Ч.Гантөмөр
Loading...
Товч нэр
Ч.Гантөмөр
Бүтэн нэр
Чимэддулам Гантөмөр
Латин нэр
Chimeddulam Gantumur
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал(2023-11-03) ;Г.Дэлгэрцэцэг ;Б. Батбаяр ;Э.Сумъяа ;М.ХүслэнШ.ДаваахүүҮндэслэл: Шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) нь шүд цоорох өвчний дараа орох өндөр тархалттай, олон шалтгаант өвчин бөгөөд шүдний тойрон эдийн эвдрэлийг үүсгэн улмаар шүдгүйдэлд хүргэдэг өвчин юм. Манай орны хувьд ШТЭӨ-ний тархалт төдийлөн буурахгүй нас ахих тусам нэмэгдэж, буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрснээр эмчилгээний шаардлага ч гэсэн ихсэх хандлагатай байна. ШТЭӨ-ний хүндрэлээс сэргийлж, эрт илрүүлэхийн тулд тархалтыг 5 жил тутамд судлах шаардлагатай байдаг нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол орны Хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэн, тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2022.06.22–2022.07.10-ны хооронд Хойд бүсийн 5 аймгийн 13 сумын 1134 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан, таниулсан зөвшөөрлийг авч амны хөндийн үзлэг оношилгоо хийсэн. Судалгааг Нэг-агшингийн загвараар ДЭМБ-ын аргачлалын дагуу (2013, 5th edition ) хийж гүйцэтгэсэн. Амны эрүүл ахуйн төлөв, шүдний тулгуур эдийн индекс (CPI), эмнэл зүйн холбоосын түвшин зэргийг тодорхойлон үр дүнг STATA программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 15-65 насны хүмүүсийн 77.3% (877) нь эмэгтэй, 22.7% (257) нь эрэгтэй байсан бөгөөд дундаж наслалт нь 33.56±6.58 жил байв. Судалгаанд нийт хамрагдсан 1134 хүний 5.3% нь CPI-0, 10.1% нь CPI-1, 47.0% нь CPI-2, 28.2% нь CPI-3, 9.4% нь CPI-4 үзүүлэлттэй байсан бол 88.4% нь өнгөртэй, 80.4% нь чулуутай байв. Дүгнэлт: Монгол орны Хойд бүсийн хүн амын дунд ШТЭӨ-ний тархалт 94.7% байсан бөгөөд 35-44 насны бүлэгт зонхилон тохиолдож байв. Үүнээс буйлны үрэвслийн тархалт 42.7%, ШТЭҮ-ийн тархалт нь 52.0% байснаас ШТЭ-ийн хөнгөн зэргийн үрэвсэл нь 6.3%, дунд зэргийн үрэвсэл нь 23.1%, хүнд зэргийн үрэвсэл нь 22.6% байлаа.
