Altankhuyag, Indra
Loading...
Товч нэр
Altankhuyag, Indra
Бүтэн нэр
Altankhuyag Indra
Латин нэр
Altankhuyag Indra
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай хүн амд чиглэсэн үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний байдал(2026-04-28) ;Д.Хулан ;Г.Хишигдэлгэр ;Ч.Ууган-Оюун; С.ЭгшиглэнҮндэслэл: ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг "Хүн төвтэй" (client-centered) загварт шилжүүлэх нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, халдварын тархалтыг хянах гол арга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бодитой үнэлэх нь тусламж үйлчилгээний стратеги төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: ХДХВийн халдвартай хүн амын дунд "хүн төвтэй" эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлоход чиглэсэн. Арга, аргачлал: Судалгааг байгууллагад суурилсан агшингийн загвараар гүйцэтгэв. Судалгаанд 50 үйлчлүүлэгч, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн удирдах ажилтаныг сайн дурын үндсэн дээр хамруулж, асуумжийн дагуу ярилцаж мэдээлэл цуглуулсан. Асуумжийн баталгаат чанар (Кронбахын Альфа) 0.673-0.783 гарсан. SPSS 23.0 программ ашиглан үр дүнг дескриптив аргаар боловсруулсан. Тоон үзүүлэлтүүдэд арифметик дундаж утга, стандарт хазайлт тооцон p=<0.05 тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж дүгнэв. Үр дүн: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн (цусны шинжилгээ 96.8%, хэвтэн эмчлүүлэх 71.4%) байна. Нийт үйлчлүүлэгчдийн 84% нь ХӨСҮТөөс бусад байгууллагад тусламж авах хэрэгцээтэй байгаагаас доторын эмчийн үзлэг, шинжилгээ (32%), шүд (14%), мэс заслын үйлчилгээ (14%) хамгийн их эрэлттэй байна. Тусламж авахад тулгарч буй бэрхшээлийн 75%-ийг халдварын статустай холбоотой ялгаварлан гадуурхалт эзэлж байгаа ба 18% нь эмнэлгийн мэргэжилтний хандлагаас шалтгаалжээ. Байгууллагуудын 56.7% нь ХДХВ-ийн талаар сургалт явуулаагүй, зөвхөн 40% нь үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан орчин бүрдсэн байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага (R=0.614) болон нууцлал (R=0.578) шууд хүчтэй хамааралтай (р=0.0001) байна. Дүгнэлт: ХДХВ-ийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн бэлэн байдал хангалтгүй байна. "Хүн төвтэй" үйлчилгээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагыг сайжруулах, нууцлалыг хангах, тасралтгүй сургалт явуулах нэн шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүндэрсэн микоплазм, уреаплазмын халдварын эмнэлзүйн тохиолдол(2026-04-28); ;Б.Пүрэвдагва ;Л.Мөнх-Очир ;Б.НандинцэцэгУдиртгал: Мусоplasma болон Ureaplasma нь шээс бэлгийн замын хэвийн бичил биетэн боловч хэт ихэссэн үедээ эмгэг төрүүлснээс шээхэд хорсох, үтрээнээс ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх шинж илэрнэ. Эмнэлзүйн өвөрмөц илрэл байхгүйгээс оношлогдохгүй эсвэл бусад шалтгаантай үрэвсэлтэй андуурагдах талтай. Микоплазм, уреаплазмын шалтгаантай тархмал халдвар ховор тохиолдоно Тохиолдлын танилцуулга: 27 настай эмэгтэй, аарцгийн хөндийн даамжирсан өвдөлттэй эмнэлэгт хандаж, онош тогтоохгүй буцааснаас өвчний явц даамжирч, бага аарцгийн хөндийд үүссэн халдварын хүндрэлтэй зэрэгцэн жирэмсэн болох нь лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээнд тогтоогдож, мэс заслын болон бусад эмчилгээ хийсэн ч бага аарцгийн эрхтэний идээт үрэвсэл, үжил, үжлийн шок, олон эрхтэний дутагдлын улмаас нас барсан. БХ-ПГУын шинжилгээнд Мусоplasma genitalium /+/, Мусоplasma hominis /+/, Ureaplasma parvum /+/, Ureaplasma urealiticum /+/ илэрсэн. Эмнэлзүйн төгсгөлийн онош эмгэг судлалын шинжилгээний дүгнэлттэй таарсан. Дүгнэлт: Мусоplasma болон Ureaplasma-аар үүсгэгдсэн бага аарцгийн хөндийн үрэвсэл ихэвчлэн өвөрмөц бус шинж тэмдэгтэй тул ялган оношлоход төвөгтэй ба энэхүү тохиолдолд жирэмсэн байсан, өвдөлт намдаах эмийг хэрэглэсэн нь өвчний явцыг төөрөгдүүлсэн байж болзошгүй. Өвчний байдлыг бүрэн дүгнэх, ажиглах, шаардлагатай шинжилгээг иж бүрэн төлөвлөх, БЗДХ-ын сэжигтэй тохиолдолд хавьтал, тархвар судлалын судалгаа хийх шаардлагатай.
