Nyamdavaa, Khurelbaatar
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Khurelbaatar
Бүтэн нэр
Nyamdavaa Khurelbaatar
Латин нэр
Nyamdavaa Khurelbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, С вируст гепатитын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан нь(2025-10-20) ;Б.Амгалан ;Б.Мягмаржалцан ;З.Мөнхжаргал ;С.ҮзмээН.НаранзулҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 онд тооцоолсноор дэлхий даяар гепатитын С вирусийн халдвартай 58 сая хүн амьдарч байна. ГСВ-ийн архаг халдварыг устгах вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүдийн эмчилгээний зөвлөмжийг боловсруулан жил бүр шинэчилж, 2030 он гэхэд гепатитын С вирусийг 90% хүртэл устгах том зорилгын дор дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан эмчилгээний удирдамж боловсруулан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч дээрх зорилгод хүрэх нь бүс нутгийн халдварын тархалт, эрүүл мэндийн системийн бүтэц, эдийн засаг санхүүгийн чадавх зэргээс шалтгаалан харилцан адилгүй үр дүнтэй байна. Иймээс бид архаг С гепатиттай өвчтөнүүдэд вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг хэрэглэн, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотипээр нь харьцуулан судалж, эмийн гаж нөлөөг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гепатитын С вирусийн архаг халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотиптэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг проспектив, ретроспектив когорт судалгааны загвараар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлсэн архаг С гепатиттай 1203 өвчтөнийг хамруулав. Эмчилгээнд хамрагдагсдад ГСВ-ийн генотипийг тодорхойлон вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээг хийв. Судалгаанд хамрагдагсдаас эмнэлзүйн шинж тэмдгийг асуумж, бодит үзлэгээр тодорхойлон, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, элэгний үйл ажиллагааны сорил, ГСВРНХ тодорхойлох молекул биологийн шинжилгээ, APRI, FIB-4 оноог эмчилгээний эхэнд, 4 дэх долоо хоногт, эмчилгээ дууссанаас хойш 12 дах долоо хоногт үнэлэн, эмчилгээний үр дүнг харьцуулан судаллаа. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийн 6.7% нь элэгний хатууралтай, 1.4% нь өмнө нь интерферонд суурилсан эмчилгээ хийлгэж байсан. Элэгний хатууралтай бүлэгт ядрах, гэдэс дүүрэх, нойр муудах, аюулхайд болон баруун хавирганы нумаар өвдөх, хамар буйлнаас цус гарах, хоолны дуршил буурах зэрэг эмнэл зүйн шинжүүд статистик магадлалтай ялгаатай түгээмэл илэрч байна (p<0.001). ГСВ-ийн вирусийн эсрэг шууд үйлдэлтэй эмийн эмчилгээний хяналтын 4 дэх долоо хоногт эмчилгээний үр дүн 98.9%, эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногт эмчилгээний үр дүн 99.3% байна. Элэгний фиброзын зэргийг APRI, FIB-4 оноогоор үнэлэхэд APRI 0.71±0.67-оос 0.31±0.54, FIB-4 1.61±0.41-ээс 1.16±0.26 болж буурсан (p<0.001) байв. Эмчилгээний явцад эмийн гаж нөлөөг үнэлэхэд ядрах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө давамгайлан илэрсэн. Дүгнэлт: ГСВийн 1b генотиптэй өвчтөнүүдэд эмчилгээний үр дүн эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногийн дараа 99.5%, 1а генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 100.0%, харин 2 дугаар генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 75% байгаа нь статистик магадлалтай тогтоогдлоо (p<0.001. ГСВ-ийн архаг халдвартай өвчтөний элэгний фиброзын зэргийг APRI болон FIB-4 оноогоор үнэлэхэд эмчилгээ эхлэх үед дундаж утга нь 0.71±0.67 ба 1.61±0.41, эмчилгээ дууссанаас хойш 12 дах 7 хоногт 0.31±0.54 ба 1.16±0.26 болж буурсан нь эмчилгээний үр дүнд статистик магадлалтай нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архангай аймгийн хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа(2025-10-20) ;Б.Амгалан ;Ч.Цолмон ;Б.Мягмаржалцан ;Н.НаранзулҮндэслэл: Гепатитын С вирус (ГСВ)-ийн халдвар нь цусаар дамжин халдварлагддаг вирусийн гаралтай элэгний өвчний нэг бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй. Манай улсад ГСВ-ийн тархалт харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг учруулсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр 2030 он гэхэд гепатитын В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох зорилго тавин ажиллаж буй энэ үед Архангай аймгийн хүн амын дундах ГСВ-ийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалтын түвшинг тогтоож, генотип, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар олон шатлалт түүврийн аргаар 0-80 насны 2304 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас асуумж болон цусны сорьц цуглуулан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт anti-HCV, HBsAg үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар илрүүлэв. Anti-HCV эерэг илэрсэн үйлчлүүлэгчдийн сорьцыг авч ийлдэсийг ялган -800С хэмд хөлдөөж хадгалан, зориулалтын дагуу УБ хот руу тээвэрлэн БХ-ПГУ-ын шинжилгээгээр HCV RNA тоон ачааллыг тодорхойлж, улмаар молекул биологийн шинжилгээгээр гепатитын С вирусийн генотипыг тодорхойлов. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд аймгийн төв, 8 сумын 2304 оролцогч хамрагдсан бөгөөд эмэгтэй хүйс 57.8% байв. Гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С вируст гепатит 7.16%, ГСВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн 98.2%-д 1b генотип тодорхойлогдлоо. Бидний судалгаагаар халдварын эрсдэлт хүчин зүйлсээс гоо сайхны ажилбар болон эмнэлгийн бус нөхцөлд хийлгэсэн тариа, хануур, сахлын машин дамжуулж хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистик ач холбогдолтойгоор хамааралтай байна. Дүгнэлт: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дунд гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С гепатиттай өвчтөнүүдийн дунд С вирусийн 1b генотип 98.2% байгаа нь тогтоогдлоо. Эрсдэлт хүчин зүйлсийг судлахад гоо сайхны ажилбар хийлгэх 2.3 дахин, хануур хийлгэсэн 1.7 дахин, эмнэлгийн бус нөхцөлд тариа хийлгэх 2.4 дахин, сахлын машин сольж хэрэглэх 1.5 дахин халдварт өртөж байгаа нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистикийн хувьд бие даасан хүчин зүйл болж байна(<0.001).
