Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лентиго малигна меланомаг мэс заслын аргаар эмчилсэн эмнэлзүйн тохиолдол(2026-04-28) ;Т.Булганцэцэг ;М.Ганчимэг; Р.АриунтуяаУдиртгал: Меланома нь арьсны меланоцит эсээс үүсдэг арьсны хорт хавдар бөгөөд арьсны хавдрууд дундаас хамгийн түргэн явцтай, үсэрхийлэл өгөх өндөр эрсдэлтэй эмгэг юм. Меланомын дэд төрөл болох лентиго малигна меланома /ЛММ/ нь удаан хугацаанд наранд өртсөн ахимаг насны хүмүүсийн нүүр, хүзүүний арьсанд үүсдэг бөгөөд арьсны меланомагийн 10-15% эзэлдэг, ховор тохиолддог арьсны хорт хавдарын нэг хэлбэр юм. ЛММ үүсэх эрсдэлт хүчин зүйл нь хэт ягаан туяа, ахимаг нас, цайвар арьс, удамшил, олон тооны нөсөөт мэнгэ, толбо, зэрэг хүчин зүйлс багтдаг. ЛММ-г эмнэлзүй болон арьсны эдийн шинжилгээ, иммуногистохимийн шинжилгээгээр оношлох ба мэс заслын эмчилгээ нь энэ өвчиний алтан стандарт юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 57 настай эмэгтэйн баруун хацрын хэсэгт үүссэн нөсөө томроод байна зовуурьтай АӨСҮТ-н Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх тасагт үзүүлсэн. Өгүүлэмжинд 10 гаруй жилийн өмнө байсан нүүрэн дээрхи нөсөө томроод байгаа гэнэ. Эмгэг эдийг мэс заслын аргаар авч, арьсны эдийн шинжилгээ болон иммуногистохимийн шинжилгээгээр лентиго малигна меланома онош батлагдсан. Энэхүү тохиолдолд бид ЛММ-ийн оношилгоо, эмчилгээний зөв арга барил, ялангуяа мэс заслын эмчилгээний үр дүнг авч үзэхийг зорилоо.
