Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн хэлбэрүүдийг харьцуулсан судалгаа
    Үндэслэл: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн тархалт 100.000 хүн ам тутамд 10.7-оос 140 тохиолддог. Монголд 2016 онд тэнцвэрийн лаборатори байгуулагдаж, эмнэлзүйн 3 хэлбэрийг ялган оношлож эхэлсэнч тодорхой судалгаа хийгдээгүй байгаа юм. Зорилго: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлох, хооронд нь харьцуулахад оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 162 үйлчлүүлэгчдийг хамруулсан. AAO-HNSF-аас 2017 онд гаргасан Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж болон видеонистагмографи багажийг ашигласан. Үр дүн: Нийт 162 үйлчлүүлэгчээс арын тал цагиргийн 101 (62.4%), хажуугийн тал цагиргийн 44 (27.1%), урд тал цагиргийн 17 (10.5%) үйлчлүүлэгч байна. Дундаж нас 50, хүйсийн харьцаа эр 32, эм 130, 1:4. Шалтгаангүй 80 (49.4%), гэмтэл, доргилтын шалтгаантай 40 (24.7%). Эмнэлэгт үзүүлээд ирсэн 102 үйлчлүүлэгчээс BPPV оношлогдсон 5.8%. Эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад нас, хүйс, үргэлжилсэн хугацаа, сэдрэлийн тоо, шалтгаан зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй. Дүгнэлт: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн 3 эмнэлзүйн хэлбэрийг нас, хүйс, сэдрэлийн тоо, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, шаардлагагүй шинжилгээ зэргээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй.