Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лентиго малигна меланомаг мэс заслын аргаар эмчилсэн эмнэлзүйн тохиолдол(2026-04-28) ;Т.Булганцэцэг ;М.Ганчимэг; Р.АриунтуяаУдиртгал: Меланома нь арьсны меланоцит эсээс үүсдэг арьсны хорт хавдар бөгөөд арьсны хавдрууд дундаас хамгийн түргэн явцтай, үсэрхийлэл өгөх өндөр эрсдэлтэй эмгэг юм. Меланомын дэд төрөл болох лентиго малигна меланома /ЛММ/ нь удаан хугацаанд наранд өртсөн ахимаг насны хүмүүсийн нүүр, хүзүүний арьсанд үүсдэг бөгөөд арьсны меланомагийн 10-15% эзэлдэг, ховор тохиолддог арьсны хорт хавдарын нэг хэлбэр юм. ЛММ үүсэх эрсдэлт хүчин зүйл нь хэт ягаан туяа, ахимаг нас, цайвар арьс, удамшил, олон тооны нөсөөт мэнгэ, толбо, зэрэг хүчин зүйлс багтдаг. ЛММ-г эмнэлзүй болон арьсны эдийн шинжилгээ, иммуногистохимийн шинжилгээгээр оношлох ба мэс заслын эмчилгээ нь энэ өвчиний алтан стандарт юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 57 настай эмэгтэйн баруун хацрын хэсэгт үүссэн нөсөө томроод байна зовуурьтай АӨСҮТ-н Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх тасагт үзүүлсэн. Өгүүлэмжинд 10 гаруй жилийн өмнө байсан нүүрэн дээрхи нөсөө томроод байгаа гэнэ. Эмгэг эдийг мэс заслын аргаар авч, арьсны эдийн шинжилгээ болон иммуногистохимийн шинжилгээгээр лентиго малигна меланома онош батлагдсан. Энэхүү тохиолдолд бид ЛММ-ийн оношилгоо, эмчилгээний зөв арга барил, ялангуяа мэс заслын эмчилгээний үр дүнг авч үзэхийг зорилоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ(2026-04-28); ;Э.Насанжаргал ;Ж.Энхжаргал ;Ц.ДашдолгорГ.ШинэжаргалҮндэслэл: Арьсны эд судлалын шинжилгээ нь арьсны өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад мэс заслаар авсан эдэд арьсны эдийн шинжилгээний мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторид үйлчлүүлж буй өвчтөнүүдийн мэс ажилбараар авсан эдийн шинжилгээний хариунд үндэслэн хортой болон хоргүй хавдрын оношийг бүлэглэн гаргах, мэс заслын ирмэг чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлох, мөн эдгээр өвчний нас, хүйсийн тархалтыг үнэлэх. Арга, аргачлал: АӨСҮТ-ийн амбулаториор 2023 оны 1-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд мэс заслаар авсан эдийн шинжилгээний бүртгэлийн дэвтрээс түүвэрлэн авч хасагдах шалгуураар 4 тохиолдлыг хасаж, эцсийн байдлаар 357 тохиолдлыг сонгон, ретроспектив судалгааны аргаар Microsoft Excel программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгаанд өвчтөнүүдийн нас, хүйс, онош, мэс заслын ирмэгийн чөлөөлөлт (чөлөөтэй эсвэл чөлөөгүй) зэрэг үзүүлэлтүүдийг цуглуулан шинжилсэн. Эдийн оношийг хортой болон хоргүй хавдар гэж ангилсан. Ангиллын хувьсагчдын хоорондын хамаарлыг үнэлэхэд хи-квадрат (Chi-square) тестийг ашиглаж, статистикийн ач холбогдлын түвшинг p<0.05 гэж тогтоов. Үр дүн: Судалгаанд нийт 357 өвчтөн хамрагдсанаас 135 (37.8%) нь эрэгтэй, 222 (62.2%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 41.8 жил байв. Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их хувийг 20–39 насны бүлэг эзэлж, нийт өвчтөнүүдийн 39.5%-ийг бүрдүүлсэн. Эдийн шинжилгээний дүнгээр 326 тохиолдол (91.32%) хоргүй, 31 тохиолдол (8.68%) хортой хавдар гэж оношлогдсон. Хоргүй хавдарт “Мэнгэний эсийн хавдар” 56 тохиолдол (15%) бүртгэгдсэн. Хортой хавдарын хувьд “Суурь эсийн хавдар” хамгийн их зонхилж байв. Нас ахих тусам хортой хавдрын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн нь статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.001). 60 ба түүнээс дээш насны бүлэгт хорт хавдар илрэх эрсдэл өндөр байгааг OR = 8.19, 95% CI: 3.79–17.69 гэж тооцов. Мэс заслын ирмэгийн үнэлгээнд арьсны хорт хавдар нь хоргүй эмгэгүүдтэй харьцуулахад ирмэг чөлөөгүй байх нь илүү өндөр хувьтай байв. Дүгнэлт: Монгол Улсад цаашид арьсны хортой болон хоргүй хавдрын тархалтын онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай ба оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
