Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн хэлбэрүүдийг харьцуулсан судалгаа(2021-04-06); ;Ч.Сайнбилэг; ; Үндэслэл: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн тархалт 100.000 хүн ам тутамд 10.7-оос 140 тохиолддог. Монголд 2016 онд тэнцвэрийн лаборатори байгуулагдаж, эмнэлзүйн 3 хэлбэрийг ялган оношлож эхэлсэнч тодорхой судалгаа хийгдээгүй байгаа юм. Зорилго: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлох, хооронд нь харьцуулахад оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 162 үйлчлүүлэгчдийг хамруулсан. AAO-HNSF-аас 2017 онд гаргасан Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж болон видеонистагмографи багажийг ашигласан. Үр дүн: Нийт 162 үйлчлүүлэгчээс арын тал цагиргийн 101 (62.4%), хажуугийн тал цагиргийн 44 (27.1%), урд тал цагиргийн 17 (10.5%) үйлчлүүлэгч байна. Дундаж нас 50, хүйсийн харьцаа эр 32, эм 130, 1:4. Шалтгаангүй 80 (49.4%), гэмтэл, доргилтын шалтгаантай 40 (24.7%). Эмнэлэгт үзүүлээд ирсэн 102 үйлчлүүлэгчээс BPPV оношлогдсон 5.8%. Эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад нас, хүйс, үргэлжилсэн хугацаа, сэдрэлийн тоо, шалтгаан зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй. Дүгнэлт: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн 3 эмнэлзүйн хэлбэрийг нас, хүйс, сэдрэлийн тоо, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, шаардлагагүй шинжилгээ зэргээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогооны үр дүн(2021-06-10); ; ;С.Рагчаабазар ;Б.ЭнхтуяаБ.БаярсайханҮндэслэл: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн тархалт 100.000 хүн ам тутамд 3.5 тохиолддог бөгөөд амбулаториор үзүүлсэн толгой эргэх зовиуртай хүмүүсийн 7%-ийг эзэлдэг. Монгол улсын хэмжээнд тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн шинж чанарыг тодорхойлох, ялган оношлоход оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 60 үйлчлүүлэгчдийг хамруулсан. 2017 онд АНУ-ын Up to date-ийн тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. БНСУ-ын SLMED үйлдвэрийн Easy-eyes видеонистагмографи, SLAIR-0512 агааран илчит сорилын аппаратыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 60 үйлчлүүлэгчийн дундаж нас 43, дунджаар 15.8 хоногийн дараа ирж үзлэгт хамрагдсан. Шалтгааныг тодруулахад ажлын ачаалал ядаргаа 50%, эмнэлэгт үзүүлээд ирсэн 45 үйлчлүүлэгчээс тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл оношлогдсон үйлчлүүлэгч байхгүй. Oнош тодруулахаар 63.3% үйлчлүүлэгч ирсэн. Тэнцвэрийн үйл ажиллагааны алдагдлын үнэлгээний асуумжаар бүх хүн тэнцвэрийн үйл ажиллагааны хүнд алдагдалтай, дунджаар 79.6 оноотой байна. Тэнцвэрийн лабораторийн шинжилгээ хийхэд видеонистагмографиар тайван үеийн эмгэг нистагм 75%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%. Агааран илчит сорилоор эмгэгтэй талд сувгийн саажилт дунджаар 49.3%, чиглэлийн хазайлт 28.3% илэрсэн. Дүгнэлт: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогоо манай улсад хангалтгүй байгаа ба тэнцвэрийн лабораторийн шинжилгээ нь оношийг батлахад чухал ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын тэнцвэр алдагдах зонхилон тохиолдох эмгэгүүдийн ялган оношлогооны үр дүн(2022-04-28); ; ; Жа-Вон КүүҮндэслэл: Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс байршлын хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ), Меньерийн өвчин (МӨ), тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл (ТМҮ) зэрэг нь зонхилон тохиолддог бөгөөд эдгээрийн тархалт 100.000 хүн амд 3.5-513 байдаг.1-4 Иймч учраас өнөө үед хүн амын дунд захын тэнцвэр алдагдах эмгэгтэй үйлчлүүлэгчдийн онцлогийг Монгол орны нөхцөлд судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Меньерийн өвчин, байршлын хамааралт гэнэтийн хоргүй толгой эргэлт, тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлоход оршино. Арга, аргачлал: Бид судалгаандаа 2018-2021 онд тэнцвэрийн лабораторид ирсэн 273 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Аналитик загварын агшингийн аргаар Америкийн Чих хамар хоолойн академийн удирдамжийн дагуу оношлов. Асуумж, видеонистагмографи, илчит сорилын шинжилгээгээр оношлов. Үр дүн: Нийт 273 оролцогчдоос, БХХТЭ 162, Меньерийн өвчин 51, тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл 60 оношлогдсон. БХХТЭ-ээс арын тал цагиргийн 62.4%, хажуугийн тал цагиргийн 27.1%, урд тал цагиргийн 10.5% үйлчлүүлэгч байна. Хүйсийн харьцаа эрэгтэй, эмэгтэй, 1:4, эдгээрээс байрлалын нистагм 100% илэрсэн. ТМҮ, МӨ-тэй үйлчлүүлэгчид тайван үеийн эмгэг нистагм 75%, 33%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%, 82.4%, сувгийн саажилт дунджаар 49.3%, 37.3% илэрсэн. Болзошгүй МӨ 17.6%, тодорхой МӨ 82.4% тус тус байлаа. Дүгнэлт: 1. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдийг ялган оношлоход видеонистагмографи, илчит сорилын шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна. 2. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс БХХТЭ хамгийн олон тохиолдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд 4 дахин их байна. Эмнэлзүйн хэлбэрүүдээс баруун талын арын тал цагиргийнх илүү тохиолдож байна.
