Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогооны үр дүн
    (2021-06-10) ; ;
    С.Рагчаабазар
    ;
    Б.Энхтуяа
    ;
    Б.Баярсайхан
    Үндэслэл: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн тархалт 100.000 хүн ам тутамд 3.5 тохиолддог бөгөөд амбулаториор үзүүлсэн толгой эргэх зовиуртай хүмүүсийн 7%-ийг эзэлдэг. Монгол улсын хэмжээнд тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн шинж чанарыг тодорхойлох, ялган оношлоход оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 60 үйлчлүүлэгчдийг хамруулсан. 2017 онд АНУ-ын Up to date-ийн тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. БНСУ-ын SLMED үйлдвэрийн Easy-eyes видеонистагмографи, SLAIR-0512 агааран илчит сорилын аппаратыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 60 үйлчлүүлэгчийн дундаж нас 43, дунджаар 15.8 хоногийн дараа ирж үзлэгт хамрагдсан. Шалтгааныг тодруулахад ажлын ачаалал ядаргаа 50%, эмнэлэгт үзүүлээд ирсэн 45 үйлчлүүлэгчээс тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл оношлогдсон үйлчлүүлэгч байхгүй. Oнош тодруулахаар 63.3% үйлчлүүлэгч ирсэн. Тэнцвэрийн үйл ажиллагааны алдагдлын үнэлгээний асуумжаар бүх хүн тэнцвэрийн үйл ажиллагааны хүнд алдагдалтай, дунджаар 79.6 оноотой байна. Тэнцвэрийн лабораторийн шинжилгээ хийхэд видеонистагмографиар тайван үеийн эмгэг нистагм 75%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%. Агааран илчит сорилоор эмгэгтэй талд сувгийн саажилт дунджаар 49.3%, чиглэлийн хазайлт 28.3% илэрсэн. Дүгнэлт: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогоо манай улсад хангалтгүй байгаа ба тэнцвэрийн лабораторийн шинжилгээ нь оношийг батлахад чухал ач холбогдолтой байна.