Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрт илрүүлэгт хамрагдагсдын дунд элэгний фиброзыг инвазив бус аргаар илрүүлсэн дүн(2026-05-22) ;Б.Энхжин; ;Г.Сарантуяа ;Ц.СарантуяаЭ.ОюунсүрэнҮндэслэл: Элэгний архаг өвчний хүндрэл болох цирроз, элэгний хорт хавдрын суурь эмгэг нь элэгний фиброз бөгөөд үүнийг эрт илрүүлснээр нас баралт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Фиброзыг оношлох алтан стандарт арга болох элэгний биопси нь инвазив, өртөг өндөр, давтан хийх боломж хязгаарлагдмал бөгөөд хүн амын эрт илрүүлэгт хэрэглэхэд тохиромжгүй. Нөгөө талаас элэгний фиброз нь удаан хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг тул эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх найдвартай, хүртээмжтэй арга шаардлагатай болсон ба үүнтэй холбоотойгоор олон улсын элэгний эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжуудад лабораторийн энгийн үзүүлэлтэд тулгуурласан инвазив бус аргууд, тэр дундаа FIB-4 индексийг эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвлөж байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амын дунд элэгний фиброзыг FIB-4 индексээр үнэлж, эрсдэлтэй бүлэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаандаа 2022–2023 онд үндэсний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 447,409 насанд хүрэгчдийн мэдээллээс оролцуулах болон хасах шалгуурыг хангасан 37,961 хүнийг хамруулсан. FIB-4 индексийг нас, AST, ALT, ялтас эсийн үзүүлэлтээр тооцож, <1.3 үед бага эрсдэлтэй, 1.3–2.67 үед эрсдэл тодорхойгүй, ≥2.67 үед өндөр эрсдэлтэй гэж ангилсан. Биеийн жингийн индекс, артерийн даралт, өлөн үеийн глюкоз, триглицерид болон вирүст гепатитын үзүүлэлтүүдийг стандарт шалгуурын дагуу ангилж үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS21.0 программаар хийж, тоон хувьсагчдыг дундаж±стандарт хазайлтаар илэрхийлэн, ангиллын хувьсагчдыг χ² сорилоор харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44.96±11.31 жил байсан бөгөөд 61.3% (n=23,285) нь эмэгтэй, 38.7% (n=14,676) нь эрэгтэй байв. FIB-4 индексийн дундаж 0.89±1.09 байлаа. FIB-4 индексээр үнэлэхэд 86.9% нь бага эрсдэлтэй, 11.8% нь тодорхойгүй, 1.4% нь өндөр эрсдэлтэй байсан бөгөөд нийт 13.1% (n=4,975) нь фиброзын эрсдэлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаардлагатай бүлэгт хамрагдсан. Насны бүлгээр авч үзэхэд FIB-4 эрсдэл нас ахихын хэрээр шаталсан байдлаар нэмэгдэж, ≥60 насны бүлэгт хамгийн өндөр түвшинд хүрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээнд эрэгтэй хүйс (тХХ=1.45; 95% ИИ: 1.36–1.56), вирүст гепатит (тХХ=1.85; 95% ИИ: 1.68–2.03), нас ахих нь статистикийн ач холбогдолтой бие даасан холбоотой хэвээр үлдсэн. Мөн туранхай байдал болон маш өндөр триглицерид нь эрсдэлийг нэмэгдүүлсэн бол илүүдэл жин, таргалалт, төвийн таргалалт урвуу хамааралтай байв. Дүгнэлт: 1. Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг FIB-4 индексээр үнэлэхэд оролцогчдын 13.1% нь элэгний фиброзын тодорхойгүй ба эрсдэлтэй ангилалд багтаж байгаа нь тодорхойлогдлоо. 2. FIB-4 индексийн эрсдэлтэй ангилалд эрэгтэй хүйс, нас ахих, вирүст гепатит нь бие даасан эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо.
