participants (n = 1833), and titers were measured 21-28 days after the second shot in a subset of participants (n = 831). We found an overall average protective antibody response of 84.8% (705 of 831 vaccinated) in 21-28 days after two doses of the four types of COVID-19 vaccines. Seropositivity and titer of protective antibodies produced after two shots of vaccine were associated with the vaccine types, age, and residence of vaccinees. Seropositivity rate varied significantly between vaccine types, 80.0% (28 of 35) for AstraZeneca ChAdOx1-S; 97.0% (193 of 199) for Pfizer BNT162b2; 80.7% (474 of 587) for Sinopharm BBIBP-CorV, and 100.0% (10 of 10) for Sputnik V Gam-COVID-Vac, respectively. Immunocompromised vaccinees with increased risk for developing severe COVID-19 disease had received the Pfizer vaccine and demonstrated a high rate of seropositivity. A high geometric mean titer (GMT) was found in vaccinees who received BNT162b2, while vaccinees who received ChAdOx1-S, Sputnik V, and BBIBP-CorV showed a lower GMT. In summary, we observed first stages of the immunization campaign against COVID-19 in Mongolia have been completed successfully, with a high immunogenicity level achieved among the population with an increased risk for developing severe illness.Scopus© Citations 1
