Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны розай-дорфман өвчний ховор тохиолдол (Rosai dorfman disease)(2026-04-28); ;Э.Сарангоо ;Б.Амаржаргал ;Ш.ЭнхтуяаА.ХуланУдиртгал: Розай-Дорфманы өвчин нь (РДӨ) нь Лангерхансын бус хистиоцит эсийн гаралтай, ховор тохиолддог, арьс болон бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг, шалтгаан тодорхойгүй, хоргүй хавдар юм. Уг өвчин Америкийн Нэгдсэн улсад 1:200,000 тохиолддог бол Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд (ICD10) ӨОУ-аар D76.0 оношоор 4 тохиолдол бүртгэгдсэн. Үйлчлүүлэгч 59 настай /эмэгтэй анх АӨСҮТөвийн Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх Тасагт (ЭМГЗНСТ) үзүүлэхэд баруун гуяны дотор хэсэгт бүлэглэн байрласан, арьснаас дээш өргөгдсөн, дугуй зуйван хэлбэртэй гүвдрүү, товруу, зангилаатай мөн хоёр хөлийн шилбэ орчимд тархмал улаан толбо, гүвдрүүнүүдтэй байв. Оношилгооны зорилгоор эмгэг эд судлалын шинжилгээ хийхэд элбэг цитоплазмтай хистиоцит, цитоплазмд лимфоцит буюу (Эмпирополезис) өөрчлөлт илэрч арьсны дуран болон иммунохистохимийн шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн оношийгбаталгаажуулсан. Авсан арга хэмжээ: АШУИС-ийн МонголЯпоны эмнэлэг рүү илгээж мэс заслын тасагт үлдсэн зангилаат өөрчлөлтийг мэс заслын аргаар авч, цаашдын хяналтыг цусны эмч рүү илгээсэн. Үүнээс гадна Компьютер Томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж мөн уушги, хоол боловсруулах, нүд, хавдарын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Арьсны хязгаарлагдмал хэлбэрийн РДӨ нь зарим тохиолдолд өөрөө аяндаа арилдаг бол олон эрхтэн тогтолцоог хамарсан эсвэл хавсарсан тохиолдолд цус болон хавдрын эмчид үзүүлж системийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Дүгнэлт: Энэ өвчнийг эмнэлзүй, эд судлал, иммунохистохими болон арьсны дурангийн шинжилгээ хийж толбо, гүвдрүү, зангилаат тууралтаар илэрдэг арьсны бусад өвчнүүдээс ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой.
