А.Пүрэвгэрэл
Loading...
Товч нэр
А.Пүрэвгэрэл
Бүтэн нэр
Алтангэрэл Пүрэвгэрэл
Латин нэр
Altangerel Purevgerel
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
14 results
Now showing 1 - 10 of 14
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын зарим дүүрэгт үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэнд зарцуулалтын тооцоог хийх нь(2023-05-18) ;Д.Хулан; ;Л.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: 2021 онд сүрьеэгийн илрүүлэлтийн улсын дундаж 21%, аймаг орон нутагт 19%, Улаанбаатар хотод 22% байгаа нь 2019 оны үзүүлэлтээс 34%, 2020 оноос 29%-иар буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад нөлөөллийн бүлгүүдийн тайлангаас үзэхэд жил бүр сүрьеэгийн зардал одоо илэрч буй тохиолдлын оношлогоо, эмчилгээ хангалтгүй байгааг харуулахын зэрэгцээ 2018 оны сүрьеэгийн асуудлаарх Нэгдсэн үндэсний байгууллага(НҮБ)-ын дээд хэмжээний уулзалт зэрэг сүүлийн үеийн арга хэмжээнүүд нь сүрьеэтэй тэмцэхэд байгаа нөөц, санхүүжилтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 2018-2021 онд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэхэд зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд ашиглах тоон өгөгдлийг НҮБ-ын ДОХ-ын байгууллагаас боловсруулсан зарцуулалтын үнэлгээний аргачлалын өгөгдлийн хүснэгтийн дагуу Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвийн диспансеруудыг хамруулан судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан дүүргүүдийн хэмжээнд 2018-2022 (1 дүгээр улирал) оны хооронд сүрьеэгийн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн 6.2% буюу 30 сая төгрөгийг улсын төсвөөс, 90.5% буюу 441,9 сая төгрөгийг олон улсын байгууллагаас, 0.9% буюу 4,7 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан(ЭМДС)-аас, 0.3% буюу 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, 2% буюу 10 сая төгрөгийг Төрийн бус байгууллага (ТББ)-аас санхүүжүүлсэн байна. Улсын төсвийн санхүүжилт 2018 онд 5.4% байсан бол 2019 онд 3.1%, 2020 онд 0.8% болж буурсан бол 2021 онд 13.2% болж нэмэгдсэн байна. Санхүүжилтийг эрсдэлт бүлгийн хүн ам буюу тусламж, үйлчилгээ хүртэгч хүн амаар харуулахад сүрьеэгээр өвчлөгсөд, тэдний хавьталд58,1%, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүн амд 16.2%, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсдэд 25.6% тус тус зориулагдсан байна. Судалгааны хугацаанд нийт санхүүжилтийн 0.1% хүний нөөц, сургалтад, 86.2% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 1.3% хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, 8.6% нь үндсэн хөрөнгөнд зарцуулагджээ. Дүгнэлт: Сүрьеэгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүгийн зарцуулалт 2018 оноос 2021 онд 68 хувиар нэмэгдсэн. Санхүүгийн эх үүсвэрийн 83.3-98 хувийг олон улсын байгууллага санхүүжүүлжээ. Нийт санхүүжилтийн 86.3% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 8.6% үндсэн хөрөнгөд зарцуулагджээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн осол гэмтлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын өртгийн тооцоо(2023-02-16); ; Үндэслэл: Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2020 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Мөн 2020 онд Монгол улсын хэмжээнд 142.761 осол гэмтлийн шинэ тохиолдол, нас баралтын 2736 тохиолдол бүртгэгдсэн байна. Осол гэмтлийн тусламж үйлчилгээний өртгийн тоо мэдээ, нэгж өртөгт эзлэх цалин хөлс, эм тээвэр шатахуун гэх мэт зардлуудын эзлэх хувь хэмжээг тогтоосноор салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас болон улсын төсвөөс тухайн эмнэлгүүдийг санхүүжүүлэх эмнэлгийн суурь тарифыг тогтоох чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн нэг ор хоногийн дундаж өртгийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ дискрептив загвар ашиглан баримтын аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Судалгаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны санхүүгийн тайлан, статистикийн тайлан мэдээллүүд дээр үндэслэн зардлын шинжилгээ хийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн өртгийг өртөг тооцох уламжлалт арга буюу дээрээс доош аргыг ашиглан тооцоолсон. Үр дүн: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн тоо 121.605, дундаж ор хоног 8.6 байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн 14 хувийг гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, 12 хувийг түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг, гавал тархины гэмтэл согогын тасаг эзэлж байна. Байгууллагын 2020 оны санхүүгийн тайлангийн нийт зардлыг тодорхойлж зардлыг шууд, шууд бус зардлаар нь ангилахад нийт зардлын 52 хувийг шууд зардал, 48 хувийг шууд бус зардлууд эзэлж байна. Шууд зардлыг өртгийн төвүүдэд шууд ногдуулан, шууд бус зардлыг зардал чиглүүлэгч ашиглан өртгийн төвүүдэд хувиарлахад үндсэн үйлчилгээний өртгийн төв шууд зардлын 33.3 хувийг, шууд бус зардлын 76.5 хувийг эзэлж байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 147,098 төгрөгөөс 918.931 төгрөгийн хооронд хэлбэлзэлж байна. Дүгнэлт: Дээрээс доош өртөг тооцох аргаар тасаг нэгжүүдийн өртгийг тооцоход эрчимт эмчилгээний тасаг хамгийн өндөр өртөгтэй байгаа нь тодорхойлогдсон бөгөөд нийт тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 272.583 төгрөг байв. Нэг ор хоногийн дундаж өртгийн 18 хувийг шууд хөдөлмөрийн зардал, 11 хувийг эмийн зардал эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үе дэх хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээний зардлын тооцоолол(2024-01-21); ;Г.МишээлҮндэслэл: 2021 оны байдлаар дэлхий дахинд 10 хүн тутмын 1 нь буюу 537 сая насанд хүрэгчид (20-79 нас) ЧШ өвчтэй амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд 643 сая, 2045 он гэхэд 783 сая болж өсөх төлөвтэй байна. Уг өвчний улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан буюу 5 секунд тутамд 1 хүн нас барсан гэсэн тооцоолол гарчээ. Манай улсад 2021 оны байдлаар ЧШХШ 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 800 мянган хүн хамрагдсан нь хамрагдвал зохих хүн амын 76 хувийг эзэлж байна. Манай орны хувьд ЧШХШ 2 өвчний үед гарах эрүүл мэндийн зардал үүн дотроо ретинопатийн үеийн эмчилгээний болон бусад эрүүл мэндийн зардлын судалгаа хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний зардал тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох зардлыг дээрээс доош хуваарилах болон зардлыг доороос дээш хуваарилах аргыг хослуулан хэрэглэсэн. Судалгаанд дүүрэг, аймаг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тус бүр нэг байгууллагыг төлөөлөл болгон оруулсан бөгөөд 2021 оны санхүүгийн жилийн тайлан болон 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлан мэдээг ашиглан агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр ЧШ хэв шинж 2 шалтгаант хэвтэн эмчлүүлэгчдийн хэвтэж эмчлүүлэх өртгийг нэг ор хоног болон нэг удаагийн хэвтэлтээр тооцоолон үзэхэд Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний өртөг 2,845,904, БОЭТ-д 787,608, нэгдсэн эмнэлэгт 634,333, дүүргийн эрүүл мэндийн төвд 643,213 төгрөгийн өртөгтэй байна. Харин нэг ор хоногийн өртөг төв эмнэлэгт 353,090, дүүргийн ЭМТ-д 88,232, БОЭТ-д 85,239, нэгдсэн эмнэлэгт 69,860 төгрөг тус тус байна. Төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх дундаж ор хоног 8.06, БОЭТ-д дундаж ор хоног 9.24, нэгдсэн эмнэлэгт дундаж ор хоног 9.08, дүүргийн эмнэлэгт дундаж ор хоног 7.29 байна. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний дундаж ор хоногийн өртөг 149,106 төгрөг, хэвтэж эмчлүүлэх дундаж өртөг 1,227,765 төгрөг байна. Дундаж өртөгт цалингийн зардал 37 хувь, нэмэлт болон туслах үйлчилгээний зардал 24 хувь, эмийн зардал 15 хувь, байр ашиглалттай холбоотой зардал 11 хувь, хоолны зардал 7 хувь, бусад зардал 6 хувийг тус тус эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн барилга байгууламжийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;О.Буяндэлгэр; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эмнэлгийн ашиглаж буй барилга, байгууламжийн хүртээмж, тохижилт чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын, ялангуяа сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн ашиглаж буй барилга, байгууламжийн стандарт бэлэн байдлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сумын ЭМТ (Эрүүл мэндийн төв) болон СДЭ-ийн барилга, байгууламжийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдлыг судлах. Материал, арга зүй: Тус судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, дескривтив арга ашиглан хийв. Барилга байгууламжийн бэлэн байдлыг “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт”ыг үндэслэн үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан СЭМТ/СДЭ-ийн 37 хувь нь 40 болон түүнээс дээш жил ашигласан хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна. Стандартад байхаар тусгагдсан зориулалтын өрөө, тасалгаа, түүний зай талбай хангалтгүй байна. Тухайлбал, 3-р зэрэглэлийн сумын ЭМТ, СДЭ-ийн 77% нь рентген оношилгооны зориулалтын өрөөгүй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрөө, тасалгааны 66.7% нь, хэвтэн эмчлүүлэх өрөөний 49% нь, төрөх өрөөний 50-аас дээш хувь нь стандартад зааснаас бага зай талбайтай байв. Үзлэгийн өрөөний 70% нь харах болон сонсохоос сэргийлсэн үйлчлүүлэгчийн нууцлалыг хангаагүй, 30% нь өрөөний дулаан тохиромжгүй байв. Дүгнэлт: СЭМТ, СДЭ-үүдийн ашиглаж буй барилга, байгууламжийн ихэнх нь хуучирсан болон ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын өрөө тасалгаа дутмаг, зай талбай стандартад заасан хэмжээнээс бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоо(2024-03-20); ; Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2022 оны тоон мэдээгээр дэлхийд нийт 7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 55.4 сая орчим хүн жил бүр нас барж байна. Эдгээр нас баралтаас 4.4 сая хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдсан тухай баримт. Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2022 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Зорилго: Монгол Улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ дискретив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгдсэн дата сангаас Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 1454 тоон мэдээг ашигласан. Таван жилийн хугацааны осол гэмтлийн шалтгаант 1454 нас баралтын тоон мэдээлэлд үндэслэн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоог ДЭМБ-ын өвчний дарамт тооцох аргачлалын дагуу тооцоолсон. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд 2016-2020 оны хооронд осол гэмтлийн шалтгаант 13551 нас баралт бүртгэгдсэний 10.7%-ийг 0-15 насныхан эзэлж байна. 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 61.6%-ийг эрэгтэй, 38.4%-ийг эмэгтэй хүүхдүүд эзэлж байна. 5 жилийн хугацаанд осол гэмтлийн шалтгаанаар нийт 1454 хүүхэд нас барснаар нийт 97559 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 жилийг алдаж байна. Хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэйчүүд 57925 жил, эмэгтэйчүүд 39634 амьдрах боломжтой жилийг алдаж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Осол гэмтлийн улмаас амьдрах боломжтой алдсан жилийг насны бүлгийн хувьд авч үзэхэд 0-4 насныхан 61226 (62.8%) жил, 5-9 насныхан 15240 (15.6%) жил, 1015 насныхан 21093 (21.6%) жилийг алдсан байна. 0-4 насныхан бусдад хорлогдох шалтгаанаар 12138 жил, 5-9 насныхан зам тээврийн ослоор 5110 жил, 10-15 насныхан амиа хорлолтын шалтгаанаар 6800 амьдрах боломжтой жилийг хамгийн их алдсан байна. Дүгнэлт: Монгол Улсад 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар 1454 хүүхэд нас барснаар амьдрах боломжтой алдсан жил 97559 байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их жилийг алдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа(2021-09-01) ;Г.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлсон үр дүн(2023-05-22) ;М.Булгантамир; ;Г.Мягмар ;А.НоминҮндэслэл: Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийг сайжруулах суурь шинэчлэлийн үйл явц зайлшгүй шаардлагатай байгааг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа”, “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний үр дүн харуулж байгаа нь тус судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн сургалтын хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргыг ашиглан Монгол улсын 4 бүсийн төлөөлөл 4 аймгийн 12 өрх, сумын эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийт 140 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Мэдээллийг тоон болон чанарын аргаар цуглууллаа. Менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо Хеннесси Хикс-ийн боловсруулсан аргаар сургалтын хэрэгцээг өнөөгийн түвшин болон ач холбогдлын түвшний үнэлгээний зөрүүгээр тодорхойлов. Үр дүн: Үнэлгээнд Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн 54 хүн хамрагдсанаас дундажаар 46.5%, орон нутгийн өрх, сумын эрүүл мэндийн 77 хүн хамрагдаж дундаж 38.9% байгаа нь менежмийн талаарх мэдлэг “Хангалтгүй” байгааг илтгэж байлаа. Гэвч менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. Судалгаанд хамрагдагсдын сургалтын хэрэгцээний үнэлгээ бүгд эерэг утгатай байна. Ач холбогдол болон бодит байдлын түвшин хамгийн их зөрүүтэй үзүүлэлт нь “Гүйцэтгэлийн удирдлага ба хүний нөөц”-ийн талаарх ойлголт байв. Дүгнэлт: Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн мэдлэгийн түвшин хангалтгүй, менежментийн сургалтын хэрэгцээ их байна. Менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;Г.Инжинаш; ; ; Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлсэн дүн(2021-09-01) ;Б.Номин-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний чанарыг сайжруулах нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэх гол стратегуудын нэг билээ. Тусламж үйлчилгээний чанарын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нарийвчлан судлах нь ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Манай орны хувьд ЭМАШТҮ-ний чанарыг тоон аргаар судалсан сүүлийн үеийн судалгаа ховор байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Материал, арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвар ашиглан Улаанбаатар хотын 9 дүүргийн 30 өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)өөр үйлчлүүлдэг 16 наснаас дээш насны нийт 1203 үйлчлүүлэгчийг хамруулан хийв. Тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлэх SERVQUAL (нийт 5 бүлэг, 22 асуулт) стандарт асуумжийг ашиглан тоо мэдээллийг цуглуулав. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн хүлээлт болон мэдэрсэн бодит түвшингийн зөрүүгээр чанарын оноог тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТүүдийн чанарын оноо бүгд сөрөг утгатай байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгдийн мэдэрсэн бодит түвшин тэдний хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэнэ. Чанарын үзүүлэлтүүдээс мэдрэгдэх байдал хамгийн их зөрүүтэй (-0.55) байсан бол хамгийн бага зөрүүтэй үзүүлэлт нь найдвартай байдал (-0.36) байв. Хариу үйлдэл ба баталгаат байдал ижил (-0.46), харин үйлчлүүлэгчээ ойлгох байдал (-0.51) байлаа. Чанарын дундаж оноо (-0.46) байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнд чанарын үзүүлэлтүүд бүгд сөрөг утгатай гарсан нь ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тааруу, хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэж байна.
