Lhagvasuren, Sodnomtsogt
Loading...
Товч нэр
Lhagvasuren, Sodnomtsogt
Бүтэн нэр
Lhagvasuren Sodnomtsogt
Латин нэр
Lhagvasuren Sodnomtsogt
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Натри хөөгч пептидийн сорилыг зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхэд хэрэглэсэн нь(2022-12-26) ;Ө.Цолмон; ;Б.Бурмаа ;Ц.СумъяаН.Бат-ЭрдэнэҮндэслэл: Зүрхний архаг дутагдал (ЗАД) нь зонхилон тохиолдох эмгэгийн халдварт бус архаг өвчин бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм. Манай орны насанд хүрсэн хүн амын 4.9% нь зүрхний архаг дутагдалтай байсан бөгөөд энэхүү эмгэгийн тархалт нь нас ахих тутам ихсэж, 60-аас дээш насны хүн амын 14%-ийг эзэлж байв.1 Зорилго: Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүст шинж тэмдэггүй зүрхний архаг дутагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай эрт илрүүлж, натри хөөгч пептидийн хэмжээ ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд 35-64 насны, зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс хамрагдсан. Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг эмнэлзүйн аргаар илрүүлсэн. Натри хөөгч пептидийн хэмжээг БНХАУ-ын FIA1100 маркийн иммуны анилизаторыг ашиглаж тодорхойлсон. Натри хөөгч пептидийн хэмжээ ≥125 пг/мл байвал хэвийн түвшнээс их буюу сорилыг эерэг гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд зүрх судасны эрсдэлт хүчин зүйл бүхий нийт 768 хүн хамрагдсанаас 336 (42.5%) нь эрэгтэй, 432 (57.5%) нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийн дундаж нас 51.2±8.4 жил байв. Судалгаанд оролцогчдын 12.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг гарсан. Эерэг сорилтой хүмүүсийн натри хөөгч пептидийн дундаж түвшин 299.6±19.4 пг /мл байсан. Натри хөөгч пептидийн эерэг сорилтой эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс арай бага байсан боловч статистикийн ач холбогдол ялгаа илрээгүй (11.9% vs 13.7%, p>0.05). Артерийн гипертензитэй хүмүүсийг хэвийн артерийн даралттай хүмүүстэй харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр үнэлэхэд зүрхний архаг дутагдал үүсэх эрсдэл 3.5 дахин их байсан. Дүгнэлт: Бид зүрх судасны эрсдэлтэй 35-64 насны хүмүүсийн 12.9%-д нь зүрхний архаг дутагдлыг эрт үе шатанд илрүүлсэн. Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлгийн үндсэн арга болох натри хөөгч пептидийн сорилын үр дүн эерэг гарахад ахимаг нас ба артерийн гипертензи статистикийн үнэн магадлалтай нөлөөлж (p<0.05) байв.
