Tserendash, Chimgee
Loading...
Товч нэр
Tserendash, Chimgee
Бүтэн нэр
Tserendash Chimgee
Латин нэр
Tserendash Chimgee
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр хамгаалах үйлдэлтэй нийлмэл бэлдмэлийн фитохимийн судалгааны үр дүн(2020-01-01); ;Г.Энхмаа ;И.Энхцог; Аливаа өвчний эмчилгээнд зөвхөн байгалийн цэвэр нэгдлээс гадна эмийн ургамлын идэвхтэй бодис өндөр агуулсан хандыг ургамлын гаралтай эмээр бүртгэж хэрэглэдэг ба энэ нь бие махбодын ерөнхий байдлыг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хурц болон архаг өвчнийг эмчлэх үйлдэлтэй байдаг бөгөөд хандад агуулагдаж буй олон бодис нь эс, молекулын төвшинд бие биенээ дэмжих эсвэл үгүйсгэх зэрэг үйлдлийг үзүүлдэг буюу олон байд зэрэг үйлчилдэг тул эмчилгээний идэвхтэй, мөн хорон чанар багатай байдаг. Бид Монгол оронд ургадаг, уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн бөөр хамгаалах үйлдэлтэй зарим ургамлыг сонгон авч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж цаашид фармакологийн идэвхтэй үйлдэлтэй, аюулгүй, гаж нөлөө багатай эмийн бэлдмэл гарган авах зорилго тавин ажиллаж байна. Сөөгөн боролзгоно, Өргөст нохой хошуу, Артишок зэрэг ургамлын түүхий эдээс идээшмэл болон 20%, 40%, 70%-ийн этанолын ханд гарган авч тус бүрийн ба нийлмэл хандын фармакологийн үйлдэл үзүүлж буй гол биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойллоо. Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L.) цэцгийн 70%-н этанолын хандад нийлбэр флавоноидын агууламж, Өргөст нохойн хошуу (Rosa acicularis L)-ны үр жимсний идээшмэлд аскорбины хүчлийн агууламж, Артишок (Cynara scolymus L.)-н өвсний 70%-н этанолын хандад цинарины агууламж нь идээшмэл болон бусад этанолын хандаас өндөр байсан тул цаашид нийлмэл ханд гарган авахдаа биологийн идэвхт бодисын агууламж өндөр ханд болон идээшмэлийг сонгон авах дүгнэлтэд хүрэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн фармакологийн зарим судалгаа(2020-01-01) ;И.Энхцог ;Ж.Ганцолмон ;Г.Энхмаа; С.СарнайБөөрний өвчлөл сүүлийн үед хурдацтай өсөж 750 сая гаруй хүнийг хамарч дэлхий нийтийн эрүүл мэндийн гол асуудал болоод байна. Нохойн хошуу (Rosa acicularis L)–ны үр жимсний усан ханд, Артишок (Cynara scolymus L)–ийн навчны 70% этанолын ханд, Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L)-цэцэгний 70% этанолын ханд тус бүрийг 2:2:1 харьцаатай авч нийлмэл бэлдмэл бэлтгэж, судалгаанд ашигласан. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн чөлөөт радикалыг 50% саатуулах концентраци (IC50) нь 91.86 мкг/мл буюу антиоксидант үйлдэлтэй байна. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн LD50 нь 5000мг/кг-с дээш, OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар практикийн хувьд хоргүй байна. Гентамициний сульфатаар үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн үед туршилтын бүлэг буюу ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл хэрэглэсэн бүлгийг эмгэг бүлэгтэй харьцуулахад цусны ийлдсийн мочевин 2.2, 3.0 ба 3.64 дахин (p<0.05); креатинин 1.67, 1.99 ба 2.35 дахин (p<0.05); шээсний хүчлийн хэмжээ 1.34, 1.49 ба 1.61 дахин (p<0.05) тус тус буурсан, гистопатологийн шинжилгээнд туршилтын бүлэгт бөөрний сувганцрын үхжил, сувганцрын дегенераци, завсрын эдийн үрэвсэл нийт харах талбайд 25-50 хувьд илэрсэн байгаа нь ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл бөөр хамгаалах үйлдэлтэйг харуулж байна.
