Э.Батмандуул
Loading...
Товч нэр
Э.Батмандуул
Бүтэн нэр
Эрдэнэбат Батмандуул
Латин нэр
Erdenebat Batmanduul
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Эрүүл мэндийн эдийн засагч хөтөлбөрийн үнэлгээ(2024-03-20); ;Б.Оюунтуяа; ; Үндэслэл: XXI зуунд Анагаахын боловсрол судлалын салбарт гарсан Эрүүл мэндийн томоохон дэвшил бол нотолгоонд суурилсан анагаах ухааныг түшиглэн эдийн засагч сургуулиуд сургалтаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд улмаар энэ нь Хөтөлбөр хамгийн үнэн бодит нотолгоонд суурилсан анагаах ухаан болсон Сумматив байна. Нотолгоонд суурилсан анагаах ухаан боловсролын арга зүй нь Үнэлгээ тухайн анагаах ухааны мэдлэг мэдээлэл сайн, муу эсэхийг эс харгалзан нотолгоо дэлгэн тавьдаг. Анагаахын боловсролын үнэлгээг үнэн бодит судалгааны үр дүн төдийгүй суралцагчид өөрсдийн хамрагдаж буй сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй байдлыг хэр ойлгож ухаарсанд тулгуурлаж хийнэ. Аливаа сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд тогтмол үнэлгээ хийж эргэх холбоотой ажиллах нь сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс юм1. Үнэлгээг 2 зарчмаар явуулдаг ба явцын (форматив) үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагаанд туслах тэднийг дэмжих, урамшуулах зорилгоор суралцах явцад нь хийдэг бөгөөд энэ нь эргээд сургалтын үйл ажиллагаанд эргэх холбоотойгоор нөлөөлдөг. Харин төгсгөлийн (сумматив) үнэлгээ нь сургалтын бүтэн мөчлөг явж өнгөрсний дараа оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох зорилгоор хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү? сайжруулах уу? эсвэл зогсоох уу? гэдэгт хариулах зорилгоор үнэлдэг2. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхим 2000 оноос Эрүүл мэндийн эдийн засагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт явцын болон төгсгөлийн үнэлгээ хийх, төгсөгчид ажлын байранд гарсны дараа тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгцээ, шаардлага өндөр байна. Мөн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход ямар мэдлэг, ур чадвар дутагдаж байгааг тодорхойлох, хөтөлбөрийн агуулгыг ажил олгогчдын хүрээнд хэрэгцээний үнэлгээ хийлгэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг нотолгоонд суурилсан мэдээлэлд тулгуурлан хийх нь үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Мэргэжилтэн бэлтгэсэн хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохдоо түүний агуулгыг бүрэн багтаасан асуулгын дагуу төгсөгч болон хамтран ажиллагч эмч, ажил олгогч нараас асуумж судалгаа авсан. Сургалтын сэтгэл ханамжийн талаар оюутан, багш, ажил олгогч, төгсөгчдийн үнэлгээг тооцохдоо лайкерт үнэлгээг ашиглаж (1-5), тойм статистикийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд 29 байгууллагын хамтран ажиллагч, ажил олгогч нарын нийт 92 удирдах ажилтны төлөөллийг хамруулсан. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч шаардлагатай эсэхэд 89.1% нь шаардлагатай гэсэн хариулт өгсөн байна. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр 2006-2017 оны хоорондох төгсөгчид Эрүүл мэндийн эдийн засагч сургалтын хөтөлбөрийг 85% нь дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. I-IV дамжааны оюутнууд сургалтын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн ба IV дамжааны оюутнуудын 91%, III дамжааны оюутнуудын 89.3%, II дамжааны оюутнуудын 80%, I дамжааны оюутнуудын 87% нь хангалттай гэж үзсэн байна. Мөн хичээл хоорондын уялдаа холбоог I-IV дамжааны оюутнуудын 79% нь дундаас дээш буюу сэтгэл ханамжтай гэж үнэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудаас эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгсөгчдийн сургалтын агуулгын хэрэгцээг үнэлэхэд 77.2% нь өөрчлөлтийн удирдлага, 79.3% нь гүйцэтгэлийн удирдлага, 83.7% нь үйл ажиллагааны удирдлага, санхүүгийн удирдлага, 78.3% нь төслийн менежмент, 87.1% нь төлөвлөлт, 79.3% нь удирдах ажилтны ёсзүй шаардлагатай гэсэн байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн эдийн засагч бакалаврын сургалтын хөтөлбөрийг үнэлэхэд оюутнуудын сэтгэл ханамжийн түвшин 4.36 ± 0.14, багш нар 4.14±0.66, төгсөгчид 4.11±0.78 дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. Ажил олгогчид 89.1% нь тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн шаардлагатай гэж үнэлсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний дарамтын судалгаа(2024-12-21); ;Alexander Rommel ;Elena von der Lippe ;Annelene WenglerҮндэслэл: Дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын улмаас 2024 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар нийт 775,293,630 тохиолдол, 7,044,637 нас баралт бүртгэгдсэн байна1. Харин Монгол улсад КОВИД-19 халдварын цар тахлын үеийг 2020 оны 3-р сард нийтэд мэдэгдсэнээс эхлэн цар тахлан тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хугацааг хамруулан авч үздэг2. Тус хугацаанд улсын хэмжээнд цар тахлаас шалтгаалсан нийт өвчлөл 2156, нас баралт 890311 байв. Манай улс цар тахлын бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгохын тулд КОВИД-19 өвчний дарамтыг газарзүйн байршил, хүн амыг харгалзан тооцох, нотолгоо бүрдүүлэх хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: КОВИД-19 халдварт цар тахлын улмаас үүссэн өвчлөл, нас баралтын дарамтыг тооцох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг МУ-ын 2022 оны КОВИД-19 халдварын өвчлөл болон нас баралтын мэдээлэлд үндэслэн КОВИД-19 өвчний оношоор баталгаажсан хүн амд учирсан өвчний дарамтыг тооцсон. Үр дүнг DALY, 100000 хүн амд тооцсон DALY, нас стандартчилагдсан DALY гэсэн гурван хэлбэрээр гаргасан. Өвчний дарамтыг тооцоход Европын өвчний дарамтын сүлжээ (European Burden of Disease Network) байгууллагын гаргасан КОВИД-19 өвчний дарамтыг тооцох протокол, аргачлалыг ашигласан. Үр дүн: Хөдөлмөрийн чадвар алдагдлаар тооцсон амьдралын жилийг (DALY) 2022 оны байдлаар бүсээр тооцон үзэхэд баруун бүсэд 513.3, хангайн бүсэд 717.9, төвийн бүсэд 654.6, зүүн 96.3, Улаанбаатар хотод 2396.9 тус тус байв. DALY үзүүлэлт 100000 хүн амд тооцоход баруун бүсэд 655.2, хангайн бүсэд 695.2, төвийн бүсэд 834.3, зүүн 140.7, Улаанбаатар хотод 150.2 байв. Дүгнэлт: КОВИД-19 өвчний дарамт бүсүүд болон насны бүлгээр ялгаатай байв. Бүсээр төвийн бүс болон Улаанбаатар хот зэрэг хүн ам төвлөрсөн бүсүүдэд, насны бүлгээр 65-аас дээш нас, 0-4 насны бүлэгт КОВИД-19 өвчнөөс шалгаалсан дарамт өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The mortality burden related to COVID-19 in 2020 and 2021 - years of life lost and excess mortality in 13 countries and sub-national regions in Southern and Eastern Europe, and Central Asia(2024) ;Cawley, Caoimhe ;Barsbay, Mehtap Çakmak ;Djamangulova, Tolkun; Cilović-Lagarija, ŠeilaINTRODUCTION: Between 2021 and 2023, a project was funded in order to explore the mortality burden (YLL-Years of Life Lost, excess mortality) of COVID-19 in Southern and Eastern Europe, and Central Asia. METHODS: For each national or sub-national region, data on COVID-19 deaths and population data were collected for the period March 2020 to December 2021. Unstandardized and age-standardised YLL rates were calculated according to standard burden of disease methodology. In addition, all-cause mortality data for the period 2015-2019 were collected and used as a baseline to estimate excess mortality in each national or sub-national region in the years 2020 and 2021. RESULTS: On average, 15-30 years of life were lost per death in the various countries and regions. Generally, YLL rates per 100,000 were higher in countries and regions in Southern and Eastern Europe compared to Central Asia. However, there were differences in how countries and regions defined and counted COVID-19 deaths. In most countries and sub-national regions, YLL rates per 100,000 (both age-standardised and unstandardized) were higher in 2021 compared to 2020, and higher amongst men compared to women. Some countries showed high excess mortality rates, suggesting under-diagnosis or under-reporting of COVID-19 deaths, and/or relatively large numbers of deaths due to indirect effects of the pandemic. CONCLUSION: Our results suggest that the COVID-19 mortality burden was greater in many countries and regions in Southern and Eastern Europe compared to Central Asia. However, heterogeneity in the data (differences in the definitions and counting of COVID-19 deaths) may have influenced our results. Understanding possible reasons for the differences was difficult, as many factors are likely to play a role (e.g., differences in the extent of public health and social measures to control the spread of COVID-19, differences in testing strategies and/or vaccination rates). Future cross-country analyses should try to develop structured approaches in an attempt to understand the relative importance of such factors. Furthermore, in order to improve the robustness and comparability of burden of disease indicators, efforts should be made to harmonise case definitions and reporting for COVID-19 deaths across countries.Scopus© Citations 7 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Long-Term Outcomes of Ledipasvir/Sofosbuvir Treatment in Hepatitis C: Viral Suppression, Hepatocellular Carcinoma, and Mortality in Mongolia(MDPI AG, 2025-05); ;Gyarvuulkhasuren, Buyankhishig; ; (1) Background: Hepatitis C virus (HCV) infection poses a significant health burden, particularly in Mongolia, where the HCV prevalence is notably high. This study evaluates the long-term outcomes of HCV treatment with ledipasvir/sofosbuvir, focusing on mortality, viral relapse, and hepatocellular carcinoma (HCC) development. (2) Methods: This prospective, longitudinal cohort study initially enrolled patients with chronic HCV in Mongolia between 2016 and 2017, focusing on those who completed the five-year follow-up (n = 303). The study measured long-term mortality, HCC development, and viral relapse, employing non-invasive methods to assess liver fibrosis and liver function. (3) Results: At the outset, 98.2% of the patients achieved undetectable HCV RNA levels. Over five years, 6.27% experienced viral relapse and 3.30% developed hepatocellular carcinoma (HCC), with a mortality rate of 5.94%. In a multivariable analysis, the significant predictors for HCC occurrence included age (OR = 1.081, 95% CI = 1.021-1.145), liver cirrhosis (OR = 5.866, 95% CI = 1.672-22.577), and GGT level (OR = 1.011, 95% CI = 1.004-1.018). The independent predictors of mortality included age (OR = 1.083, 95% CI = 1.024-1.147), liver cirrhosis (OR = 6.529, 95% CI = 1.913-22.281), and GGT (OR = 1.011, 95% CI = 1.004-1.017). (4) Conclusions: This study demonstrates that ledipasvir/sofosbuvir effectively suppresses HCV initially and maintains low viral relapse rates over the long term. However, it emphasizes the need for continued management to reduce the long-term risk of HCC and mortality, especially in patients with severe liver fibrosis or cirrhosis.Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, An approach to assess the impact of measures mitigating burden associated with COVID-19 in Central Asia (Kazakhstan, Kyrgyzstan, Mongolia)(2026-06) ;Kozhekenova, Nailya ;Glushkova, Natalya ;Idayat, Malika ;Nurgaliyeva, ZhansayaOshibayeva, AinashThe COVID-19 pandemic prompted extraordinary response measures in Central Asia (Kazakhstan, Kyrgyzstan, and Mongolia), but mortality outcomes varied. This retrospective population-based ecological study assessed age-standardized COVID-19 mortality rates (ASMRs per 100,000) from January 2020 to December 2021. Monthly COVID-19 deaths and population data by age and sex were obtained from official statistical and health sources. ASMRs were calculated using direct age standardization; monthly trends were examined by country, sex, and age group using joinpoint regression and interpreted in relation to governmental mitigation measures and circulating SARS-CoV-2 variants. Rates were higher in men than in women: in Kazakhstan, 24.8 vs. 12.8 in 2020 and 87.3 vs. 67.6 in 2021, in Kyrgyzstan, 46.6 vs. 25.2 and 40.8 vs. 29.7, respectively; and in Mongolia, 91.5 vs. 73.1 in 2021, with no deaths reported in 2020. In 2021, the gap between men and women narrowed as female ASMR increased fivefold. COVID-19 mortality was observed among infants in Kazakhstan and children ages 0-4 in Mongolia (2021). Rates rose sharply from age 60, especially among men and showed distinct country-specific timing: an early peak in Kyrgyzstan, delayed acceleration in Kazakhstan, and a late rise in Mongolia. These results underscore the need for timely, coordinated, age- and sex-sensitive response measures and targeted protection of vulnerable groups.
