Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрт илрүүлэгт хамрагдагсдын дунд элэгний фиброзыг инвазив бус аргаар илрүүлсэн дүн
    (2026-05-22)
    Б.Энхжин
    ;
    ;
    Г.Сарантуяа
    ;
    Ц.Сарантуяа
    ;
    Э.Оюунсүрэн
    Үндэслэл: Элэгний архаг өвчний хүндрэл болох цирроз, элэгний хорт хавдрын суурь эмгэг нь элэгний фиброз бөгөөд үүнийг эрт илрүүлснээр нас баралт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Фиброзыг оношлох алтан стандарт арга болох элэгний биопси нь инвазив, өртөг өндөр, давтан хийх боломж хязгаарлагдмал бөгөөд хүн амын эрт илрүүлэгт хэрэглэхэд тохиромжгүй. Нөгөө талаас элэгний фиброз нь удаан хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг тул эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх найдвартай, хүртээмжтэй арга шаардлагатай болсон ба үүнтэй холбоотойгоор олон улсын элэгний эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжуудад лабораторийн энгийн үзүүлэлтэд тулгуурласан инвазив бус аргууд, тэр дундаа FIB-4 индексийг эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвлөж байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амын дунд элэгний фиброзыг FIB-4 индексээр үнэлж, эрсдэлтэй бүлэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаандаа 2022–2023 онд үндэсний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 447,409 насанд хүрэгчдийн мэдээллээс оролцуулах болон хасах шалгуурыг хангасан 37,961 хүнийг хамруулсан. FIB-4 индексийг нас, AST, ALT, ялтас эсийн үзүүлэлтээр тооцож, <1.3 үед бага эрсдэлтэй, 1.3–2.67 үед эрсдэл тодорхойгүй, ≥2.67 үед өндөр эрсдэлтэй гэж ангилсан. Биеийн жингийн индекс, артерийн даралт, өлөн үеийн глюкоз, триглицерид болон вирүст гепатитын үзүүлэлтүүдийг стандарт шалгуурын дагуу ангилж үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS21.0 программаар хийж, тоон хувьсагчдыг дундаж±стандарт хазайлтаар илэрхийлэн, ангиллын хувьсагчдыг χ² сорилоор харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44.96±11.31 жил байсан бөгөөд 61.3% (n=23,285) нь эмэгтэй, 38.7% (n=14,676) нь эрэгтэй байв. FIB-4 индексийн дундаж 0.89±1.09 байлаа. FIB-4 индексээр үнэлэхэд 86.9% нь бага эрсдэлтэй, 11.8% нь тодорхойгүй, 1.4% нь өндөр эрсдэлтэй байсан бөгөөд нийт 13.1% (n=4,975) нь фиброзын эрсдэлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаардлагатай бүлэгт хамрагдсан. Насны бүлгээр авч үзэхэд FIB-4 эрсдэл нас ахихын хэрээр шаталсан байдлаар нэмэгдэж, ≥60 насны бүлэгт хамгийн өндөр түвшинд хүрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээнд эрэгтэй хүйс (тХХ=1.45; 95% ИИ: 1.36–1.56), вирүст гепатит (тХХ=1.85; 95% ИИ: 1.68–2.03), нас ахих нь статистикийн ач холбогдолтой бие даасан холбоотой хэвээр үлдсэн. Мөн туранхай байдал болон маш өндөр триглицерид нь эрсдэлийг нэмэгдүүлсэн бол илүүдэл жин, таргалалт, төвийн таргалалт урвуу хамааралтай байв. Дүгнэлт: 1. Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг FIB-4 индексээр үнэлэхэд оролцогчдын 13.1% нь элэгний фиброзын тодорхойгүй ба эрсдэлтэй ангилалд багтаж байгаа нь тодорхойлогдлоо. 2. FIB-4 индексийн эрсдэлтэй ангилалд эрэгтэй хүйс, нас ахих, вирүст гепатит нь бие даасан эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн
    (2024-12-21) ; ;
    Б.Азжаргал
    ;
    Ц.Сарантуяа
    ;
    Үндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.