Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны розай-дорфман өвчний ховор тохиолдол (Rosai dorfman disease)(2026-04-28); ;Э.Сарангоо ;Б.Амаржаргал ;Ш.ЭнхтуяаА.ХуланУдиртгал: Розай-Дорфманы өвчин нь (РДӨ) нь Лангерхансын бус хистиоцит эсийн гаралтай, ховор тохиолддог, арьс болон бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг, шалтгаан тодорхойгүй, хоргүй хавдар юм. Уг өвчин Америкийн Нэгдсэн улсад 1:200,000 тохиолддог бол Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд (ICD10) ӨОУ-аар D76.0 оношоор 4 тохиолдол бүртгэгдсэн. Үйлчлүүлэгч 59 настай /эмэгтэй анх АӨСҮТөвийн Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх Тасагт (ЭМГЗНСТ) үзүүлэхэд баруун гуяны дотор хэсэгт бүлэглэн байрласан, арьснаас дээш өргөгдсөн, дугуй зуйван хэлбэртэй гүвдрүү, товруу, зангилаатай мөн хоёр хөлийн шилбэ орчимд тархмал улаан толбо, гүвдрүүнүүдтэй байв. Оношилгооны зорилгоор эмгэг эд судлалын шинжилгээ хийхэд элбэг цитоплазмтай хистиоцит, цитоплазмд лимфоцит буюу (Эмпирополезис) өөрчлөлт илэрч арьсны дуран болон иммунохистохимийн шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн оношийгбаталгаажуулсан. Авсан арга хэмжээ: АШУИС-ийн МонголЯпоны эмнэлэг рүү илгээж мэс заслын тасагт үлдсэн зангилаат өөрчлөлтийг мэс заслын аргаар авч, цаашдын хяналтыг цусны эмч рүү илгээсэн. Үүнээс гадна Компьютер Томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж мөн уушги, хоол боловсруулах, нүд, хавдарын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Арьсны хязгаарлагдмал хэлбэрийн РДӨ нь зарим тохиолдолд өөрөө аяндаа арилдаг бол олон эрхтэн тогтолцоог хамарсан эсвэл хавсарсан тохиолдолд цус болон хавдрын эмчид үзүүлж системийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Дүгнэлт: Энэ өвчнийг эмнэлзүй, эд судлал, иммунохистохими болон арьсны дурангийн шинжилгээ хийж толбо, гүвдрүү, зангилаат тууралтаар илэрдэг арьсны бусад өвчнүүдээс ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ(2026-04-28); ;Э.Насанжаргал ;Ж.Энхжаргал ;Ц.ДашдолгорГ.ШинэжаргалҮндэслэл: Арьсны эд судлалын шинжилгээ нь арьсны өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад мэс заслаар авсан эдэд арьсны эдийн шинжилгээний мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторид үйлчлүүлж буй өвчтөнүүдийн мэс ажилбараар авсан эдийн шинжилгээний хариунд үндэслэн хортой болон хоргүй хавдрын оношийг бүлэглэн гаргах, мэс заслын ирмэг чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлох, мөн эдгээр өвчний нас, хүйсийн тархалтыг үнэлэх. Арга, аргачлал: АӨСҮТ-ийн амбулаториор 2023 оны 1-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд мэс заслаар авсан эдийн шинжилгээний бүртгэлийн дэвтрээс түүвэрлэн авч хасагдах шалгуураар 4 тохиолдлыг хасаж, эцсийн байдлаар 357 тохиолдлыг сонгон, ретроспектив судалгааны аргаар Microsoft Excel программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгаанд өвчтөнүүдийн нас, хүйс, онош, мэс заслын ирмэгийн чөлөөлөлт (чөлөөтэй эсвэл чөлөөгүй) зэрэг үзүүлэлтүүдийг цуглуулан шинжилсэн. Эдийн оношийг хортой болон хоргүй хавдар гэж ангилсан. Ангиллын хувьсагчдын хоорондын хамаарлыг үнэлэхэд хи-квадрат (Chi-square) тестийг ашиглаж, статистикийн ач холбогдлын түвшинг p<0.05 гэж тогтоов. Үр дүн: Судалгаанд нийт 357 өвчтөн хамрагдсанаас 135 (37.8%) нь эрэгтэй, 222 (62.2%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 41.8 жил байв. Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их хувийг 20–39 насны бүлэг эзэлж, нийт өвчтөнүүдийн 39.5%-ийг бүрдүүлсэн. Эдийн шинжилгээний дүнгээр 326 тохиолдол (91.32%) хоргүй, 31 тохиолдол (8.68%) хортой хавдар гэж оношлогдсон. Хоргүй хавдарт “Мэнгэний эсийн хавдар” 56 тохиолдол (15%) бүртгэгдсэн. Хортой хавдарын хувьд “Суурь эсийн хавдар” хамгийн их зонхилж байв. Нас ахих тусам хортой хавдрын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн нь статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.001). 60 ба түүнээс дээш насны бүлэгт хорт хавдар илрэх эрсдэл өндөр байгааг OR = 8.19, 95% CI: 3.79–17.69 гэж тооцов. Мэс заслын ирмэгийн үнэлгээнд арьсны хорт хавдар нь хоргүй эмгэгүүдтэй харьцуулахад ирмэг чөлөөгүй байх нь илүү өндөр хувьтай байв. Дүгнэлт: Монгол Улсад цаашид арьсны хортой болон хоргүй хавдрын тархалтын онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай ба оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
